НЬЮС ХӨТӨЧ: 1072 хувьцааны ногдол ашиг олгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ: 1072 хувьцааны ногдол ашиг олгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ

НЬЮС ХӨТӨЧ: 1072 хувьцааны ногдол ашиг олгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ

Өнөөдөр болох үйл явдлыг нэгтгэн хүргэж байна. 

  • Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д айлчилна.

10.00 цагт: “Галлериа Улаанбаатар”-т: “Дижитал нүүдэл-2023” контент бүтээгчдийн форум болно.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно” өдөрлөг зохион байгуулна. Утас: 7505-0801, 7505-0802.

11.00-13.00 цагт: МҮЭ-ийн Холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан тайван жагсаал, цуглааныг зохион байгуулна. Утас: 9511-5380, 9914-9240.

11.40 цагт: Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд: Олон угсаатны өлгий нутаг Ховд хотод зохион байгуулах Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний талаар мэдээлнэ.

11.00 цагт: “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO-2023” олон улсын үзэсгэлэн, яармаг “International Fair”-аар  үргэлжилнэ. Утас:9100-0200.

 “Зууны Мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

11:30 цагт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардаж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотойгоор иргэн Н.Тэмүүжин 10 гол замын төлөвлөлтийн талаар 8-9 жил хийсэн  судалгааг танилцуулна.

12.00 цагт: Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд: Үнийн өсөлт болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг олгох талаар иргэдийн төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

12:30 цагт: Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар УАБЗ-д болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хууль зөрчсөн уул уурхайн компаниудын талаар өргөдөл гомдол хүргүүлж буй талаар экологич Д.Туяа мэдээлнэ.

-“Блью Мон” төвийн Арт галерейд: Гэрэл зурагч Ган-Өлзийн “Монголд зочилно уу” үзэсгэлэн нээгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж