Х.Нямбаатар: Ерөнхий сайд бид 2-ыг шүүхэд нөлөөлсөн гэсэн

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Ерөнхий сайд бид 2-ыг шүүхэд нөлөөлсөн гэсэн

Х.Нямбаатар: Ерөнхий сайд бид 2-ыг шүүхэд нөлөөлсөн гэсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.05.01/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


Тэрбээр "Бид гадаад руу оргон зайлсан сэжигтнүүдийг анх удаа авч ирсэн. Мэдээж хэрэг, Эрх зүйн талаар харилцан туслалцах 30 орчим гэрээг 20 гаруй улстай л байгуулсан.  Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ нь эрүүгийн, иргэний, ялтан шилжүүлэх, арбитр шүүхийн шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрөх гээд олон төрөлтэй. Бид гадаад улсуудад хүсэлт тавьдаг боловч Европын холбооны зарим орнуудаас хариу ирээгүй байна. Монгол Улсын иргэн Н.Удаанжаргалын тухайд мэдээлэл авсан,  хуулийн байгууллагуудтай харилцаж байгаа. Бид хоёр, гурван байршлыг тогтоож, тухайн улсын хууль сахиулах газартай хамтран ажиллаж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй .

 Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдааны дараа "Шувуу" ажиллагааны явцын талаар болон хүний эрхийн 22 дугаар тайлан илтгэлтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ.

Олон нийтэд зарим талын зөрүүтэй мэдээлэл очиж байна. Жишээлбэл, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр дайчлан баривчилсан тохиолдол нэг ч байхгүй гэдгийг баримтаар олон нийтэд мэдэгдэнэ. Хоёрт,  хойшлуулашгүй ажиллагаагаар хүнийг дайчлан баривчлах нь буруу гэдгийг ярьж байх шиг байна. Өнгөрсөн жил Засгийн газраас Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, жижүүрийн шүүхтэй болох асуудлыг хөндсөн. Харамсалтай нь, парламент дээр унагаасан. Хойшлуулашгүй ажиллагаа гэдэг бол тухайн хүн гэмт хэрэг үйлдэж, газар дээр нь тэр хүнийг саатуулахаас аргагүй нөхцөл байдал үүсэхийг хэлж буй. Хүн алсан, хүчиндсэн, хулгай хийсэн хүмүүсийг газар дээр нь саатуулж, ул мөрийг бэхжүүлэхийг ярьж буй.

Авлигатай тэмцэх газар дээр 850 гаруй авлигын хэргийг шалгаж байна. Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын хэргийг шалгах явцад хойшлуулашгүйгээр дайчлан баривчилж, үзлэг нэгжлэг хийсэн тоо эрс нэмэгдсэн. Албан тушаалын хэрэг нь хүнээс мөнгө төгрөг авч, өгөлцөж байх үед нь тухайн хүмүүсийг саатуулахаас өөр аргагүй болдог. Энэ тоон мэдээллийг мэдээлнэ. Жишээлбэл, "нүүрсний" гэх ганцхан хэрэг дээр 200 орчим хүнийг холбогдуулан шалгаж байна. Тэгэхээр энэ статистик өснө шүү дээ. Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг өөр. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа хийдэг. Цагдан хорих, барьцаа дэнчин, батлан даалтад гарах төрөлтэй. Ерөнхий сайд бид хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэж огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр ШЕЗ-өөс санал хураасан гэх албан бус мэдээлэл авсан. Шийдвэр нь одоогоор албажиж гараагүй байх шиг байна лээ. " гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж