Х.Нямбаатар: Ерөнхий сайд бид 2-ыг шүүхэд нөлөөлсөн гэсэн

Х.Нямбаатар: Ерөнхий сайд бид 2-ыг шүүхэд нөлөөлсөн гэсэн

Х.Нямбаатар: Ерөнхий сайд бид 2-ыг шүүхэд нөлөөлсөн гэсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.05.01/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


Тэрбээр "Бид гадаад руу оргон зайлсан сэжигтнүүдийг анх удаа авч ирсэн. Мэдээж хэрэг, Эрх зүйн талаар харилцан туслалцах 30 орчим гэрээг 20 гаруй улстай л байгуулсан.  Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ нь эрүүгийн, иргэний, ялтан шилжүүлэх, арбитр шүүхийн шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрөх гээд олон төрөлтэй. Бид гадаад улсуудад хүсэлт тавьдаг боловч Европын холбооны зарим орнуудаас хариу ирээгүй байна. Монгол Улсын иргэн Н.Удаанжаргалын тухайд мэдээлэл авсан,  хуулийн байгууллагуудтай харилцаж байгаа. Бид хоёр, гурван байршлыг тогтоож, тухайн улсын хууль сахиулах газартай хамтран ажиллаж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй .

 Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдааны дараа "Шувуу" ажиллагааны явцын талаар болон хүний эрхийн 22 дугаар тайлан илтгэлтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ.

Олон нийтэд зарим талын зөрүүтэй мэдээлэл очиж байна. Жишээлбэл, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр дайчлан баривчилсан тохиолдол нэг ч байхгүй гэдгийг баримтаар олон нийтэд мэдэгдэнэ. Хоёрт,  хойшлуулашгүй ажиллагаагаар хүнийг дайчлан баривчлах нь буруу гэдгийг ярьж байх шиг байна. Өнгөрсөн жил Засгийн газраас Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, жижүүрийн шүүхтэй болох асуудлыг хөндсөн. Харамсалтай нь, парламент дээр унагаасан. Хойшлуулашгүй ажиллагаа гэдэг бол тухайн хүн гэмт хэрэг үйлдэж, газар дээр нь тэр хүнийг саатуулахаас аргагүй нөхцөл байдал үүсэхийг хэлж буй. Хүн алсан, хүчиндсэн, хулгай хийсэн хүмүүсийг газар дээр нь саатуулж, ул мөрийг бэхжүүлэхийг ярьж буй.

Авлигатай тэмцэх газар дээр 850 гаруй авлигын хэргийг шалгаж байна. Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын хэргийг шалгах явцад хойшлуулашгүйгээр дайчлан баривчилж, үзлэг нэгжлэг хийсэн тоо эрс нэмэгдсэн. Албан тушаалын хэрэг нь хүнээс мөнгө төгрөг авч, өгөлцөж байх үед нь тухайн хүмүүсийг саатуулахаас өөр аргагүй болдог. Энэ тоон мэдээллийг мэдээлнэ. Жишээлбэл, "нүүрсний" гэх ганцхан хэрэг дээр 200 орчим хүнийг холбогдуулан шалгаж байна. Тэгэхээр энэ статистик өснө шүү дээ. Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг өөр. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа хийдэг. Цагдан хорих, барьцаа дэнчин, батлан даалтад гарах төрөлтэй. Ерөнхий сайд бид хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэж огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр ШЕЗ-өөс санал хураасан гэх албан бус мэдээлэл авсан. Шийдвэр нь одоогоор албажиж гараагүй байх шиг байна лээ. " гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-01 119.40.103.6

Шүгэл үлээснийг нь бус шүгэл үлээлгүүлж байгааг нь шүүрдүүлээчээ ХУУЛЬ бусаар томилогдсон ЗҮМБЭРЭЛЛАМ гэгчээ. ШЕЗ-ийнхөн өөрсдөө шүүрдүүлэх л ёстой боллоо доо

Avatar

СОНГОГЧ 2023-05-01 202.9.46.201

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд байнга нөлөөлж, өөрийнхөө харцаар хөдөлгөж, шүүхийг өөртөө үйлчлүүлж байдаг АН-с сонгогдож байсан 2 ерөнхийлөгч агсанийг ШЕЗ авч хэлэлцэхгүй юм уу?

Avatar

Нэргүй 2023-05-01 202.72.245.206

Шүүхэд нөлөөлж байгаа нь үнэн

Avatar

Нэргүй 2023-05-01 188.162.254.12

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

ИРГЭН 2023-05-01 122.201.31.116

МОНГОЛЫН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛТЭЙ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ Л ҮЙЛЧИЛДЭГ ГАЗАР БОЛСОН ШҮҮДЭЭ, ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛАА ЗӨВХӨН ЖИРИЙН ИРГЭДЭД Л ХЭРГЛЭДЭГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-05-01 103.212.117.85

Ерөнхий Сайд,ХЗДХ-ийн Сайд нар шүүхэд хандан шударга ажиллахыг л шаардсан юмшүү дээ !
Зоригтбаатар, Зүмбэрэллхам нарын 5-6 ноход НҮҮРСЧДИЙГ л өмгөөлж хамгаалан, шүүгчийн ёс зүйг зөрчиж, тангарагаасаа няцаж байгааг ард түмэн харлаа !
Өнөөдөр манай шүүх ийм болтлоо ялзарчээ !
Харин Онончимэг овоо доо !
ОНОНОЙ БАСГАН haин байнат !

Avatar

Зочин 2023-05-01 66.181.190.94

ШЕЗ-ийг тараах нь зөв. Болчимгүй хүн олонх болсон сурагтай

Avatar

Нэргүй 2023-05-01 209.52.88.105

bugdiig halaad yamar horongo ezemshiz baigaag n davhar shalga

Avatar

Зураач Лондон 2023-05-01 90.208.245.113

ШЕЗ-д Жэнкогийнхон байдаг гэв үү? Тараах хэрэгтэй болжээ!

Avatar

Нэргүй 2023-05-01 192.82.85.193

Нянбактери зайл

Avatar

Зочин 2023-05-01 103.229.122.200

Шүүх эрх мэдэл гээд үндсэн хуулинд шинээр зааж өгч хэрэгжүүлсэн нь цагаа олоогүы буруу шийдвэр байсан. манайх шиг бууриа оронд өндөр хөгжилтэй оронтэй адилаар шүүх байгуулах боломжгүй нь өнгөрсөн 30 жилийн туршлагаар харагдаж бна. шүүхэд ажиллаж байгаа хууль завхруулдаг олон шүүгчийг огцруулж цэвэрлэгээ хийх цаг болсон. нүүрсчдийн даалгавраар наад шүүхийхэн чинь ажиллаж эхэллээ. ингээд байвалиргэд бид шүүх эрх мэдлиыг буулгаж шүүхийг татан буулгаж шинээр эмхлэх ийн талөө тэмцэх болно

Avatar

Я 2023-05-01 202.126.88.152

хэлж бгаа үгээрээ далд утгаар,тойруу замаар нөлөөлж бгаа юм шиг санагддаг шүү.

Avatar

Zochin 2023-05-01 66.181.184.170

SHuukhiin erkhsheeld orood baij bdag uls baikh uu er ni. Shuukh zuv ajillaj bj erkh yamba edlekh bolokhoos buruu ajlaad, esvel bur yavtsuu erkh ashgaar bulegleliin tald ajlaad erkh yambaa edleed yavna gesen ug bish shuu dee

Avatar

даарийөуу 2023-05-01 192.82.90.128

монголын шүүх гэж сөнөсөн ертөнц шиг хогийн газрыг татан буулгавал таарна. шүүхэд үнэн зөв юм гэж огт үгүй. хэрвээ ерөнхий сайдыг оролдвол тэмцэнэ..

Avatar

Нэргүй 2023-05-01 46.135.4.31

Монголын шүүх бие дааж байна гэж ёстой боломжгүй шүү, түүн шиг худлаа юм байхгүй. хамаг эрх мэдэл хэргийн зангилаагаа ямар нь мэдэгдэхгүй хэдэн нөхдүүдэд даатгаж болохгүй. шүүх шударга бус гэдэгтэй олон нийт санал нэг байхад

Avatar

шүүхээ цэвэрлэх хэрэгтэй 2023-05-01 122.201.22.227

АВЛИГАД идэгдсэн шүүгч нараа зайлуулах цаг болсон. ЮУНЫ нөлөө вэ?

Avatar

Нэргүй 2023-05-01 66.181.189.105

Ebi avilgiin herguud ilerehees hudulj eheljee. Ju yum yarihaas ih aij baina

Avatar

Иргэн 2023-05-01 66.181.182.30

Шүүхэд нөлөөлдөг хүн Ц.Нямдорж гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

Avatar

б 2023-05-01 66.181.186.159

Ер нь бол Засгийн газар шүүхэд нөлөөлөөд эхэлбэл төрийн засаглалын тэнцвэрт байдал алдагдана. Цаашид данхан эсхүл хөлдүү толгойт нөхдүүд анхаарах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-01 103.212.117.85

Засгийн Газраас урьтаад НҮҮРСЧИД шүүхэд нөлөөлөөд эхэлснийг харахгүй бна уу, чи муу чив чинь гозоймор !

Avatar

Нэргүй 2023-05-01 192.82.86.169

нөгөөдүүл нь хөдлөөд эхэлж дээ. 30 жилд монголыг цөлмөж сүйрүүлсэн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж