НҮБ-ын Ерөнхий ассамблей дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Украины эсрэг түрэмгийллийг буруушаасан тогтоол баталсан. Тодруулбал, НҮБ ба Европын зөвлөлийн хамтын ажиллагааны тухай тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолд Украины эсрэг Оросын түрэмгийллийг ч бас дурдсан байжээ.
Тогтоолын төслийн санал хураалтад 122 орон дэмжсэн санал өгсөн. Монгол Улс уг 122 орны тоонд багтав. Орос улс Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэнэ гэсэн шийдвэртэй холбоотойгоор өнгөрсөн оны аравдугаар сард санал хураалт явуулахад Монгол Улс түдгэлзсэн санал өгч байсан. Дэмжсэн орны тоонд Казахстан, Хятад, Турк зэрэг улс багтаж байна.
Тогтоолын төсөлд таван гишүүн эсэргүүцсэн санал өгч, 18 гишүүн түдгэлзэв. Эсэргүүцсэн таван улс нь ОХУ, Беларусь, Никарагуа, Сири, Хойд Солонгос юм. Харин Узбекистан, Киргизстан, Тажикистан тэргүүтэй орнууд түдгэлзжээ.
"Орос улс уг тогтоолоос Украины эсрэг түрэмгийллийн тухай заалтыг хасахыг хүсч байгаа ч 122 гишүүн дэмжсэн тул баримт бичгийг баталлаа" гэж НҮБ дахь Украины байнгын төлөөлөгч хэлжээ.
Эх сурвалж: GAZETA
Холбоотой мэдээ