Карлсены титмийг Дин Лижень "булааж", Хятадаас дэлхийн аварга төрөв

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Карлсены титмийг Дин Лижень "булааж", Хятадаас дэлхийн аварга төрөв

Карлсены титмийг Дин Лижень "булааж", Хятадаас дэлхийн аварга төрөв

Шатрын ДАШТ-ий сүүлийн өдөр онц сонирхолтой өрнөж, шинэ дэлхийн аварга мэндэллээ. Финалын тоглолтод Хятадын Дин Лижень болон Оросын Ян Непомнящий нар учраа таарч, 14 өргийн дараах байдлаар 7-7 гэж тэнцсэн учир хайнаа хагалах өрөг гарсан. Улмаар шийдвэрлэх үед Дин Лижень илүүрхэж, дэлхийн шатрын аваргаар тодорсон анхны Хятад эрэгтэй тамирчин болжээ.

Дэлхийн таван удаагийн аварга Магнус Карлсен энэ удаагийн ДАШТ-ийг өнжих шийдвэр гаргасан учир бусад тамирчдад боломж гарсан. Үүнийг ч Дин Лижень ашиглаж, 30 насандаа дэлхийд түрүүллээ.

Дин Лиженийн ДАШТ-д оролцох болсон түүх нь сонирхолтой. Угтаа тэрбээр оролцох эрхгүй байсан ч олон улсын шатрын холбооноос Оросын Сергей Карякиныг төр засгийнхаа Украинд явуулж буй бодлогыг дэмждэг гэх шалтгаанаар оролцуулаагүй юм. Тиймээс Дин Лижень чансаа өндөр учир Сергей Карякиныг орлохоор болжээ.

Дэлхийн аварга болсон Дин Лижень “Ян хожигдлоо хүлээн зөвшөөрөх мөч хамгийн сэтгэл хөдлөм байлаа. Би сэтгэл хөдлөлөө удирдаж чадаагүй” гэв.

Ян Непомнящийгийн хувьд азгүйтэл үргэлжилсээр байна. Тэрбээр 2021 онд дэлхийн аваргын финалд шалгарч байсан ч Магнус Карлсеныг дийлж чадаагүй. Энэ удаад ч чадсангүй.

Дашрамд дурдахад, Дин Лижень нийт шагналын сангийн 55 хувь буюу 1.1 сая еврогийн шагнал хүртсэн бол Непомнящий үлдсэн 45 хувь буюу 900 мянган евро хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж