"Бэрхийн уурхайчдад нөхөн төлбөр олгохгүй байна"

"Бэрхийн уурхайчдад нөхөн төлбөр олгохгүй байна"

"Бэрхийн уурхайчдад нөхөн төлбөр олгохгүй байна"

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн өнөөдөр /2023.05.01/ мэдээлэл хийлээ.


Ар гэрийнхний Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл:

-Бид Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах үйлдвэрлэлийн ослоор нас барсан болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн ар гэрийнхэн байна. Манай нутгийнхан анх надад 2007 оны наймдугаар сард Б.Чадраабал, Г.Сүхбаатар гэсэн хоёр хүнээр 600 иргэд сайн дураараа 3000, 3000 төгрөг цуглуулж, "Бэрхэд хүрч ирээч. Чамтай ярилцах асуудал байна" гэж дуудсан. Тэгээд би очсон. Миний хувьд 1996 онд оюутан болсноор хотод амьдарсан. Тэгээд нутгийнхан маань дуудсан. 1999 онд УИХ-аар батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл буюу үйлдвэрлэлийн осолтой холбоотой заалтаар ажил олгогчоос 5-18 сарын нөхөн төлбөр, нас барсан бол 36 сараас дээш нөхөн төлбөрийг 1-2 удаа олгоно гэж тусгасан байдаг. Энэ заалт хэрэгжихгүй байгаа учраас нутгийнхан маань намайг дуудсан юм билээ. Тэгээд асуудлаа ярилцсан.

Бэрхийн уурхай 1999 онд “Монголросцветмет” нэгдлийн харъяа байж байгаад Монголын Засгийн газрын талд бүрэн шилжүүлсэн байдаг.  Тэгээд Төрийн өмчийн үйлдвэрийн газар 1999 онд байгуулагдсан. Гэвч 2004 онд менежментийн хувьчлалаар хувьчлагдаж, 2007 онд "Бэрх уул" ХК болсон.

Тийм учраас төрд үйлдвэрийн газар байх хугацааны нөхөн төлбөрийн асуудлыг тавьж ярья гэсэн. Надад анх 290 хүн өөрсдийн нотлох баримт, итгэмжлэлээ өгч хандсан. Би 2007 оны арваннэгдүгээр сараас эцэслэж, энэ хүмүүс хуульд заасан нөхөн төлбөрөө авах эрхтэй эсэх талаар МХЕГ-т бичгээр хандсан. Ингэхэд 289 хүний асуудлыг МХЕГ-ын дүгнэлтээр эдгээр иргэд хоёр удаагийн нөхөн төлбөрийг авах эрхтэй гэж дүгнэсэн. Би 2008 онд холбогдох газруудаар энэ бичгийг нь үзүүлж явахад ерөөсөө авч хэлцээгүй. УИХ-ын 2010 оны хаврын чуулганаар Бэрхийн уурхайчдын асуудлыг хэлэлцсэн байдаг. Эрх нь зөрчигдсөн гэдэг байдлаар УИХ-ын гишүүдийн 99 хувь нь дэмжиж, Засгийн газарт чиглэл өгч, ажлын хэсэг байгуулна гэсэн. Одоогийн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад Бэрхийн уурхайчдын асуудлыг анхаарч, ажлын хэсэг байгуулах албан бичиг явуулсан байдаг. Тэгээд тус газар гурван удаа ажлын хэсэг байгуулсан боловч улстөржүүлж, оруулаагүй. Учир нь энэ уурхайгаас гадна Шарынгол, Налайх гэх мэт уурхайчид нөхөн төлбөр авах асуудал үүснэ гэж ярьсан юм шиг байна лээ. Тэгээд 2020 онд захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрын 74 тогтоолын гуравдугаар заалтад Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод "Бэрхийн уурхайд ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группт орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны хоёрдугаар сараар тасалбар болгож, өмнө нь мөрдөж байсан журмын дагуу “Монголросцветмет” нэгдлийн хариуцаж байх асуудлыг хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлсүгэй" гэж даалгасан байдаг.

Бид энэ асуудлыг тодруулахад “Монголросцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнээс Бэрхийн уурхай гарч, Монголын Засгийн газарт шилжсэн. Тэр цагаас хойш манайх 2001, 2007 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 зүйл заалтыг хэрэгжүүлж, хоёр удаа нөхөн төлбөр олгосон. Бэрхийн уурхайн хувийн өмчид шилжсэн учраас уурхайчдад нөхөн төлбөр олгоогүй" гэдэг хариултыг өгч байсан.

Захиргааны хэргийн шүүхээр 2020 оноос хойш явж, 2022 оны аравдугаар сарын 25-нд Улсын дээд шүүхээс эцэслэн 450 тоот тогтоол гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс давж заалдах магадлалыг хүлээн зөвшөөрч, Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэх шаардлагагүй гэж эцэслэсэн. Шүүх байгууллага бол улстөржүүлсэн шийдвэр гаргасан. Яагаад гэхээр Бэрхийн уурхайгаас 2000 оноос эхлэн  У.Хүрэлсүх УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. Мөн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрх сумынх. Шүүхийн шийдвэрт Бэрхийн уурхайн нэр бүхий 112 хүмүүст хамаарах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 404 тоот шүүхийн шийдвэрийн тогтоол хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4 заалтыг баримтлан 112 иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй, Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай" гэсэн. Засгийн газраас шүүх хуралд таван хуульч оролцож байсан. Шүүхийн эцсийн шийдвэрийг Засгийн газар мэдэж байгаа. Шийдэх ч боломжгүй.

Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэсэн Л.Оюун-Эрдэнэ давуу байдлаа ашигласан, хамаарал бүхий иргэдийн асуудал шийдвэрлэсэн, бусад уурхайн асуудлыг шийдвэрлэ гэсэн иргэдийн бухимдал үүсэх учраас шийдвэрлэхгүй ээ.

Одоо Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй шүүх хурлаар явуулж байна. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг холбогдох албан тушаалтан, УИХ-ын гишүүдэд уламжилж байна. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар уулзаж, ярилцахгүй бол дараагийн арга хэмжээгээ авна. Шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэх ёстой. Улстөржсөн асуудал нь тусдаа асуудал" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-01 103.212.117.85

Бэрхийхэн бэрх хүмүүс юмаа, аль элэрсэн баларсан, үхсэн үрэгдсэн аав ээж, ах дүүгийнхээ нэрийг баоьж, хууль дүрмийн хий цоорхойг ашиглаж, зүгээр сууж мөнгө хусах гээд л… одоо өөрсдөө хөдөлмөрлөж амьдарцгаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж