АН: 50:50 байх нь парламентыг тогтворгүй болгож мэднэ

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

АН: 50:50 байх нь парламентыг тогтворгүй болгож мэднэ

АН: 50:50 байх нь парламентыг тогтворгүй болгож мэднэ

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл /2023.05.01/ хийж байна.


АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Ням гаригт АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ хуралдаж ҮХНӨ-тэй холбоотой өөрчлөлтөд үнэт зүйлээ эрхэмлэж өөрсдийн байр суурьтай оролцохыг намын дарга, намын бүлэгт чиглэл болголоо.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-УИХ-д өнгөрөгч долоо хоногт ХЭҮК-ийн 22 дугаар илтгэлийг хэлэлцсэн. Шүүхийн шийдвэргүй баривчилгааны талаар миний бие асуулт тавьсан. Энэ чиглэлээр ажиллахад асар их зөрчил гарч байна. Дүрэм журам хуультай зөрчилдөж байгаагийн үр дүнд залуусын эрх зөрчигдөж байна. Тиймээс АН “Эрх чөлөөний аян”-г эхлүүлж, энэ чиглэлийн хууль тогтоомжийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Бид хүний эрхийн дэд хороог хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Эрх нь зөрчигдөж буй иргэдээс санал бодлыг сонсч, дээрх хуулийг яаралтай батлуулах чигтэй байна.

АН-ын дарга Л.ГАНТӨМӨР:

-Өчигдөр АН-ын ҮБХ өргөтгөж хурлаа хийлээ. АН-ын удирдлага, УИХ-ын бүлэгт ҮХНӨ-ийг тойрч чиглэл өгч, ярилцлаа. ҮХНӨ-ийг дэмжье гэж байгаа юм. Гэхдээ холимог тогтолцоог ҮХ-д оруулахдаа 60 хувь тойргоос 40 хувь нь жагсаалтаар сонгогдоно гэсэн байр сууринд санал нэгдсэн. Энэ саналыг бид өнөөдөр хүргүүлнэ. Холимог тогтолцоог нэвтрүүлэхгүй бол сонгууль болгоноор “хөдөлдөг”-өөс болоод парламент тогтворгүй болж байна. Үүнийг хуульдаа тусгах саналыг Засгийн газарт хүргүүлэх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, хүний эрхийн чиглэлээр тодорхой саналыг гаргаж байна. Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой саналыг мөн гаргана. Өнөөдөр Засгийн газарт хүргүүлэх зарим саналыг АН-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулна.

ҮХНӨ-ийг явуулаад намар есдүгээр сард сонгууль явуулна гэсэн яриа гарсан. АН хоёр жил бужигналаа. Гишүүд тойрог дээрээ бэлтгэгдээгүй, очиж ажиллаагүй, уулзалт хийгээгүй байна. Энэ үед намар сонгууль болбол эрх баригчдад ашигтай гэх болгоомжлол байна. Жишээ нь 76 нь тойргоос юм бол жагсаалтад 60:40 гэхээр хэд болж гарч ирэх үү. Яг тэнцүү байх нь тогтворгүй байдал дуудаж магадгүй гэсэн болгоомжлол байна.

-АН-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:

-Таван багц сэдвийн хүрээнд 18 саналыг тавьж байна.

  1. Иргэний амьд явах эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан зүй бус хязгаарлалтуудыг Үндсэн хуулиас авах ёстой.
  2. Эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах, сонгуулийн тогтолцоог сайжруулах чиглэлээр зоригтой алхах хийх,
  3. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, шүүхийн дотоод эрх мэдэл хуваарилалтын зарчмуудыг хангах замаар, хүний эрхийг хамгаалах чиглэл рүү алхах,
  4. Үндсэн хуульд заасан иргэний эрх чөлөөг хамгаалдаг, шууд үйлчилдэг эрх зүй болгодог, гудамжинд хаана ч гэсэн иргэний эрх чөлөөг хязгаарлаж байгаа зөрчиж байгаа бол Цэцэд гомдол гаргаж Ерөнхий сайд, ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар хайрцаглагдах биш иргэдээс санал авдаг бүхий л албан тушаалтнуудад Үндсэн хууль байдгийг сануулах тогтолцоог хийж өгөхгүй бол иргэний эрх чөлөө 1992 оноос хойш цаасан дээр үлдсэн. Тиймээс энэ чиглэл рүү зоригтой алхам хийх ёстой.
  5. Үндсэн хуульд ойрхон гар хүрснээр Үндсэн хуулийн дархлаа суларч, эрх баригчид Цэцтэй хамсах байдлаар Үндсэн хуулийг өөрийг нь хулгайлдаг болж хувирлаа гэх шүүмжлэл ирж байна. Тиймээс Үндсэн хуулийн дархлааг “бичиж” өгөх санаачилга гарч байна.

ҮБХ-ны хурлаас гишүүдийн тоотой холбоотой санал гараагүй. Зохимжтой тоо бол 100-аас дээш байж магадгүй. Ямар ч байсан механикаар үржүүлсэн 150 гэх тоонд эргэлзээтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж