"Гаалийн ажилтны гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөхийн гэрчилгээ хураасан нь үнэн"

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

"Гаалийн ажилтны гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөхийн гэрчилгээ хураасан нь үнэн"

"Гаалийн ажилтны гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөхийн гэрчилгээ хураасан нь үнэн"

Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум гаруй төгрөг хураасан гэх мэдээлэл өнгөрсөн Баасан гаригт гарч, бид мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газраас тодруулсан ч үгүйсгэж байв. Тэгвэл уг асуудал үнэн болохыг өнөөдөр /2023.05.01/ мэдээллээ.

Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.ТАМИР:

-Зарим хэвлэл мэдээллийн байгууллага тухайн үед хажууд нь байсан мэтээр бичиж байгаа учир бодит байдлын талаар тайлбар хийхээр боллоо. Гаалийн Ерөнхий Газар нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гадаадын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг. Тус газрын гаалийн улсын байцаагч, нягтлан бодогч "С" гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Тодруулбал, тус гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, 10 орчим үл хөдлөхийн гэрчилгээ олдсон гэдгийг мэдээлж байна. Гаалийн улсын байцаагч нар энэ жишээ мэm үндэслэлгүй хөрөнгөжсөн мэт ойлголтыг нийгэмд өгч байна. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсч байна.

Нягтлан бодогч "С"-ийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй. Их хэмжээний валют, үл хөдлөхийн гэрчилгээ олдсон нь үнэн.

Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Нягтлан бодогчийн гэрээс 60 мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Гаалийн байгууллагын зүгээс "Эдгээр олдсон эд зүйл нь тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой эд зүйл огт биш" гэсэн байр суурьтай байгаа. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгана.

Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байна. Түүний хувьд 2015 оноос хойш нэг ч удаа гаалийн хяналт шалгалтын ажилд оролцоогүй.

Хөдөлмөрийн хуулийн дагуу тухайн эмэгтэй жирэмсний амралтаа авч, чөлөөтэй байгаа. Тухайн хүний гэрээс олдсон мөнгийг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой эсэхийг хуулийн байгууллага шалгана. Их хэмжээний валютыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх ямар ч боломжгүй. Харин ч хориглосон, хязгаарласан зүйл улсын хилээр нэвтэрч байгаа эсэхэд гаалийн байгууллага хянадаг. Төрийн тусгай чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагчид хууль зөрчсөy үйлдэл гаргасан мэт ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна. Гаалийн байгууллага дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлыг хангах хүрээнд шалгалт мөн хийсэн. Гэхдээ их хэмжээний валютыг нэвтрүүлсэн гэдэг худал болохыг мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж