Украинчуудыг орос паспорт авахыг зөвшөөрч байна

Украинчуудыг орос паспорт авахыг зөвшөөрч байна

Украинчуудыг орос паспорт авахыг зөвшөөрч байна

ОХУ-ын арми өнөөдөр /2023.05.01/ Украины зүүн хэсгийн Краматорск, Костьянтянивка, Павлохрад хотуудад цохилт өгчээ. Нийтдээ 27 удаа агаараас цохилт өгч, олон хөөргөх пуужингийн систем 45-ыг харвасан байна. Днепропетровск хотод 25 хүн шархадсан гэх мэдээлэл байна. 

Киевийн цэргийн захиргааны газрын тэргүүн Серхий Попкогийн хэлснээр дайсны пуужин болон нисгэгчгүй онгоцуудыг Украины агаарын хүчнийхэн бүгдийг нь устгаж чадсан гэв. Оросын Арктикийн баруун хойд хэсэг болон Каспийн тэнгисийн бүсээс харвасан 18 пуужингийн 15-ыг нь Украины агаарын хүчин саатуулж чадсан байна. "Шөнийн 02:30 минутын орчимд Оросын арми стратегийн нисэх онгоц ашиглаж дайрсан. Оленегорск орчмоос есөн Ту-95, Каспийн тэнгисээс хоёр Ту-160 харвасан" гэж Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужный хэллээ.

Түүнчлэн "Вагнер" бүлэгт нэмэлтээр 400 орчим ялтан ирсэн гэдгийг Украины арми мэдэгдэв. Тэднийг Украины өмнөд эргийн Бердианск дүүрэг дэх хээрийн хуаранд авчиржээ. Удахгүй "Вагнер"-ын 200 гаруй цэрэг Луганск дахь хуаранд бэлтгэл хийхээр ирэх төлөвтэй байна. 

Дашрамд дурдахад, Орост эзлэгдсэн бүс нутгуудад оршин сууж буй украинчуудыг аюулгүй байдлын үүднээс Оросын паспорт авах хэрэгтэй гэж Украины хүний эрхийн комиссар зөвлөжээ. "Бид та нарыг Оросын паспорт авахыг зөвшөөрч байна. Амьд үлдэх шийдвэрээ өөрөө гаргахыг зөвлөж байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Паспортоо аваад амьд үлдэж, биднийг энэ газар нутгийг чөлөөлөхийг хүлээнэ үү. Украин газар нутгаа эргүүлэн авсны дараа хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой" гэж Дмитрий Любинец өчигдөр хэллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхжаргал 2023-05-01 192.82.90.251

Паспорт авч буй хүмүүс найдваргүй шүү дээ

Avatar

Эргүүнүүдээ 2023-05-01 59.153.87.56

Оросыг дэмжигч хуя-оркуудаа, та нар нэг л юмыг ойлгохгүй юм . орос чинь аль хэдийн ялагдчихсан. Өөрсдийгөө бүү хуур, бүү найд. Ах нар маань хэд хоногоос хүчтэй дайралт хийн тогоо үүсгэж байгаад бүслээд дуусгана гэж бүтэн жил мөрөөдлөө. Одоо зүүднээсээ сэр. Украины сөрөг дайралт амжилт олохгүй энэ чигээрээ хил тогтлоо ч Орос орон дэлхийн хог шаар улс хэвээрээ үлдэнэ шүү

Avatar

Нэргүй 2023-05-01 122.201.22.155

яах гэж ийм мэдээ оруулдаг юм бэ. манай эргүү оркуудын сэтгэлийн шархыг хөндөөд байх юм. зүгээр орос ялж явнаа номхон далайн ёроолд давшиж байна гээл чихэнд нь гоймон өлгөөл бай л даа

Avatar

Нэргүй 2023-05-01 202.21.108.23

Оросууд анх 2 р сард тусгай өжиллагаа эхлүүлэхдээ украйныг эзлэж чадөөгүй одоо ч өншөрсөн байрөө украйнчууд баруунаас з****г өвчихлаа шдэ одоо оросууд украйныг эзлэхэд их төвөгтэй болялоо

Avatar

Нэргүй 2023-05-01 103.26.193.52

Шал худлаа мэдээ, шал буруу орчуулга. 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-05-01 66.181.183.76

Оросын пуужинг бүгдийг устгаа юу? Бас сайхан туунаа.ха ха.

Avatar

Нэргүй 2023-05-01 103.212.117.85

Орос паспорт авахгүй бол буудахым биз дээ ! Орос паспор т авахым бол шууд цэргийн зарлан атгуулаад фронтруу ачдаг гэжуугаа !
Амьд үлдэх шийдвэрээ өөрөө гарга гэнээ аймшигтай юмаа ! Заавал үхэх ёстой болж бна л даа !
Жинхэнэ фашизм гэдэг энэ юмдаа !

Avatar

Нэргүй 2023-05-01 38.42.106.107

Бас нэг зүдрэнгүй ноц царайтай худалч гар л байна

Avatar

ИРгэн 2023-05-01 192.82.67.209

Ер нь яваан даа Украйнын бүх иргэд орос паспорт авах байх оо…

Avatar

Нэргүй 2023-05-01 202.126.89.208

Оросыг буруутгах гэсэн бодит бус мэдээ.

Avatar

. 2023-05-01 202.9.40.178

aluurchid mongoliin huchneen erdemten mergediin alj ustgalaa sdaanuud

Avatar

Зочин 2023-05-01 192.82.67.209

Мэдээнд Украйнын хотуудын нэрийг, орос хүмүүсийг нэрийг тухайлбал Константиновка-г Костьянтяниивка,, Сергей-г Серхий гэх мэтээр бичсэн нь ямар учртайг ойлгоход бэрх. Уг нь бид ижилхэн кирилл бичигтэй юмсан хараад хуулаад бичихдээ зориуд ингэж бичих шаардлага байдаг л юм байх даа..Элдэв зовлонгийн шалтгааныг арилгах зам мөр бол зөвхөн үнэнийг баримтлах гэж үздэг ард түмэндээ бид. Худал хуурмаг зовлонгийн шалтгаанаас гарах бус улам лавшруулдаг гэсэн сургаал бийсэн.

Avatar

Нэргүй 2023-05-01 209.52.88.105

Naad bichsen hun chin ooriigoo Ukraine bolchihson gez bodoz baigaa aa

Avatar

hudalaa medee bnaa. 2023-05-01 192.82.87.171

SNN -geh tarhi ugaach medeeleliin heregsel bna. odoo SNN -iin medeend itgedeg hvn ulam tsoorsoor bna. Trump hvrtel hudal huurmagiin subag gej helsen dee. Yaj ukrainii medeld bgaa hotiinhon orosiin pasport abah be dee. harin orosiin medeld orson hotuudad bol zvgeer oorsdoo sain duraarai abch bna. ter 18 puujingaas 12 ustgaj gesen ogt hudalaa Kramatorsk hotd tumur zamd asar ih sum heregsel achaag ni ustgaj haysan orosuud. kostanikovka tosgond 200 tsereg vhej 230 sharhtsan ukrainii..

Avatar

Нэргүй 2023-05-01 103.212.117.85

Дайн өдөөгчдийг дэмждэг монгол хүн бна гэхэд итгэмээргүй энэ улс цөмөөрөө э****з байхоо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж