"120-оос доош гишүүдтэй байвал хулгай, хуйвалдаан гарна"

"120-оос доош гишүүдтэй байвал хулгай, хуйвалдаан гарна"

"120-оос доош гишүүдтэй байвал хулгай, хуйвалдаан гарна"

ХҮН намын зүгээс өнөөдөр/2023.05.01/ Төрийн ордонд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

-Яг нэг жилийн өмнө 200 гаруй мянган иргэдтэй уулзаж, 100 мянган иргэдээс гарын үсэг цуглуулаад УИХ-д хүргүүлж байсан. Харин өнөөдөр Монгол Улсынхаа 21 аймаг, есөн дүүргийн 1.2 сая иргэдтэй уулзлаа. Он гарснаас хойш байнга уулзлаа, ярилцлаа. Гудамж, талбай, захаар явлаа. Бүгд нэг л зүйлийг хүсч байна. Ирээдүйдээ ингэж амьдармааргүй байна, өөрчлөөд өгөөч гэж байна. Өөрчлөх эрхтэй мөртлөө яагаад асуугаад байгаа юм бэ гэж байна. Бодлогоо хий, өөрчил, зоригтой бай гэж байна. Залуучууд бас хэлж байна. Бид гадагшаа явахгүй байж болно. Тийм тохиолдолд нийгмээ өөрчилж, ажил хийх боломж олгооч гэж байна. Тиймээс өнөөдөр улс төрийн бүх намууд хэлэлцээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийе, тогтолцоогоо өөрчлье гэж санал нэгдлээ. Яг өнөөдөр УИХ-д суудалтай гурван нам ярилцаад шийдвэрээ гаргаж байна. МАН, АН-ын бүлгийн хуралдаан одоо болж байх шиг байна. ХҮН намын хувьд хурлаа хийгээд шийдвэрээ танилцуулж байна.

Шийдвэр нь ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж 100 хувь санал нийллээ. Бусад намуудын удирдлагуудтай уулзахад дэмжиж байна гэсэн. Бараг Монгол Улсын түүхэнд анх удаагаа улс төрийн намууд нь дийлэнхи нь санал нэгтэйгээр үүнийг хийе гэж зарчмын тохиролцоонд хүрлээ.

Бусад намууд удахгүй та бүхэнд мэдэгдэх байх. ХҮН нам шийдвэрээ гаргалаа. Төлөөлөх зөвлөлийн шийдвэр албажсан. ХҮН намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах саналуудаа албан ёсоор хүргүүлсэн. Одоо бидэнд цаг байхгүй. Энэ долоо хоногтоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтөө хийхгүй бол цаггүй боллоо. Хамгийн багадаа 45 хоног шаардлагатай. 45 хоногийн дараа Сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж , батлах ёстой. Үүнийг зургадугаар сарын 20-ноос өмнө хийх ёстой. Тиймээс энэ долоо хоногт үүнийг эхлэх ёстой.

Том суурь өөрчлөлт хийх гээд монголчууд чадаагүй байдаг юм. УИХ-д суудалтай намуудын 2-3 кноп дандаа дутдаг. 57 кноп хүрээгүй байдаг. Үе үеийн эх орноо гэсэн төрийн түшээдүүд үүний төлөө байсан. 1992 онд Чимэд гуай хүртэл гишүүдийн тоог 102 байлгах ёстой гэж байсан. Тухайн үед дийлэнх олон нь эдийн засаг ийм муу байгаа үед наадахаа 51 болго гээд дунджаар 76 болгож байсан юм. Ингээд шинжлэх ухааны судалгаагүй, үндэслэлгүй, судлаачдын дүгнэлт дээр биш ийм шийдвэр гаргаснаар өнөөдөр Монголд авлигал хээл хахууль өндөр хөгжсөн. Пропорцианоль тогтолцоо буюу улсаа хөгжүүлдэг, бодлого ярьдаг, бодлогын улстөрчдийг бий болгодог парламент 30 жил байгаагүйн гол шалтгаан нь мажоритор тогтолцоо юм. Тойрог, тойргоо л усалдаг, би л гарч байвал болоо, манай нам л ялж байвал болоо гэж 30 жилийн өрсөлдөөний эцэст Монгол Улс ялагдсан. Үр дүнд монголчууд нийтээрээ өөрчлөлтийг хүсч байна. Үүнийг улам эсэргүүцэж байгаа, өнөөдрийн сонгуулийн систем, амьдрал сайхан байна гэж байгаа нөхдүүд шулуухан хэлэхэд өөрсдийгөө бодсон, увайгүй улстөрчид шүү. Тэр хүмүүс баян, УИХ-д 4-5 удаа сонгогдсон, нам нь ялсан байж магадгүй. Гэхдээ Монгол Улс ялагдаад байна. Эдийн засаг байхгүй. 30 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 14 дахин өссөн бол төсөв, төрийн зардал 55 дахин өсчээ. Үр дүнд нь Монгол өр 70 дахин өсч байна. Өсөөд л байна. Сангийн сайд сая мэдэгдэл хийлээ. Арай л гэж өрөө төллөө шүү гэж байна. Энэ байдал үргэлжилнэ. Яагаад гэвэл бид мөнгөө төсвөөс шийддэг. Төсөв дандаа алдагдалтай. Өрийг өрөөр санхүүжүүлээд л явж байна. Африк 100 жил хойшоо шидсэн. Латин Америк 50 жил шидсэн. Хөгжсөн байдаггүй л байхгүй юу. Ийм болохоор Монгол өргүй, алдагдалгүй хөгжье гэж байна. Залуучууддаа боломж олгъё, ардчилсан улс байя гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо яаралтай хэлэлцэж эхлэх ёстой.

-Ямар тохироо хийсэн бэ?

-Улс төрийн ийм үйл ажиллагаан дээр ийм хардалт байдаг байх. Гэхдээ би УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга. Өнөөдрийг хүртэл МАН, АН-ын даргатай уулзалгүй нэг сар боллоо. Дандаа хөдөө явж байсан. Хоёрдугаарт, энэ асуудлыг УИХ-ын гишүүд шийднэ. Намуудын уулзалтаар би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Нэг нам нь үгүй гээд нөгөө нам нь хийхгүй гээд хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ асуудлаа оруулж ирээд хэлэлцэх үүрэгтэй гэж тодорхой хэлсэн. Аль нам нь 30 хувь, аль нь 40 хувь гэдгийг намууд шийдэхгүй. Сонгуулиар иргэд шийднэ. Иргэдэд өмнө нь хоёр л сонголт байсан. Шулуухан хэлэхэд хоёр муугийн арай гайгүй муугүй нь сонгож ирсэн. Одоо бол өөр сонголттой болж байгаа. Олон өөр сонголтыг гаргаж өгөхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээллийг иргэддээ өгч байгаа. Өнөөдөр Монгол Улсад нэг л байгаа. Бүгд мэдэж байгаа. Бусад нь жижиг нам. Хоёр нам байх юм уу? 30 жил хоёр намаар явж ирлээ. Хоёр нам эдийн засгаа татаж унагаасан түүх дэлхийгээр дүүрэн байна. Хоёр намын систем явахгүй гэдгийг АНУ ч хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн жишээ л гэхэд Грек. Хоёр нам нь хоёулаа популизмаар өрсөлдөөд эдийн засгаа унагаачихсан. Хэн хожоод байна вэ гэхээр парламентын засаглалтай Европын орнууд хожоод байна. Үндэсний эв нэгдэл тэнд бий болоод байна. Гэтэл Монголд хоёр нам байсан бол одоо нэг нам болсон. Эрх чөлөө байна уу? Эдийн засаг, бизнесийн эрх чөлөө байна уу? Нийт эдийн засгийн 80 хувь төр болоод байна. Ийм улсад хэн хөрөнгө оруулах юм бэ? Үүнийг өөрчлөх ёстой. Харин иргэддээ сонголтыг нь гаргаж өгөх тогтолцоо маш чухал. Иргэдийн 40 хувийн саналыг аваад 80 хувийн суудлыг бөглөж байгаа нам байна. Цаашид 30 хувийн санал аваад 90 хувийг нь бөглөх юм уу? Иргэд сонголтгүй болоод саналаа өгөхөө больж байна. Ийм болохоор илүү улс төрийн намуудыг бий болгох,төлөвшүүлэх, хөгжүүлэх, олон ургалч үзлийг парламентад оруулж ирэхийг шаардаж байгаа. Сонгуулиар харцгаая. Хэн нь 30 хувь, хэн нь 40 хувь авахыг нь шударга сайхан сонгуулиар өрсөлдөж, иргэдээрээ дүгнүүлье.

-Үндсэн хуулийн шүүхтэй болох талаар юу гэж бодож байна вэ?

-Монгол Улс Үндсэн хуулийн шүүхтэй. Үндсэн хуулийн шүүхийнх нь хараат бус байдлыг бий болгъё гэдэг бол зөв. Өнөөдрийн шүүгч нар 4, 6 жилийн хугацаатай хоёр удаа сонгодог. Өмнө нь Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа сонгогддог байсан учир Засгийн газартайгаа өрсөлдөж, сонгуульд ялахын тулд Засгийн газрынхаа өмнүүр орж пиар, популизм хийдэг, эдийн засгаа чирдэг гашуун түүх байсан. Яг үүнтэй ижил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дахиж сонгогдохын тулд улс төрийн нам, эрх мэдэлтэй нөхдүүдэд тал засч байсан нь үнэн. Үүнийг болъё гэж байгаа нь зөв. АНУ яагаад ардчилалтай, түүх нь юу юм бэ гэж асуухаар нэг л зүйлийг хэлж байгаа юм. Шүүх л гэж байна. Шүүхийн шийдвэр гаргаж байгаа тэр хүн насаараа томилогддог. Тиймээс АНУ-ын хамгийн эрх мэдэлтэй, Ерөнхийлөгчийг урдаа байлгаж байгаад асуудаг хүн гэсэн. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг бий болгох, хугацааг нь сунгах хэрэгтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр санал нийлэхгүй заалт бий юу? 152 дээр санал нэг байгаа юу?

Бид санал нэг байгаа. 152 бол бид нарын ярьж байгаа тоо биш. Судлаачид, математикчдын тоо. Хөндлөнгийн судлаачдын бас тоо. Тэрэн дээрээ шийдвэр гаргадаг баймаар байна. Шинжлэх ухааны үндэслэлээр 108 нь зөв гэж байвал бүгдээрээ сайхан мэтгэлцье. Азын 99, 88 гэж байвал үндэслэлээ гаргаад ир.

-Манайх шиг хүн амтай улсад 152 гишүүн их юм биш үү?

-Судалгаа хийсэн. Куб язгуурын аргаар 150 гэдэг тоо гарч ирж байгаа. 3.4 сая иргэд дээр куб язгуур аваад үзээрэй. Хоёрдугаарт, хүн амын тооноос хамаараад парламентын гишүүд байна гэж хэлээд байна. Тэгвэл Т.Доржханд гишүүнээ “Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, Энэтхэг 1 тэрбум хүн амтай. Гэтэл 700-800 гишүүнтэй байгаад болоод байна. Тэгвэл Монголд 20-30 гишүүн байхад болох юм биш үү?” гэж байна. Нэг зүйлийг хэлье. Дэлхийн парламентад хамгийн үр ашигтай түвшин нь 120-800 байна. Судалгааны үр дүн байна. 120-оос доош байвал хулгай, авлигал, хуйвалдаан их гардаг. 800-аас дээш байвал шийдвэр гарч чаддагүй, хар зах шиг болдог. Олон хүн амтай нь олон гишүүнтэй, цөөн хүн амтай нь цөөн гэж байхгүй шүү. Монгол ч бас тийм хүн ам цөөтэй улс биш шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-01 103.229.121.235

Ясны хулгайч, луйварчин гишүүд УИХ-ын гишүүдийн тоо нь цөөн буюу 76 байснаас боллоо гэж үзэж байгаа юм биз дээ. УИХ, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшүүлдэг журам, шалгуурыг чанга хатуу болгох хэрэгтэй. Одоо бол намдаа хэн их мөнгө төлнө тэр хүн нэр дэвшүүлэх эрхээ авч байна ш дээ.

Avatar

Иргэн 2023-05-01 66.181.182.30

Намын гишүүдээ цөөл. Хулгайч намд их байна. Хариуцлага гэдгийг мэдрүүл. Нам үүрэг , эрх авч байгаа юм бол эрүүгийн хариуцлага дагалдах ёстой. Иргэд эрүүгийн хариуцлага тооцох эрхгүй. Түүнийг шүүх тогтооно. Иргэд шүүхээ байгуулах ёстой. Түүнийг намд өмчлүүлж болохгүй .

Avatar

Zochin 2023-05-01 202.21.111.170

Гишүүдийн тоог нэмэж болохгүй. Харин хариуцлагыг нь улам өндөржүүлэх хэрэгтэй. Гадаад томилолт, өвчний чөлөө гэх мэт үнлсэн ажлаас нь холдуулж буй чөлөөлөлтийг таслан зогсоое. Цахимжсан төрд гадаад томилолт бол татвар төлөгчийн мөнгөөр аялан жуучлуулж буй нэгэн хэлбэрийн авилга.

Avatar

Лу.Гантөмөр дарга ҮХНӨ гишүүдтйн тоог нэмэхиыг дэмжиж алдаа гаргалаа 2023-05-01 64.119.20.216

УИХ ын гишүүдийн тоог нэмэхийг ард түмний хэт олонх эсэргүүцээд байхад бидний сонгосон гишүүд үл тоож байна.АН ХҮн намын улс төрчид албан тушаалын шуналд толгой эргэж МАН тай хариуцлага тооцох түүхэн боломжийг гээчихлээ.Ийм хулгай луйвар хийсэн МАН 2024 онд газар хүчтэй савахаа мэдээд улс төрийн заль мэхэнд шуналтсан АН ХҮН намын удирдлагыг мангартуулж байна. ҮХНӨ эсэргүүцсэн иргэд сонголт хийх боломжийг гээсэн АН дийлэнх дэмжигчид шүү дээ.МАН ийн ухаалаг заль аугаа юм.

Avatar

Zochin 2023-05-01 202.21.111.170

Болиоч ээ, УИХ-ын чадмжгүй байгаа гол үндэс нь гишүүн буюу хүндээ байгаа. Тоондоо биш шүү. Улс төрийн болон эх оронч ямарч сэтгэл, хандлагагүй хүнийг намууд нэр дэвшүүлэн УИХ гишүүн болгочихоод алдаа, завхрал гаргахаар нь олонхоороо хамгаалж хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй. ХҮН болон МАН-ын гаргаж буюу УИХ гишүүний тоо нэмэх санааны цаад тал нь өөрсдөө төрд үлдэх гэсэн явуургүй санаа. Эх оронч, монголын төлөө гэсэн сэтгэл, хандлагатай 76 хүн хангалттай.

Avatar

Зочин 2023-05-01 66.181.161.116

Сэтгэлтэй гэдгийг нь яаж тодорхойлох юм. Би ч сэтгэлтэй, чи ч сэтгэлтэй. Тэр тусмаа сонгуульд нэр дэвшигчид хэн хүнээс илүү сэтгэлтэй гэж уянгалсаар, бид ч хашрахгүй тэднийгээ сонгосоор 30 жил өнгөрсөн байна. Цаашдаа ч энэ хэвээрээ явъя гэдэг үндэслэлээ сэтгэл нтр гэсэн романтик зүйлээр тайлбарламааргүй байнаа. Хэчнээн муу хүн байсан ч дураар авирлах боломжийг хязгаарласан тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэдэг дээр л ярилцмаар байна.

Avatar

зочин 2023-05-01 202.9.46.128

гишүүдийн ёс зүй, ухамсарт л маш том өөрчлөлт хийхгүй бол тоо нь 10,000 байсан ч адил 10 байсан ч адил, хулгайч луйварчин гэмт хэрэгтэн, авилгачин хэвээрээ л байна. Тиймээс тоог нэмэхгүй харин эсрэгээрээ цөөлөх хэрэгтэй. Бас дээр нь халдашгүй дархан эрх гэдгийг бүрмөсөн үгүй болговол хулгай авилгал багасна..

Avatar

иргэн 2023-05-01 103.136.254.8

МУ-ын хөгжил авилгатайгаа хамт цаашид энэ хэвээрэй яваад бхуу гэдэг асуудлыг иргэн хүн та бодох хэрэгтэй бна. Иргэн та сонгдог тэгээд дараан хараадаг нөгөө хэсэг нь та бидны ирээдүйн хүүхдийн мөнгө хулгайлдаг ийм байна. Улс авилгатай олигтой тэмцэж яадахгүй байна. Тэгэхээр яахав тэмцье. Гишүүдийн тоог нэмье гэдэгт санал нэг бна. би бол 150 аас доош бгаад хэрэгггүй.

Avatar

Нэргүй 2023-05-01 43.242.243.216

76 хулгайчийн оронд 120 хулгайч гарна ялгаагүй. хариуцлагаа сайжруулбал 76 олон уу гэхээс цөөдөхгүй.

Avatar

Иргэн 2023-05-01 150.129.141.242

УИХ-ын гишүүн гадныханд худалдагдаад байгааг нь чи мэдэж байгаа юм бол түүнийг нэрлэж илчилэх нь чиний үүрэг.Мэдсээр байж нуун дарагдуулах нь гэмт хэрэг болно.Баримт байхгүй бол УИХ гишүүнийг гүтгэсэн болно.

Avatar

Нэргүй 2023-05-01 202.179.11.230

Namuud tuluvshuugui novshiin baihad dandaa hog shaaruud garch irne shuu dee. 76-gaa yaya gej baihad dahiad buun n**** garch irne. Harin namuud sain bol bolj baina.

Avatar

Нэргүй 2023-05-01 64.119.25.43

120 хүний алцан майга нь гэнэт л засрах юм шиг байна. алтан кет пүүз өмсөөд.

Avatar

Нэргүй 2023-05-01 192.82.64.153

хүн хог

Avatar

Нэргүй 2023-05-01 192.82.88.118

чиний наад халтар царайг жексон шиг сольж цагаан болгосонч барууныг шүтэж бөөгсийг нь долоох сэтгэл чинь хэвээрээ үлдэнэ,гишүүдийн тоог нэмсэнч,чам шиг гөлгүүд нэмэгдвэл монгол улс хохирно,сэтгэллтэй 10 гишүүн байсан ч багадахгүй,улс төрийн товчоо 9 гишүүнтэй үлсаа удирдаад , үйлдвэржсэн,ХААтай орон болгосон түүх энүүхэнд байна,тоог нэмэхгүй халтар минь хол очиж х** за

Avatar

Зочин 2023-05-01 66.181.161.50

Тэр цаг үе өөр, энэ цаг үе бас өөр. Социализмын үеийн улс төрийн товчооны тухай яривал их зүйл рүү орно. Ер нь бол аливаа нэг улсыг хяналтандаа байлгая гэвэл цөөхөн хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлээд, тэднийгээ хянаж байх нь илүү хялбар байх болно. Цэдэнбал дарга олон жил улс орноо удирдсан нь ч, түүнийг гадаад улсын оролцоотойгоор, хуйвалдааны зарчмаар улс төрөөс зайлуулсан нь ч эрх мэдлийг цөөхөн хүний гарт төвлөрүүлж байсны үр дүн юм.

Avatar

Нэргүй 2023-05-01 59.153.114.86

худалдаж авахаа хүрвэл гадныханд 76,120 ялгаагү.мөнгөтэй шү дэ хариынхан

Avatar

Нэргүй 2023-05-01 64.119.25.43

120 ман гарвал яах юм бэ. хагартлаа үхтэлээ ууж идэж баярлах байлгүй. бүрэн солиоруулах юмуу.

Avatar

Зочин 2023-05-01 66.181.161.205

Сонгуулийн холимог тогтолцоотой бол аль нэг нам дангаараа парламентыг бүрдүүлэх боломжгүй.

Avatar

bingo 2023-05-01 64.119.25.43

олонхоор. за 120ийн 16 сөрөг хүчин. 16 нийлээд нэг нам эвсэл боллоо. асуудал шийдэгдлээ.

Avatar

зочин 2023-05-01 124.158.69.20

Тэгэхээр энэ бүх үеийн УИХ ба түүний гишүүд нь хулгайч худалч дээрэмчин адгийн шаарнууд бсан юм байна . шууд л үнэнийг нь хэлжээ. УИХ гэдэг чинь улсын их хулгайч нар товчлол юм аадаа.

Avatar

Иргэн 2023-05-01 66.181.160.98

Гишүүн ээ газар б**, битий амьдралгүй худал юм яриад бай. Харин ч багасгамаар бна, Цөөхөн чадварлагууд нь чаддагууд нь Гишүүн болог ээ…

Avatar

Нэргүй 2023-05-01 59.153.115.75

Үгүй дээ ,буруу бодож байна 76 гишүүний хариуцлагыг маш сайн хангах ёстой. Тангараг өргөсөн гишүүдийг буруу зүйл хийвэл хамгийн хатуу шийтгэх ёстой… Д.Сүхбаатар…

Avatar

Зочин 2023-05-01 202.21.121.252

Bayartsogtiin 20 myangan khuvisagch gej demiirch baisantai yag adilkhan sonsogdoj baina.

Avatar

Зочин 2023-05-01 202.21.121.252

Bayartsogtiin 20 myangan khuvisagch gej khutsaj baisantai yag adil sonsogdoj bna.

Avatar

Зочин 2023-05-01 202.21.121.252

Khutsdag gar ve, shunaltai luivarchinguud baival khed ch baisan garna sh dee

Avatar

Нэргүй 2023-05-01 122.201.31.137

Гуйлгачин сэтгэлгээтэй хүмүүс төрд улайран дэвшээд байхаар чинь тооны харьцааг өөрчлөөд ч нэмэргүй ээ!Өмчийн сэтгэлгээтэй эдийн шуналтай хэсэг нь эрх мэдэл рүү тэмүүлээд байх юм,яг энэ нөхөр шиг

Avatar

Нэргүй 2023-05-01 64.119.24.190

76 байвал танай намаас 3-5 хүн л орно. 152 болгочвол бүлэг үүсэх хэмжээний хүн орно гэж харж байгаа Халтар шүү чи

Avatar

Нэргүй 2023-05-01 103.26.194.55

ер нь бол шийтгэл шүү дээ бүх нийтээрээ хулгайч болхыг сурталчилж байсан эбэ нар насны хоногоо хүлээж байхад тарьсан лай нь салж өгөхгүй байгаа биздээ

Avatar

зочин 2023-05-01 202.21.127.160

Доржхандаа Худлаа ярьж хүмүүсийн тархийг угаахаа болиоч. Одоогийн цаг үед Гишүүдийн тоо олон болвол
Суурь хүмүүжилгүй, идэх, улсаас хулгайлах шуналтай, авилга авах, хуйвалдах сэтгэхүйтэй хүмүүс улам олоноор УИХ-д
орж ирнэ. Жижиг дунд үйлдвэр, Хөгжлийн банк, Нүүрсний гэх мэт олон хэрэгт оролцсон одоогийн гишүүд ээ хар даа. Зөв сэтгэлтэй бол 10 ч багадахгүй
Гишүүдийн тоог нэмж болохгүй

Avatar

Зочин 2023-05-01 66.181.161.142

Зөв сэтгэлтэй хүн байвал 10 ч цөөдөхгүй гэх зэргээр сэтгэл мэтгэл ярихгүй ээ. Энэ ямар утга уянгын зохиол ярьж байгаа биш. Систем тогтолцоо л гэж ярина. Муу хүн ч байсан дураар авирлах боломжийг хязгаарласан тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг дээр хийгдэж байгаа эхний алхам нь гишүүдийн тоог нэмэх асуудал юм.

Avatar

Нэргүй 2023-05-01 122.201.31.137

Яг зөв хулхи боловсролтой хальт мөлт Englishтэй зальхай нарын цуглаан болоод байхад бас тоогоо нэмнээ бас

Avatar

Нэргүй 2023-05-01 66.181.186.76

хулгай худал гарна л биз хариуцлагаа хүлээнэ л биз

Avatar

1213 2023-05-01 103.10.21.23

Тэнэг Бангладеш худлаа бураад.

Avatar

Нэргүй 2023-05-01 192.82.83.29

Битгий худлаа шаагаад бай.Халтайсан золбин гөлөг өө.

Avatar

заяа 2023-05-01 202.21.115.126

Ошруулахыг дэмжиж байна. гэхдээ дархан эрхийг нь хасья.

Avatar

Нэргүй 2023-05-01 202.9.46.201

гишүүдийнтоо олон байх нь гэмт хэрэгтнүүдээ чихэхэд зөвхөн намуудад л ашигтай, төсөвд хохиролтой. 76-г нэмхийг эрс эсэргүүцэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж