Алтанбулаг боомтод дөрвөн эгнээ, 1.7 км урт авто зам барина

Алтанбулаг боомтод дөрвөн эгнээ, 1.7 км урт авто зам барина

Алтанбулаг боомтод дөрвөн эгнээ, 1.7 км урт авто зам барина

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Сүхбаатар боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх бүтээн байгуулалтыг 2020 оны долдугаар сард эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны 29.07 сая ам.долларын санхүүжилттэй уг цогц төслийн нийт санхүүжилтийн 27 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас, үлдсэн 2,07 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил нэг жил завсарласан билээ.

Одоогоос 21 жилийн өмнө байгуулсан, 24 цагийн үйл ажиллагаатай Алтанбулаг боомтоор 2019 онд өдөрт 500-700 автомашин, 5000-7000 хүн дамжин өнгөрдөг байсан бол өнөөдрийн байдлаар тус боомтоор өдөрт 1300-1500 хүн, 500-700 автомашин нэвтэрч байна.

Боомтын шинэчлэл хийж, өргөтгөлийн ажил 2023 онд бүрэн дууссанаар өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломжтой гэж албаныхан тооцоолжээ.

Алтанбулаг боомтын тухайд энэ онд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулах аж. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганзориг 2023-05-01 192.82.84.88

Би сая Хиагт ороод ирлээ.Нээрээ төрийн байгууллага арай 2 хийсэн бүтээсэн юмаа нураагаад оронд нь ажил алба нь гэж дэндүү юмаа. Төрийн албан хаагчдын хүнд суртал хэрээс хэтэрч байна.Монгол талын боомт үнэхээр гомдмоор юмаа .Хэдэн амбаарт ажиллаж байгаа ажилчидыг хараад сэтгэл өвдмөөр байна лээ.Монгол улсын нүүр царай болсон хилийн шалган нэвтрүүлэх цэг миний төлсөн татвар юунд зарцуулж байгааг мэдсээр байх юмаа н**ш гэж.!!!

Avatar

зочин 2023-05-01 64.119.30.210

Оросуудын хүнд суртал хичнээн эгнээ зам бариад ч нэмэргүй дээ

Avatar

Нэргүй 2023-05-01 139.5.218.164

ОРОСын гааль 30 жилийн өмнөхөөрөө чемодан, халаас ухдаг хэвээрээ юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж