"Зорчих эрхийн ялаар шийтгүүлээд хорих ял авсан 111 ялтан байна"

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

"Зорчих эрхийн ялаар шийтгүүлээд хорих ял авсан 111 ялтан байна"

"Зорчих эрхийн ялаар шийтгүүлээд хорих ял авсан 111 ялтан байна"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар /ШШГЕГ/-аас өнөөдөр /2023.05.01/ Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, цахим гавтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Х.АРИУНБОЛД: -ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба маань зорчих эрхийг хязгаарлах ялыг  улсын хэмжээнд хэрэгжүүлж, мэргэжлийн удирдлагаар ханган, тоо бүртгэл хөтөлж байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ төрлийн ял маань хэрэгжиж эхэлсэн.  Анхны ялтан бугуйвч зүүснээс хойш 4136 хүнд цахам гав зүүсэн. Тэдний 1157 нь эрэгтэй, 185 нь эмэгтэй бол өсвөр насны хүүхэд 10 хувийг эзэлж байна. Зорчих ялыг авч үзвэл анх удаа ял шийтгүүлсэн 706 ялтан байгаа бол хоёр ба түүнээс дээш жил хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 649 ялтан байна. 2022 онд зорчих эрхийн хязгаарлах ялыг хорих ялаар сольсон 111 ялтан байгаа бол 2781 ялтны ял дуусгавар болж, хаасан. Мөн одоогоор 1355 ялтан ялаа эдэлж байна. АНУ, Хятад, ОХУ-ын 7 иргэн зорчих эрхээ хязгаарлуулах ял авч, эдэлж байна. 2021 оны нэгдүгээр сараас энэ ялыг хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван удаагийн худалдан авалтаар нийт 2680 бугуйвч худалдан авсан. Яагаад гурван удаагийн худалдан авалт хийсэн бэ гэхээр цахим бугуйвчны чанар сайжирч байна. Анх цахим бугуйвчийг нэг бүрийг нь 780 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо олон улсын практикт нийцсэн бугуйвч нэг ширхгийг нь 420 мянган төгрөгөөр худалдан авч байна. Программ хангамжийг манай инженерүүд бусад инженерүүдтэй гэрээ байгуулан хяналт тавьж байна. Төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хил гаалийнхантай хамтран хяналт тавьж байна.

-Цахим гав хэрэгжүүлснээр ямар эерэг үр дүн гарч байгаа вэ?

-Зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө нь  гэр орондоо байж,  байгууллагадаа ажил хөдөлмөрөө эрхлэх бололцоотойгоороо давуу юм. Хорих ангид ял эдэлж байгаа ялтны нэг өдрийн зардал нь дунджаар 25 мянган төгрөг байдаг бол зорчих эрхээ хязгаарлуулсан ялтны нэг өдрийн зардал нь 1500 төгрөг юм.  Сард буюу 30 хоногийн зардал нь 40500 төгрөг болдог.

-Энэ зардлыг тухай ялтан өөрөө төлдөг үү, эсвэл төсвөөс даадаг уу?

-Тухайн ялтан 40 мянган төгрөгөө өөрөө төлнө, бугуйвчны үнэ болох 420 мянган төгрөгийг мөн төлнө.

-Зорчих эрхийн ялаар шийтгүүлээд ял нь өөрчлөгдсөн ялтан бий юу?

-Байгаа. Зорчих эрхийн ялаар шийтгүүлээд хорих ял авсан 111 ялтан байна.

Мөн зорчих эрхийн ялаар шийтгэгдсэн 52 ялтан дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Онцолж хэлэх зүйл бол Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны арваннэгдүгээр сарын 18-ний өдрийн тогтоолоор шийтгэгдсэн залуучууд болох Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг з эрэг залуус бүсээ зөрчөөгүй байхад танай цахим бугуйвч буруу заалаа, цахим бугуйвч гацдаг юм уу, бүсээс гараагүй байхад зөрчсөн гэж алдаа заалаа гэдэг мэдээлэл цацагдсан.

ШШГЕГ 24 цагаар хяналт тавьдаг. Энэ залуучуудаас нэг нь бүсээс гарч, өөр дүүргийн нутаг руу гарч 3-4 минут болоод буцаж бүсдээ орж ирсэн тохиолдол гарсан. Энэ нь зөрчил заагаад байгаа.  Алдаа заасан асуудал байхгүй.

Бид өнгөрсөн жил цахим бугуйвч маршрутаа зөв зааж байна уу гэдэг дээр шалгалт явуулсан. Шалгалт дээр зөрчил заасан. Эдгээрийг худалдан авалтуудаараа бүгдийг зассан.  Өнөөдрийн байдлаар 3000 -аас давахаар ялтан хүлээн авах шинэчлэлээ хийсэн.  Шинэ нь хуучин  бугуйвчаас арай хүнлэг, дэлгэц нь өнгөтөөр заана. 5-30 метрийг алдахгүй заана. Нөөц бүрдүүлэлт хангалттай. Шинэ бугуйвч зүүх үү, хуучныг зүүх үү. Хөлөндөө зүүх үү, гартаа зүүх үү гэдгийг асууж тавьдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж