О.Чулуунбилэг: Эрх чөлөөний тухай бүлэг хуулийг санаачилна

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

О.Чулуунбилэг: Эрх чөлөөний тухай бүлэг хуулийг санаачилна

О.Чулуунбилэг: Эрх чөлөөний тухай бүлэг хуулийг санаачилна

Хүний эрх, бизнесийн эрх чөлөө Монголд улам бүр хумигдаж байгаад иргэд бухимдалтай байгаа билээ. Тиймээс Ардчилсан нам энэ чиглэлээр хууль батлахаар болжээ. Тодруулбал, Ардчилсан намаас "Эрх чөлөөний аян"-ыг зохион байгуулах агаад Эрх чөлөөний тухай бүлэг хуулийг санаачлан боловсруулахаар болжээ. Энэ талаар  АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "АН-аас Эрх чөлөөний бүлэг хуулийг санаачлахаар боллоо. Ингэхдээ, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж буй, мөн Зөрчлийн хууль, шүүх засаглалттай холбоотой 3-4 хуулийг өөрчлөх санал гаргахаар болсон. Санаачилсан хуулийн төсөлдөө олон нийтийн дэмжлэг авбал УИХ дахь бүлгээрээ дамжуулан парламентад өргөн барина. АН-аас иргэний ардчиллын аяныг зохион байгуулж төслөө танилцуулах юм. Монгол Улсын  ардчилал бүх үзүүлэлтээрээ олон улсад ухарч байна. Авлигын индексээр 16, ардчиллын индексээр зургаа, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22 байр ухарсан.  Эрх чөлөөний бүлэг хуулийг санаачилан хэрэгжүүлснээр төр, төрд ажиллаж буй эрх мэдэлтнүүдийн хүний эрх, бизнесийн эрхийг зөрчдөг явдал хязгаарлагдана. Хоёрдугаарт, засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийн засаг дарга нарын 54 хувийг АН бүрдүүлж байгаа. 330 сумын 147 сумынх нь Засаг дарга Ардчилсан намын. АН 21 аймгийн ИТХ-ын 10-т, есөн дүүргийн хоёрт нь  олонх байна. Тиймээс Ардчилсан төлөөлөгчдийн чуулга уулзалтыг удахгүй зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж