"Гаалийн ажилтны гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөхийн гэрчилгээ хураасан нь үнэн"

"Гаалийн ажилтны гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөхийн гэрчилгээ хураасан нь үнэн"

"Гаалийн ажилтны гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөхийн гэрчилгээ хураасан нь үнэн"

Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум гаруй төгрөг хураасан гэх мэдээлэл өнгөрсөн Баасан гаригт гарч, бид мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газраас тодруулсан ч үгүйсгэж байв. Тэгвэл уг асуудал үнэн болохыг өнөөдөр /2023.05.01/ мэдээллээ.

Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.ТАМИР:

-Зарим хэвлэл мэдээллийн байгууллага тухайн үед хажууд нь байсан мэтээр бичиж байгаа учир бодит байдлын талаар тайлбар хийхээр боллоо. Гаалийн Ерөнхий Газар нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гадаадын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг. Тус газрын гаалийн улсын байцаагч, нягтлан бодогч "С" гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Тодруулбал, тус гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, 10 орчим үл хөдлөхийн гэрчилгээ олдсон гэдгийг мэдээлж байна. Гаалийн улсын байцаагч нар энэ жишээ мэm үндэслэлгүй хөрөнгөжсөн мэт ойлголтыг нийгэмд өгч байна. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсч байна.

Нягтлан бодогч "С"-ийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй. Их хэмжээний валют, үл хөдлөхийн гэрчилгээ олдсон нь үнэн.

Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Нягтлан бодогчийн гэрээс 60 мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Гаалийн байгууллагын зүгээс "Эдгээр олдсон эд зүйл нь тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой эд зүйл огт биш" гэсэн байр суурьтай байгаа. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгана.

Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байна. Түүний хувьд 2015 оноос хойш нэг ч удаа гаалийн хяналт шалгалтын ажилд оролцоогүй.

Хөдөлмөрийн хуулийн дагуу тухайн эмэгтэй жирэмсний амралтаа авч, чөлөөтэй байгаа. Тухайн хүний гэрээс олдсон мөнгийг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой эсэхийг хуулийн байгууллага шалгана. Их хэмжээний валютыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх ямар ч боломжгүй. Харин ч хориглосон, хязгаарласан зүйл улсын хилээр нэвтэрч байгаа эсэхэд гаалийн байгууллага хянадаг. Төрийн тусгай чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагчид хууль зөрчсөy үйлдэл гаргасан мэт ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна. Гаалийн байгууллага дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлыг хангах хүрээнд шалгалт мөн хийсэн. Гэхдээ их хэмжээний валютыг нэвтрүүлсэн гэдэг худал болохыг мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-01 66.181.179.160

бүх хулгайчдыг нэгжиж чадвал улсын бүх өрийг төлчих мөнгө гарч ирнэ даанч нянбаатар оюука 2 дийлэхгүй бноо дайчин үзээчээ залуу хүмүүс байж галзуу барын аманд гараа хийхээсч буцахгүй залуу нас энэнээс хойш залуу гэж хэлэгдэхгүй

Avatar

Зочин 2023-05-01 43.228.130.188

60 ,0 рубь шүү

Avatar

Зочин 2023-05-01 43.228.130.188

Сүртэй юм бэ 60 рубль чинь 2,5 сая төг , 10 үл хөдлөх чинь 2 байртай 2,2 зогсоолтой зуслангийн амбаартай 1-2 ажлын байртай байхад л 10 үл хөдлөх болчихно. Заавал ядуухан хувхай хоосон байлгах гээд бгаа юм уу? Дуулайн дэгдээж хулгайч барьсан сүрийг үзүүлэх гээд байх юм.

Avatar

Зочин 2023-05-01 66.181.178.142

Гаалийн гахайнууд ичиж амьдараач. авсан авилгаа орон гэртээ аваачаад үр хүүхддээ юу гэж хэлдэг болооо. авилга өгч байгаа хүн хэзээ ч үнэнээсээ талархдаггүйг мэдээсэй . хожим лай ланчигаа үүрнэ шүү

Avatar

Зочин 2023-05-01 59.153.86.198

Шалгалдтын явцад Алт мөнгө төгрөг хураасан зүйл байхгүй гэчижээ!! Яг газар дээр нь нэгжлэг хийсэн хүмүүст их НО байдаг юм бн лээ!! Өмнөд амеракийн тусгай ажиллагааны нөхдүүд Хар тамхи болон авилгалчдын гэр орон оффист нэгжлэг хийгээд асар их баяжсан байдаг гэж сонсож байсан

Avatar

Зочин 2023-05-01 150.129.140.141

2015 онд ажилд орсон бол АН засаг барих үед ажилд орсон байцаагч байна. Дор нэг нөхөр Тогтохсүрэнтэй холбохыг ородоод хулгай нь баригдаваа хөөрхий

Avatar

Зочин 2023-05-01 202.21.96.178

Тогтохсүрэнгийн манай намд хулгайч байхгүй гэдэг шиг хөөрхийлөлтэй сонсогдож байна

Avatar

Зочин 2023-05-01 202.21.96.178

Тогтохсүрэнгийн манай намд хулгайч байхгүй гэдэг шиг л сонсогдож байна тэгээд үнэнд гүйцэгдэнэ дээ хөөрхий

Avatar

irgen 2023-05-01 103.161.242.142

60 мянган рубль чинь 3 сая төг.

Avatar

Зочин 2023-05-01 202.126.88.176

2.520.000 хон төг бна ш дээ 2 сая гаруй тө бна их хэмжээний гэжээ кккк

Avatar

Зочин 2023-05-01 150.129.140.121

60 мянга биш 6 сая рубль гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж