Гадаад харилцааны ШИНЭ СЭРГЭЛТ!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Гадаад харилцааны ШИНЭ СЭРГЭЛТ!

Гадаад харилцааны ШИНЭ СЭРГЭЛТ!

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсыг гадаадад төлөөлөх бүрэн эрх ганцхан Ерөнхийлөгчид бий. Тэр утгаараа Монголын гадаад бодлого нэг талаасаа Төрийн тэргүүний төлөвшил, нөгөө талаасаа хувь хүнийх нь характер, харизмаас хамаарч хэрэгждэг, Ерөнхийлөгч анхныхаа гадаад айлчлалаа хаанаас эхлэхээс гадаад бодлогынх зорилт, зорилго нь харагддаг уншигддаг. Жишээ нь, П.Очирбат анхны гадаад айлчлалаа ОХУ-аас, Н.Багабанди, Н.Энхбаяр нар Хятадаас, Ц.Элбэгдорж БНЭУ-аас, Х.Баттулга “Дорнын эдийн засгийн форум”-аас, У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас эхлүүлж байжээ. Бүрэн эрхийнхээ хугацаанд Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болдог “Дорнын эдийн засгийн форум”-д жил бүр очиж ирсэн ч эсрэгээрээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд нэг удаа ч өөрийн биеэр оролцож байгаагүй юм. Тэгвэл Ц.Элбэгдорж НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсаа төлөөлж долоон удаа үг хэлж байжээ. Ц.Элбэгдоржийн санаачилгаар, 2016 оны долдугаар сард Монголд улс төрийн олимп гэгддэг АСЕМ буюу Ази, Европын дээд түвшний XI уулзалт болж, дэлхийн 51 орны төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд нар оролцож байв. 2026 онд У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдэн орсон улс орнуудын 17 дугаар бага хурлыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж буй. Гэх мэтчилэн хэрэвзээ гадаад бодлогыг шатартай зүйрлэвэл Ерөнхийлөгч хэр холыг харж, хэрхэн уран нүүдэл хийхээс Монголын ардчилал, аюулгүй байдал хамгаалагдана.

2017-2021 онд Монголыг ШХАБ-д элсүүлэх яриа ид өрнөж, З.Энхболд “Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй” гэх ярилцлага хэвлэлд өгсөн нь хувь хүнийх нь хүсэл гэхээсээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийнх нь бодлого болж сонсогдсон. Шанхайн ломбардад Монголыг тавих сонирхол Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ч, түүний тамгыг атгасан З.Энхболдод байсан юм.

Монгол Улс ШХАБ-д элсэх хоёр хөршийнхөө шахалтын эсрэг шатар нүүсээр ирсэн. Саяхан айлчилсан ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минийн "шахалтад" Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн хариулт нь “Монгол Улс цаашид ч  ажиллагчийн статусаа хадгална” гэх үг.  Энэ мэтээр жижиг улс ч гэлээ Монгол дэлхийн шатрын өрөг дээр гурван нүүдлийг цаадахыг харсан тоглолт хийж байна.

1.

Гадаад харилцааны хувьд Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан бодлоготой. Гэвч газарзүйн байршлын хувьд Монгол хоёр хөршөөсөө давж тоглох бололцоогүй, эдийн засгийн хувьд экспорт нь Хятадаас, импорт нь Оросоос хамааралтай, сул талтай. Хойд хөрш цоргоо, урд хөрш хилээ хаах вий гэсэн айдастай, аливаа асуудалд төвийг сахисан байр сууринаас ханддаг, тэгэхээс аргагүй. Газар нутгаа ачаад нүүх бололцоогүй, эдийн засаг, зэр зэвсэг, хүн амынхаа тоогоор жижиг буурай улсын төр хөршүүдтэйгээ байлдаж, гуравдагчидтай ихэрхэж харилцах нь ашиггүй.

Далайд байтугай, агаараар ч, хуурай замаар ч дэлхийд гарах гарцгүй Монголын урдах Хуанди, хойдох Царьд хяналт тавьж, геоэдийн засаг, геостратегийн хувьд тусладаг чухал түншүүдээ гуравдагч хөрш гэж бид дууддаг, тэдний ачаар ардчилал маань хамгаалагддаг. Өөрөөр хэлбэл, хөршүүдтэйгээ эвтэй, гуравдагчидтай нээлттэй байх нь, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах Монголын геостратеги юм.

Иймээс 2022 онд Монгол Улс айлчин, гийчин олонтой байв. Бар жилийн хавар Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрх дорнодын асуудал хариуцсан төрийн сайд Аманда Миллинг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Дэбора Комини, Шведийн хаант улсын парламентын тэргүүн дэд дарга Оса Линдестам нар Монголд айлчилсан бол зун нь Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау, ХБНГУ-ын Холбооны зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн, ОХУ-ын Гадаав хэргийн сайд Сергей Лавров, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей, намар нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Улаанбаатарт ирсэн. Тэд өөрсдийн ашиг сонирхолтой ирдэг, бид тэднээс өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах нь Монгол Улсын уран мэх, улс төрийн мэдрэмжээс шалтгаална. Нэн ялангуяа өнөөдрийн хувьд У.Хүрэлсүхийн ухаан болоод эр зоригоос, Л.Оюун-Эрдэнийн засгийн бодлого, шийдвэрээс ихээхэн хамааралтай гэсэн үг.

2.

Цаашид төвийг сахих бодлого хэрэгжүүлэх нь зөв үү, буруу юу гэх асуулт Монгол Улсын гадаад бодлогын тулгамдсан асуудал болжээ. Аль нэг том гүрний, том ахын дүү байхаас илүү  монголчууд тусгаар улсаа бүрэн, ардчиллаа бүтэн авч үлдэх ёстой. Тиймээс дэлхийд тогтож буй шинэ дэг журамд жижиг улс орнууд олон улсын байгууллагад санал өгөх эрхээ эдлэх замаар их гүрнүүдийн хоорондын зөрчилдөөн дээр амжилттай тоглох боломж бий. Нэг талаас Хятад, Орос хоёр Монголын бодит аюул заналхийлэл болдог, нөгөө талаас Асар, Басар нь байдаг. Аюул заналхийлэл, Асар, Басар хоёр улам саймшрах болсон энэ үед Монгол яаж амьд үлдэх ёстой вэ. Үүний хариулт нь Монголын хар хайрцагны бодлого юм.

 Дэлхийн улс орнууд шинэ дэг журмын үед хоёр төрлийн гадаад бодлого хэрэгжүүлж буй агаад нэг нь ил тод, нөгөө нь хар хайрцагны бодлого. Монгол Улс ил тодоор энхийг эрхэмлэсэн, төвийг сахисан гадаад бодлого хэрэгжүүлж байгаа. Харин хар хайрцагны бодлого нь бидний амьд үлдэх арга заль нь юм.

Хар туулай жилийн айлчлалын сураг, товоос харахад Монгол Улс дэлхийн улс төрийн төв цэг байсаар байх нь. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд, өнгөрөгч долоо хоногт Польшийн ерөнхийлөгч Дуда Монголд айлчилсан. Тэдний айлчлалын ил хүсэл нь Монголын эдийн засгийг өргөжүүлэх, хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, далд  зорилго нь барууныхан Монголын ардчиллыг эдийн засгийг тэлж хамгаалахыг хүсч байна. Том гүрнүүдтэй энэ тэнцүү харилцахын тулд Монгол эдийн засгийн хувьд хараат бус, том байх шаардлагатай.

Саяхнаас  Францын Ерөнхийлөгч Э.Макрон энэ тавдугаар сард  Монголд ажлын айчлал хийх тов дуулдав. Тэрбээр  Японд болох "Их-7"-гийн уулзалтаа дуусгаад Монгол ирнэ гэсэн албан бус мэдээтэй, түүний айлчллын хүрээнд  Монгол Улсад атомын цахилгаан станц барих асуудал яригдана гэсэн эдийн засгийн хүлээлттэй. Атомын цахилгаан станц бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр, эрчим хүчний тусгаар тогтнолын баталгаа болно. Түүний араас ирэх есдүгээр сард Католик шашны тэргүүн Ромын пап Франциск Монгол Улсад айлчлах тов зарлагдсан. Эдгээр айлчлалууд нь Монгол Улсын аюулгүй байдалд улс төр талаасаа ч, эдийн засаг талаасаа ч ихээхэн ач холбогдолтой, дэлхийн улс төрийн анхаарлыг төв цэг Монгол болж хувирчээ.. Ийнхүү Монголын ардчилалд гадаад улс орнууд тэр тусмаа Монголын гуравдагч хөршүүд, НАТО, НҮБ онцгой анхаарч, ач холбогдол өгч байна. Харин дотоодын хэрүүл, талцлаасаа болоод монголчууд хэн нэгний идэш болох вий! Энэ л бидний айдас, хүйдэс юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-01 192.82.66.101

гадаадад харласан хүмүүсээ тухайн улстай нь хамтраад баривчилж авчирч ял оноох хэрэгтэй, улсын нэр хүнд доош нь хийсэн хэргээр

Avatar

Нэргүй 2023-05-01 64.119.29.236

Jenko haanahiin taviul gedeg ni anzaaragdaj bga biz ? Mongol ulsiin esreg terrorism hiisen hun shude buh nasaa shorond unguruusun ch bagadna

Avatar

Харилц 2023-05-01 66.181.161.118

тэгж ярих юм бол жэнко трамптай уулзсан

Avatar

Зочин 2023-05-01 223.204.251.157

Орос, Хятад уруу визгүй олон жил болсон атал Өмнөд.Солонгос,Япон уруу одоо болтол иргэдээ визээс чөлөөлүүлж чадахгүй байхаар чинь боломжгүй иргэд чинь улам л дордооод байна.Гадаад харилцаагаа бодитой ахиулаач!

Avatar

ган 2023-05-01 59.153.87.23

АНУ Орос Хятадын дунд манааны шовгор барих зоилготой л манайхруу янз бүрийн жижиг гаруудаа явуулж байна. Энэ сайхан газар нутгийг алдчихвал багагүй олзноос хоцорно. Мөн эзэнгүй сайхан зэлүүд нутагт янз бүрийн хог хаягдлаа авчирч булна. Эдийн засгийн хараат байдлаа лавшруулж цэргийн бааз байгуулан Монголын "ардчилалыг" хамгаална гэсэн холын бодлоор Япон Солонгос 2 гэх мэтийг түлхэнэ. Гэхдээ манай хөршүүдд юм бодож байгаа байх. Харин бид энэ боломжийг зөв сайн ашиглах нь чухал

Avatar

Хөөрхийдөө Монгол минь. 2023-05-01 67.247.102.58

Гадаадад гарсан Монголчуудаа татаж улс эх орондоо сурсан мэдсэн, эрдэм, чадал, туршлага, хийж бүтээх боломжийг нь олгож ашиглаасай. Цөөхөн шүү дээ монголчууд. Урдаа 1,3 тэрбум, дахин нэг алхаад 1.5 тэрбум хүнтэй зах зээл байна шүү дээ. Вьетнам чинь Хятадаас хурдтай хөгжөөд эхэллээ. Энэ их зах зээлүүдийг ашиглаасай.

Avatar

Нэргүй 2023-05-01 202.21.108.14

В.Нуланд gedeg avgaigiih ni yavsan gazar bur ard ni dain dajin niigmiin emh zambaraagui baidal garch bdag shaasan

Avatar

16 станц 2023-05-01 202.179.21.236

Атомын цахилгаан станц бариасай Солонгос улс яг тэгж эрчим хүчний хараат байдлаас гарсан одоо 16 станцтай

Avatar

Зочин 2023-05-01 192.82.80.63

Солонгос хүн чинь ажил хийхдээ хариуцлагатай ханддаг, мань нь болохоор өар гэдгээ хаача ннг ч гэсэн санаач. Архи уучихаад машинаа бариад давхиад яварлаа сийхгүй хүмүшс чинь архиа уучихаад л атомын цахилгаан станцаа удирдана гээд л Чернобыльднэ шүү дэа хөө.

Avatar

Нэргүй 2023-05-01 202.21.108.14

Tuuruldchihsun amisgaa ve. Ukrain orosiin daind Mongoliig hutgaj mogoid baridag mod bolgoh geed heden baruunii hulgaich irsen chin huurch bayarlaj ene ter

Avatar

Гадаад бодлого амжилттай бол Өмнөд Солонгос Сингапур хөгжих байлаа 2023-05-01 103.229.121.6

Дотоод хэрүүл талцал чинь жирийн иргэд биш харин ард түмнийг татварыг хулгайлан эх орны эдийн засгийг авилгалын торон сүлжээнд хэрсэн МАН түүний дүү АН ын нэр бүхий улс төрчид шүү.Гадаад харилцаанаас улбаалан Монгол хүний амьдралыг дээшлүүлж чадсан эх үүсвэрийг олж харагдахгүй хэсэг үеийн хэдэн улс төрчийн хувийн нэр хүнд сонирхол гоё үг л байна.Оюу толгойгоос өөр хөрөнгө оруулалтгүй хөгжилтэй орны визийн хахир бодлого хэдэн зуун мянгаараа гадаад рүү дүрвэн ажиллах л төрх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж