Алибабагийн үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма Японд коллежид багшилж байна. Тэрбээр Токиогийн коллежид хөдөө аж ахуй, хүнсний тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийхийн зэрэгцээ багшилж байгаа аж.
Нэгэн цагт Хятадын хамгийн баян хүн байсан тэрээр Токиогийн их сургуулийн харъяа коллежид семинарт оролцож, "бизнес эрхлэлт, корпорацийн удирдлага, инновацийн талаархи баялаг туршлага, анхдагч мэдлэгээ хуваалцаж байна” гэж эх сурвалж мэдээлжээ.
Жэк Ма тавдугаар сарын 1-нээс зочин профессороор ажиллаж эхэлжээ. Өдгөө 58 настай тэрбээр 2019 оны есдүгээр сард Алибабагаас тэтгэвэрт гарсны дараа багшлах ажилдаа эргэн ирж байгаа явдал юм. Тэрбээр өмнө хэдэн жил англи хэлний багшаар ажилласан туршлагатай.
Жэк Ма 2019 оны тавдугаар сард Алибабагаас тэтгэвэрт гарсныхаа дараа тэр жилийнхээ есдүгээр сард багшлах ажилдаа орно гэж мэдэгдсэн. Тухайн үед тэрбээр энэ мэргэжилдээ хайртай болохоороо эх орондоо эргэн ирж байгаа гэж хэлж байсан.
Гэвч 2020 оны аравдугаар сард Хятадын санхүүгийн зохицуулалтын тогтолцоог шүүмжилж, Хятадын банкууд "ломбард"-ын сэтгэлгээтэй ажиллаж байна гэж хэлсэнээрээ Хятадын эрх баригчдын уурыг хүргэснээс хойш хоёр жил гаруйн хугацаанд нам гүм байсан.
Хэлсэн үгээс нь хэдэн өдрийн дараа түүний финтек бизнес болох “Ant Group”-ын 37 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт цуцлагдсан.
Ant-ийн IPO-г цуцалсан нь тус улсын технологийн фирмүүдийн эсрэг өргөн цар хүрээг хамарсан кампанит ажлын нэг хэсэг байв.
Энэ нь Алибабагийн хувьцааны үнэд дарамт болж, 2020 оны оргил үеээсээ 70 гаруй хувиар унасан. “Bloomberg” тэрбумтнуудын индексийн мэдээлснээр Магийн хөрөнгө 2020 оны аравдугаар сард 61 тэрбум ам.долларт хүрч байсан бол 33 тэрбум ам.доллар болж буурчээ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ