Хятадын залуу үеийнхний дунд ажилгүйдлийн түвшин өссөөр байна. Тиймээс Хятаддаа хамгийн баян чинээлэгт тооцогддог Гуандон муж руу 300 мянган иргэнийг 2-3 жилийн хугацаатайгаар илгээх болжээ.
Хонгконгтой зэргэлдээ орших үйлдвэрлэлийн төв Гуандон мужийн эрх баригчид өнгөрсөн сард коллежийн шинэхэн төгсөгчид болон залуу бизнес эрхлэгчдийг хөдөө орон нутагт ажиллаж, хөлөө олоход нь туслана гэж мэдэгдсэн юм. Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн арванхоёрдугаар сард хөдөөгийн эдийн засгийг сэргээхийн тулд хот газрын залуусыг орон нутагт очиж ажиллахыг уриалсан.
Энэ мэт уриалга нь удирдагч асан Мао Зедуны олон жилийн өмнө хэрэгжүүлж байсан кампанит ажлын үргэлжлэл аж. Мао Зедун 10 сая залууг Хятадын алслагдмал хөдөөд аваачиж ажиллуулж байв.
Хотод суурьшсан 16-24 насны залуусын 19.6 хувь нь буюу 11 сая хүн ажилгүй байна. Энэ бол түүхэнд тэмдэглэгдсэн хоёр дахь өндөр үзүүлэлт юм. Гэхдээ Хятадад зөвхөн хот суурин газрын ажилгүйдлийг л тоолдог гэдгийг онцлон тэмдэглэе. Энэ жил 11.6 сая оюутан шинээр төгсөж буй тул дээрх тоо цаашид улам л нэмэгдэх хандлагатай байна. Угтаа бол Хятадын залуус сүүлийн жилүүдэд боловсрол эзэмших нь ихэссээр, коллеж, мэргэжлийн сургууль төгсөгчдийн тоогоороо дээд амжилт тогтоогоод буй. Гэвч эдийн засгийн удаашрал болон тэдний хүлээлт нь хоорондоо урвуу пропорционал хамаарал үүсгэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ