Сурвалжлага: Өмссөн хувцаснаас өөр өмчгүй үлдлээ

Сурвалжлага: Өмссөн хувцаснаас өөр өмчгүй үлдлээ

Сурвалжлага: Өмссөн хувцаснаас өөр өмчгүй үлдлээ

“Их Монгол” хороололд өнгөрөгч амралтын өдрүүдэд нийтийн орон сууц шатсан хэрэг гарсан. Гал гарсан шалтгааныг татсан тамхины ишээ цонхоор хаяснаас болсон гэж хохирогчид  таамаглаж байна. Галын дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.

Шөнийн 02:00 цагт. Хаа нэг замаар хурдлах машины чимээг эс тооцвол хот гүн нойронд автжээ. Б.Ариунчулууны нүүр гэнэт л халуун оргиж, сэрээд харвал тагтан дээр нь улаан гал улалзаж байв. Сандарсан тэрбээр охиноо тэврээд дүүгээ сэрээгээд гадагшаа гүйн гарав. Тэд өмссөн хувцаснаас өөр юмгүй, орон орон, оочих аягагүй хоцорчээ.

Нийслэлийн онцгой байдлын газарт  Баянзүрх дүүрэгт байрлах тус хороололд 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчимд гал гарч 904 дүгээр байрны гурван давхрын айлын тагт шатаж байна гэсэн дуудлага иржээ. Тухайн айлын байр шатаж, золоор хүний амь эрсдээгүй болохыг албаныхан хэллээ.  Тус орон сууцны дөрөв, таван давхрын балкон, гадна талын пасад гал өртсөн нь гаднаас нь харахад ч илэрхий. Орцоор нь орвол угаар хамар цоргиж байна.

Галд өртсөн айлд орвол үүдний өрөөнөөс эхлээд тагт, нойлын өрөө, гал тогоо, хана, тааз тэр чигтээ хөө тортог болж, тавилга нь хүртэл шатжээ.Гэрийн эзэн Б.Ариунчулуун “Шөнө унтаж байгаад гэнэт сэртэл тагтан дээр гал дүрэлзэж байсан. Гал команд руу зогсоо зайгүй залгасан боловч цаг алдаж 30 минутын дараа ирсэн. Би гал командад гомдолтой байна. Манай тагтан дээр цахилгааны утас байтугай, шатах тэсрэх бодис байгаагүй” гэж харамсал, гомдлоо илэрхийлэв.

ЦОНХООРОО ТАМХИНЫ ИШЭЭ НЯСАЛЖ ХАЯСАН БОЛОЛТОЙ ЮМ


 

-Гал юунаас болж гарсан гэж та хардаж байна вэ. Гал унтраах албаныханд гомдолтой байгаа гэсэн, яагаад?

-Би зурагт үзэж байгаад шөнийн 00:00 цагийн орчимд унтсан. Тэр үед  нам тайван байсан.  Унтаж байхад нүүр халуу оргиод байсан. Тэгээд босоод харсан чинь цонхон дээр гал маналзаж байлаа. Нүд муутай болохоор шилээ зүүтэл гал тагтыг маань бүрхээд удалгүй гэр рүү  хуйлраад ороод ирсэн. Тиймээс  унтаж байсан охиноо, дүүгээ гялс сэрээгээд чирээд гарсан. Хэдийгээр эсэн мэнд үлдсэндээ баярлаж байгаа ч орох оронгүй болчихлоо. Онцгой байдлынхан руу зогсоо зайгүй залгасан. Утсаа авахгүй байхаар нь цагдаагаар дамжиж ярьсан.  Шөнө хот түгжрэлгүй хэрнээ гал унтраагчид 30 минутын дараа ирсэн.  Тэр өдөр онцгой байдлынхан утсаа аваагүйд гомдолтой байна.

101 утас хэзээн бэлэн байдалд ажиллах ёстой:  Гэтэл дуудлагаар ирсэн хүмүүс манай байрыг олох гэж хугацаа алдсан. Нарийнхан зам руу галын машин ойртож орж чадахгүй өчнөөн хоолой залгасан.  Хүмүүс шөнө машинаа тавьчихсан болохоор үүнийг ойлгож байна. Гэхдээ тэд маш их цаг алдсан.

Галын шинжээч, цагдаа, онцгойгийнхон ирээд юунаас болсныг нь асууж байна лээ.

Манай тагтан дээр тог цахилгааны масс байтугай, шатах тэсрэх бодис байхгүй. Хүүхдийн тоглоом, хуучин хувцас хунар, модон авдар байсан. Би хувьдаа дээд давхрын айлуудаас хэн нэгэн тамхи татаж байгаа ишээ цонхоороо хаячихсан гэж бодож байна.

-Яагаад тамхины ишээс болсон гэж хардаж байгаа юм бэ. Танай тагтан дээр тамхины иш унаж байсан тохиолдол байна уу?

-Шөнө унтахдаа манайх тагтныхаа хаалтыг онгойлгоод унтдаг. Тэрүүгээр тамхины гал орж ирсэн байх. Дээрээс тамхи татдаг хүмүүс  ишээ нясалж хаядаг бололтой юм. Байшин тойроод харахад дүүрэн тамхины иш байдаг. Ер нь монголчууд бид хэзээ нийгэмшиж, бусдад гай тарилгүй амьдарч сурах юм бүү мэд. Галын эцсийн дүгнэлт гараагүй байна. Гэхдээ бид өөрсдөө гал алдсан бол өөр. Зүв зүгээр гэртээ унтаж байхад ийм юм болсонд харамсч байна.

-Одоо хаана амьдарч байгаа вэ. Гэрийн чинь бүх тавилга шатсанаас харахад  эд материалын хувьд нэлээд хохирол амссан бололтой?

-Бүх бичиг баримт байхгүй, шатчихсан. Одоо бид дүүгийндээ амьдарч байна. Тухайн өдөр манай эхнэр эмнэлэгт хэвтэж байсан. Манай охин унтлагын хувцастайгаа би дотуур хувцастайгаа гараад гүйсэн. Хохирлыг хэлж мэдэхгүй байна. Ер нь гал, усны давагдашгүй хүчин зүйлийг хүн яаж ч чаддаггүй юм байна. Харсаар байхад нүдэн дээр дүрэлзчихдэг юм билээ.

ГЭР БҮЛИЙНХНИЙГЭЭ ЭСЭН МЭНД БАЙГААГ ХАРААД БАЯРЛАЖ БАЙНА

Тус айлын эзэгтэй Ж.Хандсүрэн  “Би тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Шөнийн 03:00 цагийн үед манай хадам дүү залгасан. Тээр шөнөөр залгахад нь гайхаад утсаа авахад манай нөхөр уйлаад “гэр шатчихлаа” гэж ярьсан. Гэрээ ийм болтол шатсан гэж бодоогүй.  Эмнэлгээс яарч, сандарт иртэл манай нөхөр доогуураа хөл нүцгэн шаахайтай, айлаас куртик гуйж өмссөн байсан. Угаартана гээд тэр орон сууцны хүмүүсийг бүгдийг нь гаргасан байсан. Хань, охин, дүү минь золоор эсэн мэнд байгаад баярлаж байна. Би тагтаа байнга шүүрдэж, цэвэрлэдэг.  Манай гэрт тамхи татдаг хүн байхгүй. Тагтаа шүүрдэхэд тамхины үнс байж байдаг байсан.

Дөрвөн давхрын залуугийн хэлснээр ноднин тагтан дээрээ гарахад тамхины иш байж байсан гэсэн. Тэр залуу зургийг нь аваад байрны групп дээр постолсон юм билээ.

Байрны хүмүүс биднийг угаарт хордож байгаа гээд сүү авчирч өгч байна.. Найман номерын залуус бидэнд халуун хоол цай авчирч өгсөн. Тусалж буй бүх хүмүүстээ баярлаж байна. Тавхан алхмын зайд гараад тамхиа татаад хаячих юмыг тагтнаас ишээ хаяснаас үүдэж ийм юм боллоо” гэсэн юм.

ОРШИН СУУГЧДЫН ЗҮГЭЭС ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮМЖЛЭЛИЙГ ХЭЛЖ БАЙГАА 

Тус хорооллын СӨХ-ийн дарга болох С.Оюунтуяа хэлэхдээ “Цагдаа, онцгойгоос шинжээчдийн баг ирж ажилласан. 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчимд байрны оршин суугчид сошиалд уг мэдээллийг тавьсан. Гурван давхрын айлын тагтан дээрээс гал ассан гээд байгаа. Тухайн айлын хүмүүс унтаж байсан гэсэн. Тагтаа онгойлгоход гал дүрэлзээд ороод ирсэн юм билээ. Дараа нь тагтан дээр уугиж байсан гал дөрвөн давхрын айл руу орсон. Одоогоор хохирлын тооцоо гараагүй байна.

Манай хорооллын бүх айлууд “Хаан” даатгалд даатгуулж, сар бүр мөнгө төлдөг. Тиймээс энэ хохиролд даатгалын газраас арга хэмжээ авах ёстой.

Оршин суугчдын зүгээс тамхитай холбоотой шүүмжлэлийг хэлж байгаа. Галынхан ч тухайн айлын хүмүүсээс тагтан дээрээ тамхи татсан уу гэж асуугаад байна лээ. Тамхины ишнээс болсон байх гэсэн хардлага байна.

Гал өртсөн айл ипотекийн зээлтэй юм билээ. Цаад даатгалын компаниуд галын дүгнэлтийг харж байж хохирлыг тодорхойлдог гэсэн. Тухайн айлын эзэн гэртээ 23:00 цагийн орчимд ороод унтсан. Гэтэл шөнийн 02:00 цагт гал дүрэлзэж, гал команд 02:30 цагт ирсэн. Оршин суугчдад хэлэхэд тагтан дээрээ тамхи татаад үнсээ унтраахгүй хаяж байгаа нь эрсдэлд хүргэж байна. Өглөө үйлчлэгч нар цэвэрлэгээ хийхэд цонхны дор цас орчихсон юм шиг цагаан тамхины иш харагддаг. Хүмүүс тамхи татдаг байж болно.

Ядаж үнсний савандаа хийх хэрэгтэй. Цонхоороо гадагшаа шиддэгийг бүр болих хэрэгтэй. Орон сууцанд амьдардаг хүмүүс байж нийтийн эзэмшлийн талбайд хогоо хаях аа болих хэрэгтэй” гэв.

Харин тухайн байрны оршин суугч  Ц.Ганболд “Орой унтах гээд зурагт үзээд байж байсан чинь угаар үнэртээд болдоггүй. Тагтаа онгойлгосон чинь хар утаа олгойдож байсан. Юунаас болж гал гарсныг нь мэдэхгүй ч нэг хүний амь сүйдээгүйд их баярлаж байна” гэв.

Галын дүгнэлт 14 хоногийн дотор гарах бөгөөд дүгнэлтээс шалтгаалан даатгалын компани хохирлыг нөхөн төлөх асуудал яригдах нь байна. Энэ мэтчилэн орон сууцанд байгаа иргэд тамхины ишээ бүрэн унтраалгүй цонхоороо хаясны улмаас үүдэж наанадаж, эд хөрөнгө, цаанадаж амь насаараа хохирч болзошгүй эрсдэл учирч болзошгүйг дээрх дүр зургаас харж болно. Тиймээс  бусдыг хүндэтгэн тамхи татсан бол үнсний саванд унтраах, эсвэл зориулалтын цэг дээр хаядаг байхыг зөвлөж байна.  Олон айл, өрхөд сэрэмжлүүлэг болох үүднээс уг сурвалжлагыг бэлтгэлээ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тамхичид бол архичинаас доор 2023-05-02 202.55.188.123

Адгийн муу тамхичид уушгины хорт хавдраар дуусаасай

Avatar

Нэргүй 2023-05-02 64.119.27.177

Хортой архи, муу тамхи хоёроос болж олон айл сүйрсэн….. Байшинд тамхи татдаг ОРКуудыг илрүүлж хог цэвэрлүүлж шал угаалгаж , шүлсийг нь долоолгож, зөрчлийн хуулиар 10 сая хүртэл торгодог болмоор бна.

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.182.18

Энэ тамхи айлыг, эх орныг түймэрдэж дуусгах нь дээ. Ингэж хүний амь нас, өмч хөрөнгө, эх орноо золин байж тамхи татахаа больцгоо тамхичдаа.

Avatar

Star 2023-05-02 202.9.40.251

Gadaah orchnii kamer shalgah heregtei yum bna .Tamhi tathaa bolih heregtei bna humuusee nen yalanguya orts tagtan deer.

Avatar

Нэргүй 2023-05-02 43.242.243.203

tamhi l unsnii sawand hiij chadahgui hogiin negnii uhasargui uildel neg ail urhiig gudamjind gargahad hurgeh gej tuhain haysan nuhriig olchoosoi bilee

Avatar

Нэргүй 2023-05-02 202.9.46.238

Энэ тамхичид балкон дээрээ тагтай варенье юм уу огурцыны шил тавьчихаач амар шд

Avatar

Chimgee 2023-05-02 202.126.90.84

Tagtan deeree eldev huuchin huvtsas huuhdiin togloom eldviin zuil huraadag mash buruu sanagddag

Avatar

Зочин 2023-05-02 202.126.89.62

Монгол хүн нийгэмшсэн иргэншсэн хүн болоход дахиад дор хаяж 100-200 жил хэрэгтэй. 1990 оноос хойш үхэр малаасаа дор хар амиа бодсон өтөж өмхийрсөн сэтгэлтэй өнгө мөнгөний шуналын бузар болсон оркууд болж хувирсан.

Avatar

иргэд хяналт 2023-05-02 202.9.40.179

өөр өөрсдийн байрны аюулгүй байдлыг нэг шалгах нь зөв юм байна, гал дэмждэг хөөсөнцөр бвл солиулах, орох гарах гарц эмнэлэг болон галын машин орох хэмжээний зайтай болгох, тийм орчин бүрдүүлээгүй байрыг ашиглалтад оруулсан албан тушаалтан нартай хариуцлага тооцох гэх мэт

Avatar

Нэргүй 2023-05-02 202.131.225.197

Энэ хорвоогийн хамгийн бузар амьтад бол тамхичид мөн

Avatar

хүннү 2023-05-02 202.55.188.99

Харамсалтай юм болж. Манайхан тамхийг эр эмгүй хүүхэд хөвөөгүй татах юм. Хамгийн наад захын гай нь энэ. Сэрхэд нь блаконд гал гарсан бол яас хийгээд ус цацахгүйдээ. Ийм юманд сандарч огт болохгүй. Тайван байсан бол гаргалгаа зурс гээд ороод идэг. Энэ залуу их сандарсан байна. ОБ-хан яагаад утсаа авдаггүй юм? Тэр өдрийн жижүүр хариуцлага алдаж.

Avatar

Нэргүй 2023-05-02 59.153.115.97

Нэн дүрэлзчихсэн галыг дотроос ус цацаад дийлэхгүй ээ. Өөдөөс төөнөөд, утаа униараас нь болоод ойртох ч аргагүй.

Avatar

зочин 2023-05-02 202.131.245.69

Орц, тагт, цонх, орцны үүд гэхм тэ хүн амьдран суудаг орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэгийн орчим тамхи татахыг хориглох заалтыг улам бүр дэлгэрүүлэх хэрэгтэй. цагдаа, СӨХ, ОСК, хорооны засаг даргад тамхитатсан хүн, эдгээрт байгууллагад архи уусан хүмүүсийг торгох, цагдаадмэдэгдэж холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй. Архи, тамхины татварыг, үнийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

Avatar

Мөнх 2023-05-02 66.181.180.115

Манайхан хамаг хог, новшоо тагтан дээрээ овоолчихдог. Тагтны зориулалтыг тоодоггүй, ойлгодоггүй.

Avatar

х 2023-05-02 66.181.161.11

уг нь аюулыг бодитоор харж багцаалаад балкон дотор гал асч дотогшоо ороогүй бол 3 хувин ус цацахад л унтрах байж дээ.эсвэл дүүдээ хүүхдээ өгч гаргачаад том бүтээлэг сайн норгоод л нүдчих байсын байна даа харамсалтай.

Avatar

Нэргүй 2023-05-02 80.83.237.28

Монгол хүн стандарт гэж юм мэддэггүй. Тагтан дээрээ шил лааз тавиал акурка хийж болно доо

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.89.156

Орон сууцанд амьдарч мэдэхгүй тэнэгүүд олон байнаа.Цонхоороо бүх хогоо хаядаг мангаруудыг яахав гээч ХАЯГ:СБД 2-р хороо 31-р байрны оршин суугчид.Байрны жижүүрүүд үргэлж цэвэрлэж байх юм.

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.187.16

орк тамхичдаар хохирлоо төлүүл!!!!

Avatar

Нэргүй 2023-05-02 103.26.193.233

ус цацаал унтрааж болох л бсн бншд

Avatar

Нэргүй 2023-05-02 202.9.46.238

гал үзээгүй хүн ингэж хуцах нь аргагүй

Avatar

Нэргүй 2023-05-02 202.21.108.43

** mangap bol nuuj amidap pisda min

Avatar

Нэргүй 2023-05-02 43.242.243.203

gal us hoyrt am garch boldoggui ymdaa

Avatar

Нэргүй 2023-05-02 202.126.92.178

Тамхичид өөрсдөө уушигаа хордуулах нь хүний эрхийн асуудал бидэнд падгүй. Харин тамхины ишээрээ байгаль орчноо бохирдуулж бусдыг эд хөрөнгөөр нь хохироох эрх байхгүй шүү. Хордвол өөрсдөө хорд байгаль орчноо, мөн бусдыг бүү хордуул бүү хохироо.

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.88.224

даатгалаас бараг л төлбөр төлөхгүй болов уу даа, тамхины ишнээс болсон гэж дүгнэлт гарах юм бол, гэм буруутай хүнийг нь олж хохирлоо барагдуул л гэх болов уу. бид сайн уншиж танилцахгүй даатгалтай гэрээ байгуулдаг юм шиг билээ шүү, гэнэт л аянга бууж гал гараагүй л бол бараг юу ч төлөхгүй байх.

Avatar

Нэргүй 2023-05-02 202.131.225.197

Гал түймэр, газар хөдөлсөн ч төлөхгүй. Өөрийн нүдээр уншсан. Даатгал бол луйвар

Avatar

GBP 2023-05-02 202.21.110.212

Тамхи үнэхээр асуудал болсон. байрны шат коридороор татаж иш шүлсээ хаяхаа болимоор юм. дуртай бол гэртээ тат л даа. жолооч нар гудмаар явахдаа цонхоороо үнсээ хаяж хажуу машин руу үлээнэ. галтай ишээ хажуу машин руу насална. тэр машин шатах эрсдэлтэй. Бүдүүлэг зангаа хэзээ зогсоох вэ таминь.

Avatar

Нэргүй 2023-05-02 202.55.188.46

Тамхины үнэ, татварыг тэнгэрт тултал нь нэм. Тэр татвараас сан үүсгээд, ийм хохирол гарсан үед хохирлыг нь барагдуулж байя.

Avatar

Нэргүй 2023-05-02 202.55.188.46

Байшингийн ёроолоор байгаа тамхины ишнүүдээс хурууны хээ, ДНХ шинжилгээ ав. Хэн болохыг нь олоод хохирлыг заавал төлүүлж, ял шийтгэлийг нь эдлүүл.

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.161.249

Heneggui archaaguu novshnuudaas bolj neg ailiin amidral yuchgui bolood bna Ene ail mini duuginh baigaa yum Duu naraa amid baigaad ni l bayrlahaas yahav de Setgel sanaa ediin zasagaaraa hohirood bga duu naraa haraad orovdood baina

Avatar

ЗОЧИН 2023-05-02 66.181.190.94

ХӨӨСӨН ХАВТАНГААР ДУЛААЛСАН БАРИЛГУУД НЭГ ӨДӨР БҮХЛЭЭРЭЭ ШАТНА ШҮҮ. ЗАРИМ ИЙМ БАРИЛГУУДЫН ХӨӨСӨН ДУЛААЛГА НЬ ИЛ ГАРЧИХСАН ХАРАГДДАГ. ТАМХИНЫ ИШ ОРОХОД НЬ БҮХЭЛДЭЭ ШАТНА. ОРКУУДААС БОЛЖ ОЛОН АСУУДАЛ ГАРНА. ТАМХИНЫ ХУУЛИА ЧАНГАЛААД ТАГТАН ДЭЭР ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОВОЛ.

Avatar

ЗОЧИН 2023-05-02 66.181.190.94

ДЭЭР НЬ БАЙГАА АЙЛУУДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ҮНЭХЭЭР ТАМХИНААС БОЛСОН БОЛ ХОХИРОЛЫГ ТӨЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ. БАС ТАГТАН ДЭЭРЭЭ ХЭТЭРХИЙ ИХ ЮМ БИТГИЙ ТАВЬЖ БАЙГААРАЙ. КАМЕРЫН БИЧЛЭГ БАЙНА УУ ШАЛГАВАЛ. МӨН ЭНЭ БАРИЛГА БҮХЭЛДЭЭ ШАТАХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА ХӨӨСӨН ХАВТАНГААС БОЛЖ. ИЙМ БАРИЛГА МОНГОЛД МАШ ИХ БАЙНА. ЯАНА ДА.

Avatar

Сэжигийн заваан амьтад 2023-05-02 139.5.216.96

Ёстой аргаа барж байгаа шд. Бузрын хар, тамхичид. Цас орсон юм шиг гэдэг нь яг үнэн. Энэ 1 р төрөх 1 р эмнэлэгийн завсарт байрны буланг ёстой бузарлаж дуусгаж байгаа. Зүгээр тамхиа татахгүй шүлсээ хаяна, нусаа нийнэ, архи пивоны шил лаазаа хаяна, дотор нь шээгээд буцаад таглаад тавина. Ил шээнэ, бөөлжинө. Ёстой п**а царайлтал бузарлаж байгаа новшнууд шд. Яджаахад их пээдгэрээ. Дунд нь Эмч нэртэй баахан ногоон цагаан цэнхэр хувцастай охид банди нар байдаг. Энэ гал тавьсан тамхичинг хатуу шитгэ

Avatar

Хөөсөнцөр 2023-05-02 202.9.40.241

Тамхи бол асуудал мөн, гэхдээ энэ байр стандарт хангаж бна уу,гадна тал нь гал дэмждэг ,маш хурдан шатдаг хөөсөцөр бх шиг харагдаад бна

Avatar

зочин 2023-05-02 66.181.167.74

Тамхи татдаг хүмүүс гудамжинд хүртэл агаар бохирдуулаад, бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчинө. шаардлага тавихаар үл тооно, хөдөөний голдуу залуус байдаг. Хүмүүс байнга шаардлага тавьж сурах хэрэгтэй байна.

Avatar

Тамхи татдаг nиздaaкууд бүгд уушигны хорт хавдар, ковидоороо хурдан үхэж дуусаасай 2023-05-02 64.119.19.211

Тамхи татдаг nиздaaкууд бүгд уушигны хорт хавдар, ковидоороо хурдан үхэж дуусаасай

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.68.186

Тамхи татах нь соёл болчихсон улс шүү дээ. Тамхины хууль гаргасан моносын эрдэнэчимэгийг барь ж идэх шахсан. Муухай утаачид

Avatar

Нэргүй 2023-05-02 64.119.25.50

tamhia hayasan ezniig n olj hohirliig n tuluulj niited zarlaj hashraah jeregtei

Avatar

Нэргүй 2023-05-02 139.5.216.96

Яг үнэн

Avatar

Нэргүй 2023-05-02 202.131.225.242

ХОТООР ДҮҮРЭН ОРКУУД БАЙНА ШДЭЭ. ТАМХИНЫ ИШЭЭ ЦОНХООР ШИДЭХ БОЛ ТЭДНИЙ ХУВЬД НААД ЗАХЫН ЗҮЙЛ ТЭД ЦОНХООРОО ШЭЭЖ БААЖ БАЙЖ Ч МАГАДГҮЙ МАЛУУД ШҮҮ ДЭЭ. ЕР НЬ ТИЙМ ГАРУУДЫГ МАЛ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ. ЗА ДЭЭР НЬ ХЯМДХАН БАЙРУУДАД ДАН ТҮРЭЭСИЙН МАЛУУД АМЬДАРЧ БАЙДАГ ЮМ. ГЭР ХОРООЛОЛООС ИРСЭН. ХАЛАМЖИЙН БУДАА ГУРИЛААР АМЬДАРЧ НӨХӨР НЬ АРХИ ГУДРААСТАЙ ЭХНЭР НЬ УГААГЧ ХИЙЖ БАЙРНЫ ТҮРЭЭСЭЭ НЭХЭЛ ДАГАЛ БОЛЖ ТӨЛДӨГ ГАРУУД ЗӨНДӨӨ. ХОТОД АМЬДРАХ ИРГЭДЭД ЭЗ ИЙН ШАЛГУУР ТАВИХ НЬ ЗӨВ ГАРЦ ЮМ.

Avatar

ЗОЧИН 2023-05-02 66.181.190.94

МӨН ХЯМД БАЙРНУУД БҮГД ХӨӨСӨН ДУЛААЛГАТАЙ.

Avatar

Иргэн-1 2023-05-02 103.57.94.90

Туул гарден хотхоны 110-а байрны 4-р давхарын хойшоо харсан балконтой айлын эрэгтэй татсан тамхины ишээ галтай нь хээв нэг хаяж байхыг гадаа салхилж суусан хүмүүс харж бсан. Бас болоогүй хойноос нь нулимаж шүлсээ хаяж завшаарч бсан. Орон сууц гэдэг нийтийн өмч учир хэн байх нь ялгаагүй цэвэрхэн эдлэж эзэмших соёлтой байх нь чухал шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж