“УИХ-ын гишүүний дархан эрх лай болж байна”

“УИХ-ын гишүүний дархан эрх лай болж байна”

“УИХ-ын гишүүний дархан эрх лай болж байна”

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Парламентын гишүүд дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй.  Дархан эрх нь сүүлдээ лай болж байна” гэх асуудлыг хөндлөө.

Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаанаар  Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр эл асуудлыг хөндсөн юм.

Тэрбээр  “Монгол Улсад иргэд л халдашгүй эрхтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүний дархан эрх гэж мянган юм ярих юм. Иргэнийхээ л халдашгүй байдлыг ярина уу гэхээс биш дараагийн УИХ хүртэл гишүүд дархан эрхээсээ татгалзчих хэрэгтэй.  Яагаад гэвэл ийм байдалтай дархан эрх чинь дархан эрх биш бүр лай болж байгаа юм.

УИХ-ын гишүүний дархан эрхэд иргэдийн үг хэлэх эрх чөлөө давхар хамгаалагдаж байдаг. Яагаад гэвэл иргэдийн өмнөөс үгийг нь дамжуулж хэлж байдаг учраас сонгогчийн эрхийн асуудал явж байгаа юм гэдгийг ярих ёс суртахууны үндэс гарч ирнэ.

Хоёрдугаарт,  УИХ-ын гишүүд дурын юмаа ярьдаг, хариуцлага хүлээдэггүй  энэ асуудалд цэг тавих ёстой. Гишүүд бол хамгийн хариуцлагатай юм ярьдаг албан тушаал дээр байгаа. Яагаад иргэд ярьсан юмандаа хариуцлага хүлээдэг байтал хамгийн хариуцлагатай байх албан тушаалтнууд үндэслэлгүй зүйл ярьчихаад хариуцлага хүлээхгүй яваад байх ёстой юм. Хариуцлагагүй зүйл ярьчихаад УИХ-ын гишүүнийхээ дархан эрхээр хамгаалагдах гээд байгаа.  Энэ асуудлуудыг ярих ёстой” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-05-02 122.201.23.84

УИХ-ын дархан эрх ямба тодорхой хэмжээнд байлгах байх нь зөв л дөө, УИХ-ын гишүүн,, Сонгогч иргэн хоёуулаа гээнэ дээ гооно доо ш дээ, хэхэ, Ямар ард түмэн байна яг л тийм праламент гарна биз дээ,, Хүүхэд биш дээ,,,, итгээд сонгосон нтр гээд юүкү

Avatar

Нэргүй 2023-05-02 88.125.82.223

зөв .. дархан эрхгүй байх ёстой…

Avatar

Нэргүй 2023-05-02 202.44.215.160

Аливаа улсад парламентийн гишүүний халдашгүй байдал гэдгийг парламентийн гишүүний хувьд хэлсэн ярьсан, хийсэн үйлдлийнхээ төлөө хуулийн мөрдөлт мөшгилтөөс хамгаалах л цорын ганц зорилготой байдаг. Манайд тийм эрсдэл бараг байхгүй, тийм тохиолдол ч гарч байгаагүй!! Харин ийм хамгаалалтыг гишүүд нь буруугаар ашиглан гэмт хэрэгтнийг хаацайлдаг нуувч болгочихоод байгааг халах хэрэгтэй!!!

Avatar

иргэн 2023-05-02 192.82.74.240

Уг нь бол Зөв л дөө, даана ч энэ Нөхрийн хэлж байгаан Сонгууль дөхсныг илтгэж буй,

Avatar

Сонгогч 2023-05-02 192.82.84.103

Энэ нөхөр өдий хүртэл дуугуй байж байгаад ийм юм ярьдаг нь ямар учиртай юм бол. Худлаа матрын нулимс унагаад. Чи эхлээд өөрөө үлгэр дууриалал болж тэр дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоосон пиар, сонгогчдод таалагдах гэсэн башир арга болж байна.

Avatar

Нэргүй 2023-05-02 213.55.226.58

populist l***r

Avatar

Зочин 966 2023-05-02 139.5.218.87

Цогтбаатар ганц зөв дугарч чадлаа. Маш сайн шүгэлдэж чадлаа. Дэмжиж байна

Avatar

Түмэнгийн Батбаяр 2023-05-02 202.9.40.239

Зөв зүйтэй асуудал дэвшүүлсэн байна…. Дэмжиж байна

Avatar

Үндсэн хуулиа мэдэж, сахь! 2023-05-02 202.9.47.8

УИХ ын гишүүн нийт ард түмний элчийн хувьд үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад болсон, мөн УИХ нь төрийн эрх барих дээд байгууллагын хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боложгүй болох байдалд хүргэх нөхцөл үүсгэхгзй байх, хууль бусаар цөөнхийг чадамжгүй болгох зэргээс хамгаалахад л гишүүний халдашгүй байдал хамаарана. " хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш" заалт бүгдэд хамаарана

Avatar

Үндсэн хуулиа мэдэж, сахь! 2023-05-02 202.9.47.8

гишүүн хүртэл дархан эрх гэж ойлгодог бололтой. ҮХ ийн 29.2 " УИХ ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалана" гэж л заасан. УИХ ын тухай хуулиндаа үүнийг хэрхэн зохицуулснаа л хар, попрох хэрэггүй. ҮХ ийн 36.1 " Ерөхнийлөгчийн бие, өргөө, унаа хаддашгүй дархан байна" гэж заасантай харьцуулаад хардаа. Тэгэхээр УИХ ын гишүүний дархан эрхийн тухай биш халдашгүй байдлаа дархан эрх шиг ойлгодогоо больцгоож, хуулиа ҮХ тайгаа нийцүүл, ярих биш хууль санаачилж ойлголтоо цэгцэлдээ.

Avatar

Нэргүй 2023-05-02 202.126.89.236

Энэ л***р одоо зайлах хэрэгтэй бензины үнэ мэдэдгүй л***р

Avatar

Иргэн 2023-05-02 64.119.24.117

Маш зөв санаа гаргасан байна. Ялангуяа УИХ гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. УИХ-ын чуулганы танхимаас дураараа чалдаг гишүүд маш олон бий шүү

Avatar

Зочин 2023-05-02 185.17.115.106

Маш зөв дандаа худлаа мэдээлэл тарааж ард түмнийг талцуулж,хувааж бдаг

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.186.106

цогтбаатар бол энэ парламент дотор ганц эрүүл саруул ухаантай, зөв хүнээ харуулж энэ үгийг зориг гаргаж хэллээ. бусад нь хулгайчид тул таг луугүй ха ха.

Avatar

Зочин 2023-05-02 66.181.160.106

Дархан эрхийг л болиулах хэрэгтэй. Том хулгайчид 4 жил ч гэсэн нуугдах халхавч болоод бна гэж бодогдох боллоо. Дархан эрхийг үлдээх эсэхийг ард түмнээс асууяа. Эцсийн шийдийг ард түмэн гаргана

Avatar

Зочин 2023-05-02 202.126.90.51

Үнэн үг хэлжээ. Дархан эрхийг л болиулах хэрэгтэй. Том хулгайчид 4 жил ч гэсэн нуугдах халхавч болоод бна гэж бодогдох боллоо. Дархан эрхийг үлдээх эсэхийг ард түмнээс асууяа. Эцсийн шийдийг ард түмэн гаргана

Avatar

зочин 2023-05-02 202.9.46.130

Цогтбаатар гишүүн ард иргэдийн ганц хүсэн хүлээсэн юм хэллээ дархан эрх дурын юмаа ярьдагийн цаана хулгай луйвар хууран мэхлэлт явагдаж байна Дархан эрхийг хас хэлсэн ярьсан зүйлд хариуцлага тооц тэгж төрийн хүн болно

Avatar

Нэргүй 2023-05-02 124.158.65.246

иаш зөв асуудлыг хөндөж баына. яг үнэн иргэд дархан эрхтэй байх ёстой. даохан эрхтэй иргэдийг төлөөлж байгаа болохоор нишүүн ч дархан эрхтэй болж байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.84.13

Дархан эрхийг цуцлах хэрэгтэй.

Avatar

зочин 2023-05-02 66.181.179.160

та нар өөрөө өөрсдөдөө дархан эрх олгосон биздээ ард түмнээс асуулуу хэрэгт холбогдсон л бол дархан эрх гээчийн нь аниад хариуцлага тооцдог болооч тэхгүй бол бүх хулгайч нар у гишүүн болох гээд бдаг нь ийм л учиртайшд

Avatar

зочин 2023-05-02 139.5.216.226

ярих ур тааруухан ч ярьсан зүйл нь ухаарал түгээдэг ганц гишүүн дээ. Яруухан уянгалуулагчид ч дээ… тэднээс сонсоод аваад үлдэх юм ээ дээ ховор доо, ховор.

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.76.2

тийм шүү дээ уихийн дархан эох шүүхгчийн дархан эрх цагдаагийн дархан эрх гээд жирийн иргэдээс даавуу дархан эрхүүд байна аа

Avatar

Нэргүй 2023-05-02 203.98.76.186

darhan erh geech vgvi bhod gishvvn geed davhiad bdag hvnii too ers tsuurnu

Avatar

Нэргүй 2023-05-02 59.153.87.227

Хамгийн зөв асуудал хөндөж гаргаж ирж ярьдаг гишүүн. Маш чухал асуудлыг хэлжээ

Avatar

Нэргүй 2023-05-02 119.40.103.6

Чухал асуудлыг гаргаж ирлээдээ

Avatar

Зочин 2023-05-02 91.210.250.85

маш зүйтэй асуудал хөндлөө, УИХ-ЫН гишүүдийн дархан халдашгүй эрхийг буй болгож байгаа хууль дүрэм , тогтоол журмыг хүчингүй болгох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж