Эмнэлгийн зогсоолыг төлбөргүй болгоё!

Эмнэлгийн зогсоолыг төлбөргүй болгоё!

Эмнэлгийн зогсоолыг төлбөргүй болгоё!

Хотын жолооч нарын “толгойн өвчин” бол автомашины зогсоол. Тэд замын түгжрэлд цаг алдахаас гадна автомашины зогсоол олох гэж цагаа бардаг. Өглөө ажилдаа ирэх, хоол хүнсээ цуглуулах, тоглолт, үзвэр үзэх, эмнэлгээр үйлчлүүлэх гээд алхам тутамдаа энэ асуудалтай нүүр тулдаг. Өндөр шилэн барилга, томоохон зах, худалдааны төвүүд дэргэдээ зогсоолтой ч зөвхөн ажилчдынх нь автомашинаар дүүрчихдэг. Тиймээс үйлчлүүлэгчид буюу иргэдийн хувьд төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулах юм уу, ачуулах гэсэн хоёр сонголт л үлдэж байгаа юм.

Ялангуяа дүүрэг, улсын томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлэх олны хөл тасрахгүй. Нялх балчираас ахмад настан хүртэл хэн, хэзээ ч өвдөж, эмнэлэгт хандаж болно.

Эмнэлэгт үзүүлж буй иргэд, ар гэрийнхнээ эргэж яваа сахиуруудад эм тарианаас гадна эмнэлгийн зогсоол санхүүгийн дарамт учруулдаг гэдгийг иргэд хэлж буй.

Үнэндээ улсын эмнэлгээр аргаа барсан энгийн иргэд, хөдөө орон нутгийнхан нь ихэвчлэн үйлчлүүлдэг. Төлбөрийн чадамжтай, бололцоотой хүмүүс нь хувийн өндөр төлбөртэй эмнэлгээр үйлчлүүлж, авто зогсоолоо үнэ төлбөргүй ашигладаг. Уг нь эмнэлэг энгийн л нэг үйлчилгээний байгууллага. Үйлчлүүлэгчдээ тав тухтай орчин бүрдүүлж өгөх үүрэг тэдэнд бий. Гэвч өвчин зовлонтой, аргаа барж яваа иргэдийн хэрэгцээн дээр дөрөөлж, мөнгө хураан авч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Албан ёсны зөвшөөрөлтэй, төлбөртэй зогсоолын үйлчилгээний үнэ 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг, нэг цаг нь 1000 төгрөг,  нэг цагаас хойш 30 минут хүртэлх хугацаанд 1500, хоёр цагийн төлбөр нь 2000 төгрөг бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай. Одоо төр, хувийн хэвшлийн авто зогсоол гэлтгүй нэг үнийн тарифтай болохоор дүрэм журмаа шинэчлэхээр, зогсоолын үнийн саналыг гаргажээ. Тодруулбал,

  • Эхний 15 минут үнэгүй
  • 1 цаг хүртэл 1000 төгрөг,
  • 2 дахь цагт 1500,
  • 3 дахь цагт 2000,
  • 4 дэх цагт 4500 төгрөг, дөрөв дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг байх саналыг НИТХ-аас гаргаад буй.

"ОДОО МӨРДӨЖ БУЙ ЖУРАМД ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАХ ЗААЛТ БАЙХГҮЙ"

Нийслэлийн Замын хөгжлийн газарт өмнө нь авто зогсоолын асуудлыг хариуцдаг байсан бол 2022 оны долдугаар сараас Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлжээ. Тус төвийн Авто зогсоол, хяналт удирдлагын хэлтсийн дарга Л.Бямбасүрэнгээс эмнэлгийн зогсоолын талаар тодруулахад "Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар гэрээ шинэчлэн байгуулж, сунгасан 55 газар байна. Аж ахуйн нэгжүүд нийслэлийн Авто замын хөгжлийн газартай зогсоол ажиллуулах гэрээ байгуулдаг. Хуучин 427 тогтоол дээрээ Авто замын хөгжлийн газрыг зохион байгуулна гэж тусгасан. Тэр тогтоол удахгүй шинэчлэгдсэнээр Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү бүрэн шилжих юм. Одоогоор гурвалсан гэрээ байгуулж байгаа.

Энэ дунд эмнэлгийн авто зогсоолууд ч орж байгаа. Учир нь нийслэлийн төсвөөр эмнэлгүүдийн авто зогсоолыг засч, тохижуулдаг. Тиймээс гэрээ байгуулж, нийслэлийн төсөвт буюу Авто замын сан руу оруулдаг.

Зарим эмнэлэг нь авто зогсоолын орлогоо өгөхгүй гэдэг байр сууриа илэрхийлж, албан бичиг явуулдаг. Нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөж буй дүрэм журамд эмнэлгийн зогсоолыг үнэ төлбөргүй ашиглах гэсэн заалт байхгүй. Бид одоо журмын өөрчлөлтийг боловсруулж байгаа. Хамгийн сүүлд 2015 онд НИТХ-аар журмыг өөрчлөн баталсан байдаг" гэв.

Зөвшөөрөлтэй автомашины зогсоолын орсон орлогын 60 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлдэг бол үлдсэн 40 хувийг тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Албан ёсны зөвшөөрөлтэй 77 авто зогсоолоос 2022 онд 949 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн ч энэ төлөвлөгөөгөө аль хэдийнэ биелүүлчихсэн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Р.Амарсанаа өмнө нь ярьж байв. Энэ их төсвийн тодорхой хувийг улсын эмнэлгийн авто зогсоолууд бүрдүүлдэг.

Хүн ам олноор суурьшсан Улаанбаатар хотод авто зогсоол байгуулах нь зөв. Гэсэн хэдий ч хаана, хэнээс төлбөр мөнгө, татвар авах вэ гэдгээ бодолцох ёстой юм шиг. Бүгдийг зоосны нүхээр харж, хүнд өвчтэй иргэд хоолны мөнгө, эм тарианы мөнгөө хагаслан байж зогсоолын төлбөр өгч байгааг холбогдох албаныхан анхаарна биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-02 103.229.122.214

Харин ч ойр хавийн шаардлагагүй юмнууд өдөржин машинаа тавихыг болиулахын тулд төлбөрийг нь нэмэх хэрэгтэй. Ялангуяа
3 дахь цагаас нь огцом ихээр нэмэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-02 64.119.21.111

за ашгүй төлбөргүй зогсоолд машинаа тавиад автобусаар хоёр буудал яваад харьчихна.Байрны гадаа хэрэлдэх гэж түвэг.

Avatar

ЗОЧИН 2023-05-02 220.108.217.252

ДЭЛХИЙН 1-ч УЛС ОРОН ЭМНЭЛЭГИЙН ХАШАА ТӨЛБӨРТЭЙ БАЙДАГГҮЙ,ЭМНЭЛЭГ НЬ ХАШААТАЙ БАЙХ НЬ ХОВОР,МАНАЙД БҮГД ТӨЛБӨРТЭЙ,ТӨЛБӨР НЬ ӨНДӨР,ШӨНИЙН ЦАГААР Ч ТӨЛБӨР АВНА,ШӨНӨ ХҮНД ӨВЧТӨНӨӨ САХИАД ЗОГСОЖ БУЙ МАШИНУУДААС ТАТВАР АВНА ГЭДЭГ ҮНЭН БАЙЖ БОЛШГҮЙ ЗҮЙЛ, 2-р ЭМНЭЛЭГ, ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГИЙГ ХАР ДАА, 24 ЦАГААР ЭЭЛЖЛЭН СУУЖ ТӨЛБӨР АВНА,ЭНЭ ХЭТ ДАВАРСАН ЛУЙВАРЧДЫГ ЗРГСООГООЧ,ЭМНЭЛЭГИЙН ХАШАА ЧИНЬ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙ Ш ДЭЭ,ХЭН НЭГ НЬ ӨМЧЛӨӨД ТӨЛБӨР АВАХ ЁСГҮЙ.ЭМНЭЛЭГИЙН БҮХ ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛЫГ БОЛИУЛ

Avatar

Зочин 2023-05-02 192.82.77.41

эмнэлгийн зогсоол төлбөргүй болчихвол ойр хавьд нь амьдардаг хүмүүс машинаа тавьдаг 24 цагийн харуул хамгаалалттай найдвартай хэрнээ үнэгүй тавьж болох зогсоолтой л болно гэсэн үг шүү дээ. яаг өвчтэй хүмүүст нь зогсоол олдохоо болино гэсэн үг.

Avatar

санаа 2023-05-02 112.72.8.90

эмнэлгийн зогсоолд анхаарал тавих хэрэгтэй хавь ойрын байгууллага зарим завшаанч иргэд машинаа тавиад алга болдог. Үнэхээр өвдсөн зовсон иргэдэд автомашины зогсоол хэрэгтэй үнэгүй юм энэ хорвоод байхгүй, үнэ гэдэг нэг талаас хэтэвч ухах хэрэгсэл мэт боловч нөгөө талаас цаг зав мөнгөө оновчтой зарахыг сануулж байгаа

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.164.211

Төлбөргүй байх юм бол ойр хавийн иргэд машинаа тавьдаг газар болж хувирна.

Avatar

Зочин 2023-05-02 103.111.68.3

Төлбөргүй болгоё

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-05-02 202.21.107.10

ЭМНЭЛГИЙН ОРЧИН ТОЙРНЫ бүх хашааг буулгах хэрэгтэй……….ХАШААГ НЬ буулгаач ээ……ӨВЧТӨН ……САХИУЛ СУУЖ АМАРДАГ ОЛОН САНДАЛ…СҮҮДРЭВЧ , Хогийн сав ..намхан сандалуудыг олон болгооч ээ….Зөвхөн түргэний машин ордог хаалгатай болгооч ээ…….Манаач гэрээт ХАРУУЛ нэртэй …УНТАЖ БАЙДАГ нөхдийг …чөлөөлж …КАМЕР тавиач ээ…….

Avatar

Зочин 966 2023-05-02 139.5.218.87

дэмжиж байна. Хүний эрүүл мэнд амь настай холбоотой асуудал байдаг мөнгө сонин биш. Тэгээд газар улсын өмч байх ёстой аль нэг эмнэлэг хот яамны өмч биш шүү

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.164.211

Төлбөргүй байж бүтэхгүй ээ, хавь ойрын, хэрэгтэй хэрэггүй хүмүүсийн машины зогсоол болж хувирна. Тэгээд асуудал хэнд ч хамаарахгүй, за тэгээл хог шороо нь ч дийлдэхгүй

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.64.64

Unegui zogsoold oir haviin buh mashin tavigdana. Tal ni emnelegt yamar ch hamaaralgui mashinaa buten udurjinguu bairluulna Duureed garch chadahgui orch ch chadahgui bolsonii daraa mungu tulmuurgui baina geed baigaa ulsuud unentei nuur tulna yaraltai emnelegiin tuslamj avah ued turgenii mashin ni garch chadahgui uursduu emnelegt avchirah ued orch chadahgui bolno Unen gevel ene turshij uzeh esehee shiiddee Turshiltiin ued hen maani zolioslogdoh yum boldoo burhan mini

Avatar

Нэргүй 2023-05-02 202.9.40.180

Үнэгүй болговол ойр хавийн хорооллынхон машинаа тавиад, Түргэн тусламжийн машин ч орох зайгүй болно. Дэмий санаа байна.

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.64.214

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримтыг нь үндэслээд зогсоолын төлбөрөөс чөлөөлж болно. Манайхан нэг хүн эмнэлэгт яаралтайгаар ирлээ гэхэд ар гэр хамаатай садангууд гээд 4-5 машинтай хүрээд ирдэг. Зөвхөн өвчтөнг авчирсан 1 машиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөөд бусад нь төлбөрөө төлдөг байвал зохимжтой.

Avatar

Зочин 2023-05-02 202.126.90.28

Эрүүл мэндийн хууль , журамд : Эмнэлэгээр үйлчлүүлэгчидээс автомашины зогсоолын төлбөр авахгүй заалт байгаа даа!!! Эмнэлэгт үзүүлсэн, эмчлүүлж байгаа баримт материалыг нь хараад Төлбөр авахгүй байх хэрэгтэй!!!! Хүний өвчин зовлон дээр мөнгө хурааж зоолдогоо зогсоох хэрэгтэй!!!

Avatar

Ажил эзэнтэй, хариуцлагатай байх ёстой 2023-05-02 66.181.164.211

Зогсоолын төлбөрөө ч дийлэхгүй өвчин зовлонгоо эмчилнэ гэж юу байсын. Олуулаа очоод тэр хүмүүс юу шийдэх билээ? За, тэгээл эмч сувилагч бүгдийн загнаал, бүх юм үнэгүй- тэр хэрээр хариуцлагагүй л болно. Сайн юманд хүрэхгүй

Avatar

м 2023-05-02 66.181.160.95

Бичих сэдвээ зөв сонго,үнэгүй болгочихвол маргаашнаас нь л зогсоол бүр олдохоо болино. Монголчууд бид ямар сэтгэхүйтэй билээ.

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.181.115

Emnelgiin huvid arai ooroor zohitsuulah shaardlagatai. Yadaj ehnii 30 minutaas 1 tsag hurtel n unegui bh estoi.

Avatar

Zochin 2023-05-02 64.119.23.113

tulburgui bolgovol hajuu bairnii ailuud mashinaa taviad honuulaad bur zavharsan yum bolno

Avatar

зочин 2023-05-02 192.82.88.234

Аль ч улсад зогсоол төлбөргүй байна гэж байдаггүй юм билээ.
Манайд бол харин бараг үнэгүй шахам. Цалин тэтгэвэр бага болохоор л тэр байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж