Алтанбулаг боомтод дөрвөн эгнээ, 1.7 км урт авто зам барина

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Алтанбулаг боомтод дөрвөн эгнээ, 1.7 км урт авто зам барина

Алтанбулаг боомтод дөрвөн эгнээ, 1.7 км урт авто зам барина

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Сүхбаатар боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх бүтээн байгуулалтыг 2020 оны долдугаар сард эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны 29.07 сая ам.долларын санхүүжилттэй уг цогц төслийн нийт санхүүжилтийн 27 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас, үлдсэн 2,07 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил нэг жил завсарласан билээ.

Одоогоос 21 жилийн өмнө байгуулсан, 24 цагийн үйл ажиллагаатай Алтанбулаг боомтоор 2019 онд өдөрт 500-700 автомашин, 5000-7000 хүн дамжин өнгөрдөг байсан бол өнөөдрийн байдлаар тус боомтоор өдөрт 1300-1500 хүн, 500-700 автомашин нэвтэрч байна.

Боомтын шинэчлэл хийж, өргөтгөлийн ажил 2023 онд бүрэн дууссанаар өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломжтой гэж албаныхан тооцоолжээ.

Алтанбулаг боомтын тухайд энэ онд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулах аж. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж