Д.Тогтохсүрэн: Монголыг хайрлаж, өнгөлж явах асуудлууд бий

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Монголыг хайрлаж, өнгөлж явах асуудлууд бий

Д.Тогтохсүрэн: Монголыг хайрлаж, өнгөлж явах асуудлууд бий

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Ардчилсан нам болон МАН-аас  Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Та тус хоёр хуулийг нэгтгэж хэлэлцэх ажлын хэсгийг ахалж байгаа. Хоёр намаас өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэх зангидах асуудал ямар шатандаа явж байна?

-УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй гишүүд болон О.Цогтгэрэл, Д.Ганбат нар бас нэг хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хоёр хуулийн төслийг хоёуланг нь нийлүүлж хэлэлцэх үүрэг Төрийн байгуулалтын байнгын ххорооноос өгсөн. УИХ-ын даргын захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарал ажиллаж байна. Дэргэдээ сонгуульд оролцдог байгууллагуудын төлөөллийг оролцуулсан дэд ажлыг хэсэг ажиллаж байна. Энэ хоёр хуулийн төслийн үндсэн концевц бол ижил. Нэгтгээд аваад үзэхээр таван онцлог байна.

Нэгдүгээрт, хоёр хуулийн төсөлд нэг нь 38:38, 48:28 гэсэн холимог тогтолцоогоор сонгууль явуулах шийдэл боловсруулсан. Хоёрдугаарт, гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах ижил саналтай байна.

Гуравдугаарт, сонгуульд оролцож байгаа улс төрийн намын босгыг Н.Энхболд гишүүн нар өргөн барьсан төсөлд гурван хувь, О.Цогтгэрэл нарын өргөн барьсан хуульд таван хувь байхаар тусгасан. Энэ хоёр саналыг нэгтгэх боломж байгаа хэмээнм үзэж байгаа. Дөрөвдүгээрт, нэг хүйсийн төлөөлөл дээр МАН-аас 30 хувь, АН-аас 40 хувь байх асуудал оруулж ирсэн. Тавдугаарт, намын жагсаалтаар нэр дэвших хүмүүстэй холбоотой асуудлууд бий. АН-ын талаас мажоритор тогтолцоогоор нэр дэвшиж байгаа хүмүүт 28 хувийн босго тогтооочихсон байгаа. Концевцийн хувьд энэ хоёр хуулийг хамтатгаад хэлэлцээд явахад томоохон зөрчлийн асуудал гарахгүй байгаа. Харин ганц нэг зарчмын зөрүүтэй асуудлууд бий. 

-Сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулиараа оролдож эрх баригч нам дараагийн сонгуульд ялалт байгуулах боломжит хувилбараараа боловсруулдаг гэх шүүмжлэл байдаг. Өмнө нь пропорциогаль тогтолцоогоор сонгууль явуулах асуудлыг танай нам дэмждэггүй байсаан. Гэтэл энэ удаа дэмжих болсон шалтгаан юу вэ?

 -Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага юу байсан гэхээр Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гарч сонгуульд холимог тогтоолцоогоор буюу пропорциональ системийн элемэнт орж болох талаар шийдвэр гарсан. Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэртэй холбогдуулан нэгэнт холимог тогтолцоогоор сонгууль явуулах боломж нээгдэж байгаа учраас Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж сонгогчийн санал гээгддэггүй, улс орны хэмжээнд эдийн засаг, хөгжлийн асуудлаа ярьдаг пропорциональ тогтолоонд шилжих нь зүйтэй гэж үзсэн. Үүнд, гол асуудал төвлөрч байгаа юм. Цаашид сонгуулийн өмнө Сонгуулийн хуулиараа оролддоггүй болох суурийг нь тавъя гэвэл Үндсэн хуулиндаа Сонгуулийн хуулийнхаа тогтолцоог хийж өгөх ёстой. Үүний үр дүнд төр засаг тогтвортой байна.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсронгуй болгож, ойр ойрхон өөрчлөлт оруулахгүйн тулд усыг нь шахах, амьдралд хөрсөн дээр ойртуулах тал дээр хэрхэн анхаарч байна?

-Нэгдүгээрт, тогтолцоотой холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд хөдөлгөөн ороод байна л даа. Хоёрдугаарт, сонгууль бүрийн хооронд гарсан бодит жишээн дээр үндэслээд хуулийн санар сайжирч, өөрчлөгдөөд улам чамбайраад байгаа асуудал бий. Энэ удаа Сонгуулийн тухай хуульд оруулж бгсбн өөрчлөлтөөр зардлыг эрс бууруулах асуудал тусгагдсан. Сонгогчдын зүгээс ч ийм шаардлага тавьж байна. Сонгуулийн зардал өндөр байгаатай холбоотойгоор сонгогдсон төрийн түшээд авлига албан тушаалын хэрэгт орооцолддог, ямар нэгэн барьцаанд орох асуудал байна гэж үзэж байгаа юм.

Одоо өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал сонгуулийн зардал 48 хувиар буурна гэж үзэж байна. Өмнө нь 200 сонгогч тутам нэг ухуулагч байсан бол энэ удаа 400 сонгогч тутам нэг ухуулагч байхаар зааж өгсөн.

Мөн сурталчилгааны самбарын тоог цөөлсөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах сурталчилгааны зардал, цахим орчин дахь зардалыг бууруулсан гэх мэт олон төрлийн зардлыг бууруулж өгсөн. Нэр дэвшигчид хялбар, төсөр аргаар сонгуульд оролцох боломжуудыг хайсан.

-Иргэн бүр саналаа  өгөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл сонгуулийн санал хураах цаг дуусах мөчийг дөхүүлж машинаар авахуулах, мөнгө өгсөн нам эвсэл хүнийг нь сонгох тохиолдол олон. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг сонгогчийнхоо суурь боловсролийг дээшлүүлэх тал дээр яаж уяж өгөв?

-Нэгдүгээрт, иргэдийн сонгогчийн боловсролыг дээшлүүлэх асуудал бол тулгамдсан асуудлуудын нэг болсон. Манайхан өнөөдөр санал өгчихөөд, маргааш нь хариуцлага нэхээд эхэлдэг. Хоёрдугаарт, нарийн ширийн утга учрыг нь олоогүй байж шүүмжлэх нь их.  Тиймээс мөнгөний нөлөөллөөс гаргахын тулд цаашид ухуулагчдыг байхгүй болгох ёстой. Мөн мөнгөний хамаарлыг бууруулахын тулд пропорциональ тогтолцоо руу шилжих нь зүйн хэрэг болж байгаа юм.

-Намын жагсаалтаар орж ирэх хүмүүстээ МАН ямар шалгуур тавих вэ. Танай намын зарим гишүүд намын жагсаалтыг огт дэмжихгүй байгаа шүү дээ?

 -МАН-аас өргөн барьсан хуулийн төсөл дээр намд санал өгөхөөс илүү хүнд санал өгөхөөр тусгаж оруулж ирсэн. Жагсаалтаар 28 юм уу, 38 хүнийг нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигч нь улс орны хэмжээнд нэр хүнд сайтай хүн байхаар төлөвлөсөн. Тэгэхээр аль ч улс төрийн нам аль болох олон хүний санал авч чадах, манлайлагч, шилдэг хүмүүсээ нэр дэвшүүлэхээс өөр арагүй.  Бидэнд 2012 оны сонгуулиас хойш намын жагсаалтын ард муу хүмүүс нуугдаад байна гэдэг шүүмжлэлтэй хоцорсон. Үүнийг арилгахын тулд намд санал өгөхгүй бол хүнд өгнө гэдэг систем рүү явж байна.

-Намын жагсаалтаар орж ирэх хүмүүс өмнө нь хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан туршлагыг харгалзан үзэх үү, эсвэл намдаа их хэмжээний хандив өгсөн, нэр нөлөө бүхий байх ёстой юм уу?

-Улс төрийн намууд жагсаалттай холбоотой асуудлаараа шийдвэр гаргах ёстой. Гэхдээ тодорхой хэмжээний шалгуур, шаардлага, зарчим тавина. Гэхдээ энэ хуулиар тавигдаж байгаа гол зарчим бол танай нам олон санал авч чадах тийм л нэр дэвшигчийг дэвшүүлж байж л санал авч чадна. Тийм учраас нэр цэвэр, шүүмжлэлд өртөөгүй, олон түмний санал авч чадах хүчтэй лидерүүдээ жагсаалтад оруулах шаардлага тулгарна. Түүнээс биш хэн илүү намдаа мөнгө өгсөн, намынхаа төлөө зүтгэдэг гэдэг шалгуураар орж ирэх боломжгүй л гэсэн үг.

-Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг салгаж авч үзэх боломжгүй санагдаж байна. Улс төрийн намын тухай хуулийн дэвшилттэй талыг юу гэж харж байна?

 –Улс төрийн намын тухай хуулиар өөрчлөгдөх гурван том асуудал бий. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуульд орж байгаа өөрчлөлтүүд 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой оруулж байгаа юм. Тухайлбал, улс төрийн намыг ил тод, нээлттэй, хариуцлагатай болгоход чиглэсэн өөрчлөлтүүд бий.

Хоёр сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлан нь зөрчилтэй байвал тухайн намыг идэвхигүй хэлбэрт шилжүүлж, хоёр жил үйл ажиллагааг нь зогсооно.

Хоёрдугаарт, намууд дотоод ардчиллаа бэхжүүлж, хурлаа хийдэг даргаа сонгодог, төлөөллийн болон гүйцэтгэх байгууллагаа сонгодог, хариуцлага тооцдог, улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг амьд нам байлгах чиглэл рүү анхаарсан. Манайд нэг хүний нэг компанийн намууд олон бий. Өнгөрсөн 30 жил нэг л даргатай явж ирсэн. Гэтэл энэ хугацаанд МАН, АН-ын дарга нар 10 гаруй удаа солигдсон. Энэ асуудыг цэгцлэхийн хариуцлагажуулж өгсөн.  Мөн улс төрийн намуудыг шилэн ил, тод болгож өгсөн. Хамгийн гол асуудал улс төрийн намын санхүүжилт учраас ил тод болгохыг зорьж байна. Улс төрийн намын тухай хууль Сонгуулийн хууль хоорондоо харилцан уялдаатай хууль учраас Сонгуулийн тухай хуулийн дараа батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөнөөр жижиг намын төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Бодит байдал дээр жижиг намуудад боломж хомс харагдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

 -Жижиг намуудыг оруулж ирэхийн тулд пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулж байж олон намаас бүрдсэн парламент бий болно. Хоёрдугаарт, улс төрийн намын босгыг гурван хувь болгож бууруулсан нь жижиг намуудын төлөөлөл парламентад орж ирэх боломжийг нээж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл пропорциогаль тогтолцоог оруулж ирж, намын босгыг бууруулснаар олон намын төлөөлөл бүхий солонгорсон парламент бүрдэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байна.

-Намуудын нэр хүнд муу байгаатай холбоотойгоор Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад орж байгаа гол гол өөрчлөлтүүдийг иргэд хүлээж авахгүй байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ төр төлөөлөх эрх мэдлийг намаар дамжиж авахаас өөр аргагүй ийм цаг үед намын нэр хүндийг сэргээж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой юм бол?

-Маш чухал сэдэв хөндөж байна л даа. Намыг бүгд л муухай гэж байна. Гэхдээ дэлхий нийт намаар дамжиж төрийн эрх барих энэ тогтолцооноос өөр илүү гарсан зүйл олж чадаагүй байна. Тэгэхээр бид улс төрийн намаа сайжруулж, чадавхижуулах шаардлагатай байна. Пропорциональ тогтолцоны нэг давуу тал бол улс төрийн намыг байнга чадавхижуулж байдаг. Мажоритор тогтолцооны сул тал нь улс төрийн намаас илүүтэй хувь хүний асуудал чухлаар тавигддаг.

Пропорциональ тогтолцоонд шилжсэнээр  улс төрийн намыг чадавхижуулах, сайжруулах, улс орны хэмжээнд бодлого явуулах хэмжээнд төлөвшүүлж хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Улс төрийн нам нэр хүндтэй, чадавхитай, соёлтой байх юм бол нэр хүнд нь дагаад өснө. Өнөөдрийн байдлаар улс төрийн намуудын нэр хүнд нийгэмд муу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ байдлыг засч сайжруулах ёстой.

-Нэр хүнд муу байгаа намуудад УИХ-д авсан суудал, иргэдээс авсан саналын тоогоор санхүүжилт олгох асуудал тусгасан нь шүүмжлэл дагуулж байна. Яагаад намуудыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх ёстой юм бэ?

Одоо мөрдөгдөж байгаа хуулиариулс төрийн намуудад ганцхан УИХ-д авсан суудалд нь олгож байгаа бол шинэ хуулиар УИХ-д авсан суудлын тоогоор нь жил бүр санхүүжилт олгоно. Хоёрдугаарт, сонгуулийн дараа авсан саналаар нь санхүүжилт олгоно. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын гурван хувиас илүү санал авсан нам санхүүжилт авна гэсэн үг. Энэ бол завхөн Монголд байдаг биш дэлхийн бүхий л улс оронд байдаг тогтолцоо. Гол нь улс төрийн намуудаа сайжруулах, чадавхижуулж, улс төрийн намаар дамжуулж иргэдийн сонгуулийн болоод улс төрийн боловсролыг дээшлүүлэх гэж оролдож байгаа ийм нэг хэлбэр.

Үүнийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байгаа үргүй зардал гэж харахаас илүүтэй засаглалаа сайжруулахын төлөө оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах нь зүйтэй.

-Улс төрийн намуудыг авлигаас ангид байлгахын тулд хандивын хэмжээнд өөрчлөлт оруулсан харагдсан. Гэсэн хэдий ч хуулиас гадна далд хэлбэрээр санхүүжилт олгох тохиолдол байсаар ирсэн. Цаашид ч гарахыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Амьдрал дээр ийм асуудлууд гарч байгаа. Цаашдаа үүнийг хэрхэн алга болгох вэ гэвэл улс төрийн намуудад төрөөс тодорхой санхүүжилт олгохгүй бол улс төрийн нам нь авлигад өртөх эрсдэл нэмэгдэнэ. Улс төрийн нам авлигад өртөхөөр төр авлигад өртчих гээд байдаг. Тийм учраас улс төрийн намуудыг чадавхижуулах, санхүүжүүлэх нь чухал юм.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр намууд санал нэг байх шиг байна. Гагцхүү яг ямар ямар өөрчлөлт орууулах нь зүйтэй гэж үзэж байна?

 -Үндсэн хуулийн Цэцээс гаргасан 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулжУИХ-аас  Засгийн газарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал авч танилцуулах үүрэг даалгавар өгсөн. Хэд хэдэн томоохон өөрчлөлт бий.

Нэгдүгээрт УИХ-ын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал оруулсан. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог холимог болгоё.

Мөн хүний үндсэн эрхийг хангахтай холбоотой асуудоыг хянах, хүний үндсэн эрхий зөрчлийн асуудлыг хянах чиг үүргийг Үндсэн хуулийн Цэцэд өгч байна. Түүнчлэн төвлөрөлийг сааруулах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллага оршин сууж байгаа газрыг нийслэл гэнэ хэмээн оруулж байгаа юм. Өмнө нь төрийн дээд байгууллага байгаа газрыг нийслэл гэнэ хэмээн Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд оруулчихсан. Үүнээс үүдээд шүүх, прокурор өөр аймагт байрлах боломжгүй болчихож байгаа юм. Цаашид төвлөрөлийг сааруулахын тулд төрийн байгууллагуудыг задлах ёстой гэсэн байр сууринаас уг заалтыг оруулсан. Энэ гурван асуудлыг Засгийн газраас ойрын үед өргөн барина. Түүнийг нь парламент хэлэлцээд явах байх.

-Гишүүдийн тоог яагаад заавал нэмэх ёстой гэж үзэж  байгаа юм бол. Хаанаас 152 байх ёстой гэх тооцооллыг хэн хийсэн юм бол?

-Гишүүдийн тоог нэмэх хэд хэдэн шалтгаан байна л даа. Нэгдүгээрт, анх Үндсэн хууль баталж байсан 1992 онтой харьцуулахад өнөөдөр хүн амын тоо өссөн. Үндсэн хууль баталж байсан 1992 онд нийт хоёр сая хүн амтай байсан бол өнөөдөр 3.3 сая иргэнтэй боллоо. Сонгогчийн тоо өссөн учраас нэг сонгогчийг төлөөлдөг УИХ-ын гишүүд ирэх жин нэмэгдсэн гэсэн үг. Дунджаар нэг УИХ-ын суудалд  24-25 мянган сонгогч оногддог байсан юм билээ. Гэтэл одоо 45-46 мянган сонгогч оногдож байгаа учраас иргэдэдээ хүрч ажиллаж чадахгүй байна.

Хоёрдугаарт, Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог учраас аюулгүй байдлын хувьд хамгаалж, хайрлаж, өнгөлж явах ёстой асуудлууд бий.

Тийм учраас парламентын засаглалтай, ардчилсан орон хэвээр байхын тулд парламент өргөн бүрэлдэхүүнээр асуудалд ханддаг болохгүй бол гадны байгууллагуудын том жижиг нөлөөлөлд автах эрсдэл анзаарагддаг. Тийм учраас тоо нэмэх ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоо яг хэд байх ёстой одоо хэлж мэдэхгүй байна. Засгийн газраас гаргасан тооцооллоор 152 байх тооцоолол гаргасан. Харин иргэд “Энэ арай хэтэрнэ” гэсэн байр суурь илэрхийлж  байгаа. Тийм учраас УИХ иргэдийн саналаа сонсч, Засгийн газраас өргөн барьсан хувилбарыг ч бодолцож дундуур нь нэг тоо тогтох байх. Одоо шууд тоо хэлэх эрт байна. Хууль хэлэлцээд эхлэх үед тоон дээрээ тогтох байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж