Ахмад дайчид Сайншандыг зорино

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Ахмад дайчид Сайншандыг зорино

Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 29-нд Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн зориулсан томоохон арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Л.Болд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах их сургуулийн захирал болон удирдлагууд оролцох юм. Энэ үеэр цэргийн хүрээний ёслолын жагсаал, хөшөөнд цэцэг өргөх ёслол, 1945 оны чөлөөлөх дайны үеийн хэрэглэж байсан зэвсэг техник, баримт бичиг, дайнд оролцож байсан дайчдын эдлэл хэрэглэл зэргээр баяжуулсан үзэсгэлэнгийн нээлт, бөхийн барилдаан зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм. Баярын арга хэмжээнд оролцох ахмад дайчид маргааш Дорноговь аймгийг зорих аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж