Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн хурц арслан С.Сүхбат нар шалгарлаа. Харин наймд улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Алтанцоож, цэргийн арслан Г.Жамбалдорж, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.
МУГТ, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Зундуйн Дэлгэрдалайн нэрэмжит “Уран барилдааны шагнал”-ыг цэргийн арслан Г.Жамбалдоржид олгосон юм.
Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай гардлаа. Тавдугаар сарын 6-нд дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит улсын аварга цолны хүндэтгэл, улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.
Холбоотой мэдээ