Монголын ширээний теннисийн холбоо (МШТХ)-ноос Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд хүрээнд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Зуунмод суманд зохион байгуулав.
МШТХ-ны улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа 5 настай охид өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг “Итгэлт” ББСБ 15 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон байна.
Тус тэмцээнд "Бамбар" клубын тамирчин, Монгол Улсын гавьяат дасгуулагч Т.Мэргэний шавь С.Индра түрүүлж, аваргын алтан медаль, 10 сая төгрөгөөр шагнуулжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ