Энхийн хэлэлцээрийг зуучлах Хятадын төлөөлөгч Европыг зорино

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Энхийн хэлэлцээрийг зуучлах Хятадын төлөөлөгч Европыг зорино

Энхийн хэлэлцээрийг зуучлах Хятадын төлөөлөгч Европыг зорино

Орос, Украиныг хэлэлцээрийн ширээнд суулгах хүндтэй үүрэг хүлээсэн Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуй удахгүй Европыг зорих болжээ. Ли Хуй Европын хэд хэдэн оронд айлчлахаар төлөвлөж байна.

"Хятадад хүчирхэг Орос хэрэгтэй" гэж нэгэн цагт бичиж байсан ахлах дипломатч Ли Хуй бол хэлэлцээрийг зуучлах хамгийн сайн сонголт гэж Москвагийн их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн захирал Алексей Маслов хэллээ. Алексей Маслов нь Ли Хуйг биечлэн таних аж. "Тэр Оросын улс төрийг сайн ойлгодог хүн тул Москва санаа зовох шаардлагагүй" гэж Маслов онцолжээ.

Ли Хуй нь 2019 он хүртэл Москва дахь Хятадын Элчин сайдаар ажилласан. Владимир Путины нэрэмжит Найрамдлын одонгоор шагнуулсан цөөн гадаад иргэний нэг нь Ли Хуй аж. Мөн тэрбээр оросоор чөлөөтэй ярьдаг. Ли Хуй өдгөө Бээжингийн Евразийн хэрэг хариуцсан тусгай төлөөлөгчөөр ажилладаг. Орос сэтгэлгээг маш сайн ойлгодог Ли Хуй нь хоёр улсын харилцааг сайшаасан байр суурьтай байдаг аж.

Хятадын төлөөлөгчийн талаар олон улс судлаачид ч байр сууриа илэрхийлж байна. "Ли Хуй Оросын талаар гүнзгий мэдлэгтэй байлаа гээд Оросын талд ажиллаж байна гэсэн үг биш. Харин Хятадын байр суурийг үнэн зөв тайлбарлаж чадах хүн учраас түүнийг томилсон гэж үзэж байна. Орос, Украины хооронд хаана нь зуучлал байж болох, болохгүйг тэр ойлгоно" гэж Лондонгийн Кингс коллежид батлан хамгаалахын чиглэлээр лекц уншдаг Зено Леони хэлжээ. Тэгвэл Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Асуудлыг сайн мэддэг бөгөөд энх тайвны хэлэлцээнд эерэг үүрэг гүйцэтгэх чадвартай хүнээ бид илгээж байна" гэж хэлэв.

Украины тал ч бас Ли Хуйд сэтгэл дүүрэн байна. "Манай бүс нутгийн талаарх гүнзгий мэдлэгийнхээ тусламжтайгаар тэр талуудтай шударга, үр дүнтэй харилцана гэж найдаж байна" гэж Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко хэлэв.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж