МҮЭХ үнийн өсөлтийг бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

МҮЭХ үнийн өсөлтийг бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ

МҮЭХ үнийн өсөлтийг бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон ажилчин, албан хаагчид тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Өнөөдөр зохион байгуулсан тайван жагсаалд салбар, салбарын төлөөлөл оролцсон бөгөөд цаашид ч эрхийнхээ төлөө тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.ЭРДЭНЭБАТ:

-Манай улс Ази номхон далайн бүс нутгийн хамгийн бага цалинтай таван орны нэгээр нэрлэгддэг. Амьдрах өртөг нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудтай ижил боловч авч буй цалин нь бараг 20 дахин бага байгаа тул боловсролын салбар, эрүүл мэндийн салбарын ажилчид ажил хаяалт зарлахаар төлөвлөөд байгаа юм. Ийм үйл явдал болгомооргүй байгаа тул хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бид өнөөдөр жагсч санал, шаардлагуудыг Засгийн газарт хүргүүлж байна. Үүнд:

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай нэмэгдүүлэх
  • Авлигал албан тушаалын хэргүүдэд хатуу хариуцлага тооцох
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийг шинэчлэх
  • Чанартай ажлын байр бий болгох
  • Үнийн өсөлтийг бууруулах
  • Ажлын байрны дарамт шахалтыг багасгах зэрэг болно.

Засгийн газраас бүхий л боломжоо ашиглан дээрх шаардлагыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж