Бөөрний донор нь Селена Гомезын талаар ярихаас цааргалжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Бөөрний донор нь Селена Гомезын талаар ярихаас цааргалжээ

Бөөрний донор нь Селена Гомезын талаар ярихаас цааргалжээ

Селена Гомезын хамгийн дотны найз байсан Франсиа Райса 2017 онд алдарт дуучны бөөрний донор болж байв. Франсиа Райса өөрийнх нь бөөрний донор болж байсан талаар Селена хэдэн сарын өмнө дурссан юм. Гэтэл Франсиа Райса саяхан сэтгүүлчтэй таарахдаа Селена Гомезын талаар ярихаас цааргалжээ. Тэд одоо ямар харилцаатай байгааг төдийгүй Селена гэсэн нэрийг ч дурсаагүй аж.

Франсиа Райса жүжигчин бөгөөд  "How i met your father" киногоороо олонд танигдсан.

Франсиа Райса цахим сүлжээнд Селена Гомезын хаягуудыг дагадаггүй. Тиймээс та хоёрын харилцаа ямар байгаа вэ гэж сэтгүүлчийг асуухад "Ням гариг ч хөгжилтэй байна даа, амралтын өдөр шүү дээ. Би бол Франсиа, одоо нохойтойгоо зугаалж явна" гэж хаа хамаагүй хариулт өгсөн байна. Дараа нь түүнээс Селенатай одоо яридаг уу гэж асуухад "Сайхан өдөр байна, гадаа гоё байна шүү. Өнгөрсөн долоо хоногт цас орсон байсан. Гэтэл Лос Анжелесийн өнөөдрийн цаг агаарыг ээ" гэжээ. Тэр асуултаас бултаж, явган хүний зам дээрх модыг хүртэл сонирхож буй дүр үзүүлсэн байна. Мөн Лос Анжелес Лэйкерс багийн плей-оффын талаар ярижээ.

Селенатай найзлахаа больсон ч гэсэн дахин бөөрөө хандивлах уу гэж түүнээс асуужээ. "Би хэн нэгэнд эрхтэн хандивлах талаар дахин бодож үзнэ. Би хэд хэдэн ч удаа ийм зүйл хийсэн. Энэ бол миний сурталчлах зүйл биш" гэжээ.

Селена Гомез өнгөрсөн жил Тэйлор Свифтийг урлагийн салбарын цорын ганц найз минь гэж нэрлэсэн. Үүний дараа Франсиа Райса, Селена Гомез нарын харилцаа сайнтай, муутай байжээ. Тэд 2007 онд танилцаж, тэр даруйдаа дотно найзалсан. Селенагийн бие өвдсөн үед Франсиа эргэлзэлгүйгээр тусалж, бөөрөө өгсөн гэдэг. Тиймээс тэд хос шивээс хүртэл хийлгэж, нөхөрлөлөө бэхжүүлсэн байна. Гэвч бөөр шилжүүлэх хагалгаанаас жилийн дараа Селена найзуудтайгаа наргисан нь шуугиан тарьжээ. Франсиа энэхүү эрүүл бус сонголтод нь дургүйлхэж, хоёр эмэгтэйн хооронд маргаан үүссэн. Дараа нь Жастин Биберийг Хайлитай гэрлэсний дараа Селена найзтайгаа нөхөрлөлөө сэргээсэн гэж мэдэгджээ. Гэвч өнгөрсөн жил Селена баримтат кинондоо найзынхаа тухай ганц ч удаа дурсаагүй аж.

Тухайн үед Франсиа инстаграмаар Селенаг дагахаа больсноо зарласан бол Селена "Уучлаарай, би таньдаг хүн болгоныхоо талаар дурсдаггүй" гэж ёжтой хариулж байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж