"Н.Багабанди, П.Очирбат нарын охидтой хамаатай байж магадгүй"

"Н.Багабанди, П.Очирбат нарын охидтой хамаатай байж магадгүй"

"Н.Багабанди, П.Очирбат нарын охидтой хамаатай байж магадгүй"

Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар экологич Д.Туяа өнөөдөр /2023.05.01/ мэдээлэл хийлээ. 


Тэрбээр, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зөвхөн нэг сумын нэг багт ашигт малтмалын 32 тусгай зөвшөөрөл олгосон нь стратегийн орд газрыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс өөрийн мэдээлэлд ойр, давуу байдлыг ашиглан хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон, хувийн компани дээр авсан байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, гишүүдэд хандаж байна. 10 гаруй жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" стратегийн орд газарт төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хэсэгчлэн хувийн компанийнхаа нэр дээр тусгай зөвшөөрөл авсан байсан. Үүнийг тухайн үед Ерөнхий сайд С.Баяр төрдөө авснаар бид "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа эзэмшигчид болсон.

Одоогийн нөхцөл байдлыг яривал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багт 32 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Иргэдийн ярьж байгаагаар, энэ тусгай зөвшөөрөл дунд Ерөнхийлөгч асан П.Очирбатын охины хамааралтай компани байж болзошгүй гэсэн таамаг мэдээлэл байна.

Цаасан дээр буусан бодит баримтаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охины гүйцэтгэх захирлаар нь ажилладаг 100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компанид дөрвөн тусгай зөвшөөрөл бичигдсэн байна. 35 мянган га талбайд алтны тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь цаанаа Канадын 100% хөрөнгө оруулалттай, Хятадын хөрөнгө оруулалттай том орд газруудыг хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон авсан байна. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд ундны ус, малын бэлчээр, тэмээн сүргийн нутгийг хамгаалахын тулд Улаанбаатар хотод ирж хэвлэлийн хурал хийн, хууль хяналтын байгууллагад хандаж байсан.

Экологич миний хувьд тухайн газрыг хоёр жилийн өмнө судлахыг хүсэж байсан. Сая 15 хоног яваад судлаад ирлээ.

Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багийн нутаг дэвсгэр цөлжсөн, өвс ургамалгүй газар ч байна. Ундны усаа 16-90 километрийн зайнаас авдаг тулгамдсан асуудал малчдын өмнө байдаг юм байна. Уул уурхайн компани сүүлийн 3-5 жилийн өмнөөс хайгуул хийснээс шалтгаалан, малчдын ундны усаа авдаг худаг шавхагддаг болсон. Тухайн үедээ "Эрдэнэ монгол" гэдэг компани "Уртын гол" гэдэг багт ирээд хайгуулын үйл ажиллагаа явуулж байхад гурван жилийн өмнө 60 тонны машинаар ус авахад шавхагддаггүй байсан бол өнөөдөр 2.8 тонн литр ус авахад шавхагддаг болж, малчинд хүнд нөхцөл байдалтай байна.

Ашигт малтмалын газар болон шат, шатны хурлын байгууллага тусгай зөвшөөрлийг судалгаагүй, эмх замбараагүй олгосон нь малчдын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөөд эхэлсэн.

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүс давуу байдлаа ашиглан өөрсдийн эзэмшилдээ 5-6 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авсан нь зохион байгуулалттайгаар стратегийн орд газрыг хэсэгчлэн хувааж авсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, гадаадын зах зээлд хувьцаа болгон арилжаалсан нь манай улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд нөлөөлж буй учир ҮАБЗ-өөс ажлын хэсэг гаргаж Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Уртын гол" багийн нутаг дэвсгэрт олгосон 32 тусгай зөвшөөрөлтэй талбайд хяналт шалгалт хийхийг хүсч байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
13
БурууБуруу
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Экологич гэж ч гэх шиг 2023-05-01 66.181.161.75

Жаахан багцаатай юм ярь л даа хаха

Avatar

То 2023-05-01 43.242.242.236

Манайд ганц ч гэсэн ажилаа сайн хийдэг, хийсэн ерөнхийлөгч алга аа‼️

Avatar

Зочин 2023-05-01 202.126.90.79

Бид хүн биш чөтгөрийг ёрөнхиилөгчээр сонгож байжээ

Avatar

Оахх 2023-05-01 59.153.112.142

ЭРХИЙГ НЬ ЦУЦЛААЧ

Avatar

Ц 2023-05-01 139.5.217.58

уул усыг минь хамгаалаачээ

Avatar

Нэргүй 2023-05-01 192.82.76.2

шуналын дэвүүд

Avatar

Нэргүй 2023-05-01 202.126.90.37

муу хүмүүс байжээ

Avatar

Нэргүй 2023-05-01 202.126.88.98

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭРЭГ ГЭЖ БАЙДАГ ЮМУУ ! ЭНГЭРТ ТӨМӨР ХАТГАХААС ӨӨР ХИЙХ АЖИЛГҮЙ ХООСОН ЗАРДАЛ !

Avatar

Зочин 2023-05-01 192.82.67.73

яг зөв бүх лицeнцийг цуцлах хэрэгтэй.

Avatar

Олон түмний нэг 2023-05-01 192.82.84.103

Хөрөнгө оруулагч нэртэй Канадын дээрэмчид, байгаль сүйтгэгч Канадын пяздукнуудыг хөөж явуулаач. Эд нар алтыг нь аваад, авдрыг нь хаяад явна. Буурай орнуудыг яаж дээрэмдэж колоничлох талаар эд нар асар их туршлагатай новшнууд…

Avatar

Нэргүй 2023-05-01 103.212.118.139

ЯР ӨВЧНӨӨР ХАМАРГҮЙ БОЛСОН ОЧИРБАТ, НАХИУ БАГАБАНДЬ НАР БОЛИОО ТАН НАРЫГ ТӨР ХАНГАЛТТАЙ ТЭЖЭЭЖ БАЙГАА ШҮ. СҮНС ЧИНЬ АМРАХГҮЙ ШҮҮ ШУНАОЫН ТУЛАМНУУДАА

Avatar

ЗОЧИН 2023-05-01 220.108.217.252

ЛИЦЕНЦҮҮД, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ БҮГДИЙГ ЦУЦЛААД ТЭР КОМПАНУУДЫГ НЬ НУТГААСАА ХӨӨЖ ЯВУУЛ, ӨӨРӨӨР ЭНЭ ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИДТАЙ ЯРИХ ЮМ ОГТ БАЙХГҮЙ.

Avatar

Нэргүй 2023-05-01 103.57.93.136

малтайгаа явалдаад жаргаж үхээрэй
муусайн шуналын тулам ОРКУУД

Avatar

б 2023-05-01 66.181.186.159

Шантаажчин здакууд.

Avatar

huduunii orkuud z**l 2023-05-01 202.21.107.34

hutsdag haltar huduunii orkuud ulsiin ajliig hiilgehgui huviin ashgaa bodoj soliortsgooh yumaa.davraaj bolohgui.huuliaraa ajillah heregtei

Avatar

Зочин 2023-05-01 202.21.107.10

Багабанди,Очирбат нарыг шалга.Тэд нар өөрсдөө эх оронч биш учраас үр хүүхдүүд нь Монголын газар нутгийг зарж байна.

Avatar

зочин 2023-05-01 66.181.179.160

магадгүй гэснээс хардаж бна гэвэл арай ойлгомжтой багабандийн эмээ царайлсан охин авгай нь яалтчгүй нотой ногүй хүн гөлөлздөггүй эцэг банди нь охидоо хүртэл хулгайч болгочихдог ер нь бол болиулдог сургаал хайралдаг үеч өнгөрчдээ

Avatar

зочин 2023-05-01 103.229.121.188

Ерөнхийлөгч байсан Очирбат ямар шуналтай хүн бэ?! Ард түмний барьж өгсөн 2 давхар хаусыг газрынх нь хамт МСS-д өндөр үнээр зарсан гэсэн, тэгээд түүхий газрын тосыг бараг үнэгүй шахам хятадуудад өгсөн, хэзээ хэрэглэж дуусна гэж ингэж шуналтдаг хүн бэ, харин энэ хүн чинь жинхэнэ алтанзагасны үлгэрийн эмгэнүү дээ

Avatar

Нэргүй 2023-05-01 124.158.67.18

Гурав дахь хөршийг айлган мөнгө хийх боломж гэж харсан экологич гэгч туяа авгай гарч ирэх шив дээ,
чааваас. Амьдрал тааруу валютийн ханш хадсан өдийд алтны үйлдвэрлэл амин чухал юм сан. Бүх зүйлд сайн муу тал бий.
Өөр хийх ажил алга уу, эко авгай туяад Өөр үй түмэн байгал орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл явагдаад л бх юм. Заавал тэр хол Баянхонгор луу алцагнан гүй х хэрэг бна уудаа. Их мөнгөтэй гэж сонсоо юу?

Avatar

Нэргүй 2023-05-01 103.212.118.139

ОЧИРБАТ АА ЧИ НААД БОЛГАРЫН ЭЛЧИНГИЙН ХЭДЭН ДАВХАР БАИЛГА РБЪЕКТИЙГ ЯМАР МӨНГӨӨР АВСАНЫГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ. ОТГОНБИЛЭГТ БААТАР ТЭМДЭГ ЗҮҮЖ ӨГӨӨД ЭРДЭНЭТЭЭС ХЭДЭН САЯ ДОЛЛАР ЗУВЧУУЛЖ НААД ОБЪЕКТОО АВСАН ШҮҮДЭЭ. ЧАМД ХООЛ БОЛОХГҮЙ ШҮҮ. ҮЕ ДАМЖИЖ ЛАЙГ НЬ ҮҮРЭХИЙГ УХААРААЧ л***р

Avatar

Нэргүй 2023-05-01 134.238.228.231

bas neg shantaajchin. henii zaraalaar ingej yavdag um boldoo. buun hardlaga l baih um daa

Avatar

Нэргүй 2023-05-01 64.119.19.116

ochirbat oroltoogui bna gej bhgui

Avatar

Нэргүй 2023-05-01 202.131.233.11

МУУ ХУВАЛЗНУУД

Avatar

Нэргүй 2023-05-01 66.181.161.75

Хамаатай байж болохгүй юмуу?

Avatar

Нэргүй 2023-05-01 202.72.245.206

Болно

Avatar

Нэргүй 2023-05-01 202.126.88.98

МОНГОЛД ЭХ ОРОНЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ЮМУУ ? БҮГД Л !

Avatar

Нэргүй 2023-05-01 202.179.11.230

Mongoliin ue ueiin erunhiilugch nar olhiogui yumnuud bailaa, tuuh martahgui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж