Хятадууд цар тахлыг мартаж, аялагчдын хөлд дарагдав

Хятадууд цар тахлыг мартаж, аялагчдын хөлд дарагдав

Хятадууд цар тахлыг мартаж, аялагчдын хөлд дарагдав

Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан хятадууд тавдугаар сарын 1-нээс эхлэн тав хоног амардаг. Бямба гаригт эхэлсэн амралтын үеэр 240 сая гаруй амрагч дотооддоо болон хилийн чанадад аялах төлөвтэй байна. Энэ нь 2019 он буюу цар тахлын өмнөх үеэс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Амралтын эхний өдөр л гэхэд Бээжин хот бараг хоёр сая жуулчин хүлээж авсан нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их тоо гэж Соёл, аялал жуулчлалын газраас мэдээллээ. Харин Шанхай хот өнгөрсөн амралтын өдрүүдэд долоон сая гаруй жуулчин хүлээж авчээ. Шанхайн Диснейлэндийн тасалбар тавдугаар сарын 3 хүртэлх нь зарагдаж дууссан байна.

Терракотта дайчдын өлгий Шиань хот ч бас хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул цагдаа нар жуулчдыг үймж бужигнасан худалдааны гудамжнаас хол байхыг анхааруулжээ. 

Тавдугаар сард тохиодог энэ амралт нь Хятадад жил бүр тэмдэглэдэг гурван том баярын нэг юм.

Хятадын төмөр замаар Бямба гаригт 19.7 сая хүн, Ням гаригт 18 сая хүн тус тус зорчиж, дээд амжилт тогтоолоо. Аялал жуулчлалын салбар нь Covid-19-өөс хойш хөл дээрээ тэнцэхээр тэмцэж буй Хятадын эдийн засагт түлхэц өгөх нь дамжиггүй. Энэ оны эхний улиралд эдийн засаг 4.5 хувиар өсчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-05-02 218.253.67.186

Үнэгүй гадуур холхихоос өөр юмгүй болсон.Дотоод гадаадын бүх нислэг нь үйллүүлэгчгүй буудалууд нь үнээ нэмээд хэд хоног ашиг хийх гээд өнгөрч байна энэ улс.

Avatar

Зочин 2023-05-02 202.9.46.239

Хятадын эдийн засаг хөл дээрээ тэнцэх, тэнцэхгүйдээ хүрээгүй байхаа. Хуцах гэж…..

Avatar

Бадарч тахар 2023-05-02 59.153.112.199

Хятадууд шоргоолж шиг бужигнаад ирэхээрээ сэргээд явчихдаг юм ! малгай тавих зайгүй чихцэлдэж байгаа да !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж