Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг гэмт хэргийн чанартай гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг гэмт хэргийн чанартай гэв

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний  үндсэн агуулга  нь бүхэлдээ Монгол Улсын үндсэн хуулийн I бүлгийн зургадугаар зүйлийн  нэг дэх хэсэгт заасан  Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалтыг  ноцтой зөрчсөн гэж  үзэж байгаагаа “Монголын их төр” ТББ-ыг үүсгэн байгуулагч Б.Төмөр-Очир  өнөөдөр хэвлэлийн бага хурлын хийж сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ  байгаль орны үнэлгээг бүрэн гаргаагүй, нөхөн сэргээлт хийх техник технологи, хэм хэмжээг тодорхой заагүй зэрэг олон дутагдал байна.  Тиймээс энэ гэрээ нь гэмт хэргийн  гэж хэлж болохоор байна”  гэлээ.
Б.Анхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж