Орон сууц, сургалтын төлбөрийн буцаалтыг өнөөдрөөс олгож байна

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Орон сууц, сургалтын төлбөрийн буцаалтыг өнөөдрөөс олгож байна

Орон сууц, сургалтын төлбөрийн буцаалтыг өнөөдрөөс олгож байна
Өнгөрсөн 2022 оны иргэдийн орон сууц, сургалтын төлбөр, бусад татварын хөнгөлөлтийг нийслэлд өнөөдрөөс эхлэн олгож байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Хувь хүний орлогын албан татварын тайлан 2022 оны тайланг 293 мянга 963 иргэн ирүүлснээс 54 мянга 153 иргэн нь татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргаад байгаа аж.
Хүсэлт гаргасан иргэдийн 2022 онд төлсөн 64,4 тэрбум төгрөгийн татварыг нь буцаан олгох юм байна.
Тухайлбал хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан болон барьсан 32 мянга 560 иргэнд 55 тэрбум төгрөг буцаан, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн 21 мянга 452 иргэнд 9,2 тэрбум төгрөгийн төлсөн татварыг нь буцаан олгоно.

Орон нутгийн хувьд буцаан олголтыг данс руу нь шилжүүлээд эхэлсэн бөгөөд одоогоор Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Булган, Говьсүмбэр, Орхон, Хэнтий аймгууд буцаан олголтоо 100 хувь  авсан болохыг ТЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж