Хятад дахь америк компаниуд эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Хятад дахь америк компаниуд эрсдэлтэй байна

Хятад дахь америк компаниуд эрсдэлтэй байна

Хятад дахь Америкийн фирмүүдийн хяналт нэмэгдсэнээр бизнесүүдэд тодорхойгүй байдал үүсч, эрсдэлд ороод буйг АНУ-ын Худалдааны танхим мэдэгдлээ. Шанхай дахь “Bain & Company” компанийн ажилтнуудаас өнгөрсөн гуравдугаар сард байцаалт авч, "Mintz" группийн Бээжин дэх оффисыг хаасан. Хятадын Гадаад хэргийн яам "Mintz" группийг хууль бус бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж сэжиглэж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ үйл явдлын дараа Хятадын эрх баригчид АНУ-ын пүүсүүдэд тавих албан ёсны хяналт шалгалтаа өндөрсгөж эхэлжээ. 

Хятадын тагнуулын эсрэг хуулийг шинэчлэн найруулж, долдугаар сараас мөрдөж эхлэхээр болсон. Энэ нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй. Хятад дахь бизнес эрхлэгчдийн хувьд ч мөн адил байх магадлалтай гэж Худалдааны танхимаас мэдэгдэв.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нээлттэй гэдгээ Хятадын албаныхан саяхан илэрхийлж байсан. Гэвч эрсдэлийг зөв үнэлэх боломжгүй, хууль эрх зүйн тодорхойгүй байдал нэмэгдсэн нөхцөлд хөрөнгө оруулагчдыг таатай хүлээж авахад хэцүү гэжээ. АНУ, Хятадын хооронд хурцадмал байсан үүссэн энэ үед “Bain & Company”-тай холбоотой мэдээ Хятад дахь АНУ-ын бизнесийн хүрээллийнхнийг айдаст автуулсан гэж Худалдааны танхим мэдэгдлээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж