Польш дахь орос сургуулиудыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Польш дахь орос сургуулиудыг хаажээ

Польш дахь орос сургуулиудыг хаажээ

Варшав хотын эрх баригчид ОХУ-ын Элчин сайдын яамны харьяа дунд сургуулийг хаажээ. Москвагийн зүгээс энэ үйл явдалд дургүйцлээ илэрхийлж байна. Энэ нь олон улсын гэрээг илэрхий зөрчсөн үйлдэл бөгөөд гарах үр дагавар нь хатуу байхыг сануулав. Орос ажилтнууд Бямба гаригт сургуулийн барилгыг хоосолж эхэлжээ.

Энэ үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев твиттертээ мэдэгдэл хийсэн. Тэрбээр цаашид Польштой дипломат харилцаагаа хадгална гэдэг утгагүй хэрэг гэжээ. "Украинд Польшийн хөлсний цэргүүд дүүрэн байгаа. Тэднийг харх шиг хайр найргүй устгах хэрэгтэй" гэж Медведев хэлсэн байна.

Сургуулийн барилгыг цаашид Варшав хотын захиргааны харьяалалд шилжүүлж буйг Польшийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Дашрамд дурдахад, Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки өчигдөр /2023.04.30/ ОХУ-ын Калининградын эксклав дагуух хилийн хамгаалалтыг бэхжүүлнэ гэж мэдэгдлээ. Энэ нь цагаачдыг хууль бусаар хил нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Ингэхдээ хилийн зурвасыг бүхэлд нь биет болон цахим хэлбэрээр бэхжүүлэх аж. Тус эксклав нь Литва, Польшийн хооронд оршдог бөгөөд Оростой хуурай газраар хиллэдэггүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж