Р.Раш 1,680,000 төгрөгийн цалин авч, ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Р.Раш 1,680,000 төгрөгийн цалин авч, ажиллаж байна

Р.Раш 1,680,000 төгрөгийн цалин авч, ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Р.Раш “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.  Тус зөвлөл нь нийт 10 гишүүнтэй аж. Тодруулбал,  Ц.Одхүү, Ц.Шинэхүү, Р.Раш, Д.Дамдиндорж, Ц.Анх-Од, Н.Эрдэнэхуяг, Н.Даваажаргал, Б.Цогтгэрэл нар  тус зөвлөлийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж сар бүр 1, 680,000 төгрөгийн цалин авдаг юм байна.

МАН-ын гишүүд дотор төмөр замын асуудлыг арван хуруу шигээ мэддэг хүн тун цөөн. Тиймээс улс төрийн шийдвэр гаргаж, Р.Рашийг “Таван толгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгосон бололтой.

МАН-ын Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл “Тэтгэврийнхнийг “Шүүр” ажиллагааны хүрээнд явуулах хэрэгтэй” гэсэн пост хийж, тэр хүрээнд  Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюутолгой” компанийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө сайн дураар гаргасан бол Засгийн газар шийдвэр гаргаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металийн группийн захирлаас Х.Бадамсүрэнг чөлөөлсөн. Тиймээс хэт туйлширч, ажил мэдэх Р.Раш мэтийн хүмүүсээ “Шүүр” ажиллагаагаар далимдуулж, шүүрдэхвий гэсэн болгоомжлол ч байна.

Засгийн газраас авлига хээл хахуультай тэмцэх хүрээнд "Шилэн" ажиллагаа зохион байгуулж буй. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүд болон цалингийн мэдээллийг олон нийтэд ил болгоод буй. Ирэх зургадугаар сарын 1-н гэхэд төрийн өмчит компаниуд дээрх мэдээллээ ил болгохгүй бол хариуцлага тооцох болно гэдгийг Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгдсэн. Гэхдээ одоогоор "Оюутолгой" компанийн ТУЗ болон "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн цалин олон нийтэд ил болоогүй байгаа юм.

Иргэдийн хувьд хамгийн өндөр цалин авдаг хоёр хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл өнөөдрийг хүртэл ил болоогүй нь асар өндөр цалин авдагаас болов уу гэх хардлага ч дагуулж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж