Траншейнд амьдардаг иргэд нэгийгээ хутгалжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Траншейнд амьдардаг иргэд нэгийгээ хутгалжээ

Траншейнд амьдардаг иргэд нэгнийгээ хутгалж, гэмтээсэн хэрэг өнгөрсөн хоногт гарсан байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршдог Барс-2 захын баруун талд 36 настай А согтуу явж байхад нь үл таних хүн цээжинд хутгалсан хэмээн дуудлага өгснөөр түүнийг Цэргийн госпиталд хүргэсэн байна. А-гийн цээжний зүүн хэсэг, баруун мөр, зүүн гуянд нь тус бүр нэг хутгалсан байжээ. Уг хэргийг дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж шалгаснаар сэжигтэн этгээд мөн л оршин суух хаяггүй, траншейнд амьдардаг нэгэн болохыг тогтоосон байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж