Нүүрсний хэрэгт холбогдогчдыг ирэх 7 хоногт суллах уу?

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Нүүрсний хэрэгт холбогдогчдыг ирэх 7 хоногт суллах уу?

Нүүрсний хэрэгт холбогдогчдыг ирэх 7 хоногт суллах уу?

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн шалгалтын ажил дуусаагүй байгааг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн. Өдгөө "нүүрсний" эрүүгийн хэрэгт 50 гаруй хүнийг холбогдогчоор татаж цагдаагаас шалгаж буй. Эдгээр нэр холбогдсон хүмүүсээс дуулиантай саатуулагдсан, яллагдагчаар татагдсан зарим хүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх асуудал олны анхаарлын төвд хэвээр байгаа. Өнгөрсөн сард тус хэргийн шалгалтын талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгсөн.

Тодруулбал, одоогоор нүүрсний хэрэгт холбогдсон 107 хүнд таслан сэргийлэх, тэдний 24-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорьж байгаа. Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнд, хувьцаа, үл хөдлөх хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ,  тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураасан болохыг мэдэгдсэн юм.

Мөн С.Батдөлд холбогдох хэргийн шалгалтын ажил дуусч байгаа. Үргэлжлүүлэн хорих хугацааг сунгах эсэхийг тавдугаар сард мэдээлнэ гэсэн юм. С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум  төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд дахин нэг сараар  сунгасан. Прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нийт гурван удаа сунгаж шийдвэрлэсэн байдаг.

Ингэснээр түүнийг суллах эсэхийг ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 9-нд  үргэлжлүүлэн хорих эсэх нь тодорхой болох аж.

Б.ГАНХУЯГТ ХОЛБОГДОХ ШАЛГАЛТЫН АЖИЛ ДУУСААГҮЙ

Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, анх нэгдүгээр сарын 3-нд шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд түүнийг хорих хугацааг үргэлжлүүлэн нэг сараар сунгасан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо "хөрөнгө оруулалт" нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан. Түүнд холбогдох хэргийн шалгалтын ажил мөн л дуусаагүй байна.

Ямартай ч энэ сард нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм.

Харин хэзээ хариуцлага тооцох нь хэрэг мөрдөн шалгах ажил дууссаны дараа тодорхой болох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж