Оросын хилийн бүсэд дэлбэрэлт болж, галт тэрэг шатжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Оросын хилийн бүсэд дэлбэрэлт болж, галт тэрэг шатжээ

Оросын хилийн бүсэд дэлбэрэлт болж, галт тэрэг шатжээ

ОХУ-ын хил дагуух Брянск хотод өчигдөр /2023.05.01/ төмөр зам дагуу үл мэдэгдэх тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас галт тэрэг замаасаа гарчээ. Тодруулбал, зүтгүүр шатаж, долоон вагон замаасаа гарсан байна. Хотын захирагч Александр Богомазын хэлснээр Москвагийн цагаар 10:17 минут орчимд Украинаас 60 км зайд орших Брянск-Унечагийн шугам дагуу тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэв. Энэ зурвас нь 136 км үргэлжилдэг.

Галт тэргэнд нефтийн бүтээгдэхүүн, мод тээвэрлэж явсан гэх мэдээлэл байна. Хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй.

Украин болон Беларусьтай хиллэдэг тус бүс нутагт дайнаас хойш хорлон сүйтгэх ажиллагаа цөөнгүй болжээ. Тухайлбал, Даваа гаригийн үүрээр Оросын баруун хойд хэсэгт орших Ленинград мужид мөн л тэсрэх бөмбөгний улмаас цахилгаан дамжуулах шугамууд эвдэрсэн байна. Гэхдээ энэ хэргээс болж ойролцоох суурин газруудын цахилгаан хангамж тасалдаагүйг орон нутгийн захирагч Александр Дрозденко мэдэгдсэн. Мөн Украины хилээс хойд зүгт 12 км зайд орших Суземка тосгонд өнгөрсөн Баасан гаригт дөрвөн хүн буудуулж амиа алджээ.

Харин ОХУ гурван өдрийн дотор хоёр удаа өглөө үүрээр Украин даяар пуужин харвасан. Үүний улмаас Павлохрад дахь ложистикийн төвд их хэмжээний хохирол учирч, 34 хүн шархаджээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж