Майк Юта Жазз багтай бэлтгэл хийх урилга авчээ

Майк Юта Жазз багтай бэлтгэл хийх урилга авчээ

Майк Юта Жазз багтай бэлтгэл хийх урилга авчээ

NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх мөрөөдөлтэй Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгөхөөр болж, эргэлт буцалтгүй түүхэн шийдвэр гаргасан билээ. Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо тэрбээр 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн.

NBA-ийн 2023 оны драфт зургадугаар сарын 22-ны өдөр болно. Лигийн 30 баг ч хэдийнэ сонирхож буй залуустайгаа холбогдож, тэдний талаар судалгаа хийн зарим нь бэлтгэлд урьж эхэлжээ.

Тэгвэл Юта Жазз багийн зүгээс Ш.Энхийн-Одыг бэлтгэлд урьж, ямар нөөц бололцоотой, давуу болон сул тал нь юу болохыг өөрсдийн нүдээр харахыг хүсчээ.

Энэ улирал плей-оффд шалгарч чадаагүй Юта Жазз багт 2023 оны драфтын нэгдүгээр тойргийн гурван сонголт бий. Харин NBA-ийн талаар бичдэг сэтгүүлчид Майк Шаравжамцыг хоёрдугаар тойргийн сонголт болоход гайхах зүйлгүй гэж бичиж буй. Магадгүй Майк бэлтгэл дээр Жаззын дасгалжуулагч, мэргэжилтнүүдийг гайхшруулж чадвал нэгдүгээр тойргийн сонголт болохыг үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл гэдгийг санах хэрэгтэй. Майкт цаашдаа цөөнгүй багууд урилга явуулж, бэлтгэл хийлгэх биз. Гол нь онцгойрох хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-01 192.82.91.36

тэр олон харуул дундаас ялгарахын тулд их л хичээж байгаа байлгүй

Avatar

Нэргүй 2023-05-01 122.201.24.238

NBA-д амжихгүй

Avatar

Зочин 2023-05-01 66.181.187.205

Америкийн өөрийнх нь тэр олон төрмөл авьяаснуудаас онцгойроход бол хэцүү байхаа, гол нь сахилга баттай, багаар ажиллах чадвартай, зөв хүн гэдгээ л харуулах хэрэгтэй байх, багууд гол нь ирээдүйг л харна ш дээ

Avatar

Нэргүй 2023-05-01 64.119.24.74

NBA-д амжихгүй байх

Avatar

Нэргүй 2023-05-01 122.201.31.137

урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг.

Avatar

Нэргүй 2023-05-01 66.181.182.33

Эр хүн хө,,, зүтгээд байгаарай,,,,

Avatar

Нэргүй 2023-05-01 66.181.166.32

Hustle

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж