"Вагнер"-ын цэргүүдэд тулааныг үргэлжлүүлэх илүү их сум өгөхгүй бол Бахмутаас ухрана гэж Евгений Пригожин мэдэгдлээ. Бахмутад ширүүн тулаан өрнөсөөр байгаа энэ үед "Вагнер"-ын тэргүүн ийнхүү Сергей Шойгу тэргүүтэй Батлан хамгаалахын албан тушаалтнуудад анхааруулга өгч байна.
"Зэвсгийн худалдан авалтыг хариуцдаг хүмүүс нь бидэнд сум өгөхөө больсон. Яаралтай сум гаргаж өгөхийг би Сергей Шойгугаас хүсч байна. Хэрвээ татгалзвал би ерөнхий командлагчид тулгараад байгаа асуудлын талаар мэдээлж, Бахмут дахь анги нэгтгэлүүдийг үргэлжлээд энд байлгаад байх уу үгүй юу гэдгийг шийдэх шаардлагатай гэж үзэж байна. Бид довтолгоогоо үргэлжлүүлээд байх уу, үгүй юу? Эндээ үлдэх үү, явах уу? Манай дайчид Бахмутыг сүүлийн сумаа дуустал хамгаална гэж амласан ч одоогийн хангамж маань долоо хоног ч бус хэдхэн хоног л болж багаслаа" гэж тэр Кремлийг дэмжигч блоггер Семён Пеговтой ярилцахдаа хэлжээ.
Гэхдээ Евгений Пригожиныг төөрөгдүүлсэн мэдэгдэл түгээдэгээрээ алдартай гэж үздэг. Тиймээс Бахмут дахь бодит байдал ямар байгааг батлан хэлэх аргагүй аж. Пригожин нь ОХУ-ын генералууд болон батлан хамгаалахын бусад албаныхантай байнга зөрчилддөг. Тэрбээр Кремлиэс хангалттай дэмжлэг авч чадахгүй байгаадаа сүүлийн сар гаруй хугацаанд гомдоллож байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ