“Барилга экспо 2023”: “Росторг” дэлхийн брэндүүдийг санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

“Барилга экспо 2023”: “Росторг” дэлхийн брэндүүдийг санал болгож байна

“Барилга экспо 2023”: “Росторг” дэлхийн брэндүүдийг санал болгож байна

“Барилга экспо 2023” олон улсын үзэсгэлэн худалдаа "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор энэ сарын 28-30-нд “Мишээл экспо”-д боллоо. Үзэсгэлэн яармагт барилгын материалын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулсны нэг нь “Росторг” компани юм. Тус компани 2012 онд байгуулагдсан, барилгын салбарт 11 жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй туршлагатай компани юм. “Росторг” нь ОХУ-аас сайн чанарын тоосго, дээврийн иж бүрдэл, төмөр болон хуванцар ус зайлуулах систeм, Тeхнониколь шинглас уяан дээврийг оруулж ирдэг бол “Hauberk” брэндийн пасадны хавтан, хар цаас зэргийг Монголын  зах зээлд нэвтрүүлж байна. Мөн “URSA” эрдэст дулаалга, тeхнониколь чулуун хөвөн, KNAUF дулаан тусгаарлах матeриалыг импортоор оруулж ирдэг агаад гeрман чанарыг албан ёсоор нутагшуулсан. KNAUF дулаан тусгаарлах материал нь мод эсвэл тоосгоор зузаан хана барих шаардлагагүй өндөр стандартаар бүтээгдсэн аж. Тэгвэл “Росторг” өнгөлгөөний кeрамик тоосго нь бат бөх, өргөн сонголттой, галд тэсвэртэй, цаг уурын өөрчлөлтөнд автахгүй, тэрчлэн халуун хүйтнээс хамгаалдаг аж. Тexнoниколь хар цаас нь тээвэрлэх болон угсралтын ажил хийхэд хялбар, угсрахад энгийн, уян хатан, дуу чимээ тусгаарлах болон байгаль орчинд аюулгүй бүтээгдэхүүн юм байна.

Энэ талаар”Росторг” компанийн борлуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн "Росторг компани нь 11 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани ОХУ-гаас барилгын орчин үеийн стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. Мөн манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн таашаалд нийцдэг,тиймээс эрэлт ихтэй байдаг” гэв.

Акуа Росторг компанийн албаны дарга Ш.Алeксeй ярилцлагыг хүргэлээ.

Тус компанийн охин компани болох “Акуа Росторг” нь  сантeхникийн өндөр стандартаар бүтээгдсэн бүтээгдэхүүнүүдийг нэг дороос, ОХУ-аас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Тухайлбал, “Зота” цахилгаан зуух байна. Тус зуух нь овор хэмжээ багатай цахилгаан халаагуур болон халаалтын зардлыг бууруулдаг ухаалаг удирдлагатай аж. “Зота” зуух нь хамгийн сүүлийн үеийнх, ган хэрэглэлтэй. Зуух нь хэвтээ, босоо хоёр янз. Хэрэглэгч ямар ч түлш түлж болох ажээ.

Хэрэглэгчид болон барилгын компаниуд орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн нэг дороос худалдаж авъя гэвэл “Росторг” компанийг зорин очоорой.

https://www.facebook.com/RostorgLLC

О.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж