Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Парк шинэчлэлд 1400 орчим нийтийн тээвэр шаардлагатай гэсэн тооцоо судалгааг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны судалгаа статистик, хөдөлгөөн зохицуулалтын инженерүүд гаргажээ.
Энэ талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдрийн НИТХ-д мэдээлэл танилцуулга хийх үеэрээ онцоллоо.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр 996 автобус үйлчилж байгаа ч 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах нь нэн тэргүүний асуудал. Тиймээс 2023-2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавьж, их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Ирэх зургаадугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөөд байна. Мөн нийтийн тээврийн автопаркийн барилгыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна” гэлээ.
Д.Баярсайхан 2023-05-02 202.9.46.177
Улс орны ,хуучин элдэв зүйл оруулж " мөнгө" идэж,уудаг аа болиочээ!?Монголчууд ,монголдоо сайхан амьдрах боломж байна-гэж бодож байна
зочин 2023-05-02 66.181.179.160
тэр олон автобуснууд ямар замаар явах болж бнаа бахталцах зам хэрэгтэй бнашд юм хийсэн ДҮР үзүүлэхэээ болио эсвэл түгжрэл бүр их болгох юм хийгээд ч бгаа юм шиг
И 2023-05-02 202.126.90.39
зогсоол дээрээ багтахгүй зам хааж давхардаж зогсоод бхад автобус нэмээд,түгжээг улам нэмэх юм. зогсоолын талбайг нэмэх, өөр машин зогсоохгүй байх зэрэг арга хэмжээг тууштай хэрэгжүүлээч. Бараа, барилга шахаж мөнгө угаахаа л бодохын.
Иргэн 2023-05-02 203.98.76.176
Амьдралд нийцсэн, хүнд хүрсэн юм хийгээч дээ сайд гуай. Автобусны тоогоо л нэмнэ гэхээс өөр юмгүй, түүний оронд парк шинэчлэлт хийгээч, замаа сайжруулаач, түгжрэл гацааг бууруулах зөв шийдэл гаргаач, сэтгээч дээ. Өндөр албан тушаал авчихаад өнгийж хараад суухаас өөргүй, хэл, амаараа л ажиллахаа болиосой доо. ЭНЭ ХҮН ЯАНА ДАА
Зочин 2023-05-02 202.9.46.19
одооны явж бгаа улаан автобус нь дизайн загвар маш муу. манай нөхцөлд тохирохгүй юм блээ. дотроо багтаамж муутай. сандалууд нь бүгд буруу байрлалтай. 2 хүн ч зөрж блохгүй үнэн хогиин унаа бна лээ шү..иим тэнэг сайд дарга нар бхад Монгол хөгжиж харагдаач. бас илүү сайд вэ. Тэр тэнэг бөх юү хиигэд яваа юм..ажилаа хиигээч..
Зочин 2023-05-02 202.9.46.239
Түгжрэлийн сайд автобус нэмээд түгжрэл бууруулах гээд байгаа юмуу. Парк шинэчилэлийг яам нь хийчих байлгүй дээ.
Зочин 2023-05-02 202.21.114.170
erguu durak. alban tushaal saidiin nuh l bval gvigeed orchih yum ene elii nuhur
Зочин 2023-05-02 103.229.122.106
Нутгаасаа дэвших боломжгүй болчихоод л хот руу дайраад байдаг болсон нөхөр шүү энэ.
Зочин 2023-05-02 103.229.122.106
Авчирсан автобусаа хараарай. Оросын захиалгаар Хятадад хийсэн жуулчны автобус тэр зай тав тух муутай. Гэтэл оны өмнө зарим компани оруулж ирсэн нь илүү тохитой байна шүү.
Зочин 2023-05-02 202.55.188.99
Оруулж ирсэн хятад автобус нь ганц жил ч болоогүй эхнээсээ эвдрээд эхэлсэн
Зочин 2023-05-02 202.126.88.176
Түгрэлийн Сайд анхны ЦАВЧААГАА хийх гээд тун баяртай байна даа, баяр хүргэе, цэвэрхэн хийгээрэй л гэж захьяаа!
Заагч 2023-05-02 202.9.46.174
Баахан маш ендер vнэтэй хятад хогууд Монголоор дvvрэх нь ээ харамсалтай.
dolzod 2023-05-02 203.98.76.186
autobus baaziin hashaag zarsan, odoo ahin barih yum yariad l suuj bdag,