Ратковтай Сансар шилдэг дөрөвт шалгарч, Их дуулгыг чимлээ

Ратковтай Сансар шилдэг дөрөвт шалгарч, Их дуулгыг чимлээ

Ратковтай Сансар шилдэг дөрөвт шалгарч, Их дуулгыг чимлээ

FIBA 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн том тэмцээн дэлхийн Их дуулгын энэ оны нээлт "Utsunomiya Opener" Япон улсад боллоо.  Энэ жил нийт Их дуулгын 18 тэмцээн болох хуваарьтай байгаа бөгөөд эдгээр тэмцээнүүдийн амжилтаасаа шалтгаалан багууд оноо цуглуулж, ирэх онд болох Парисын олимпийн эрх авах эсэхээ шийднэ. Монгол Улсын тухайд давуу тал бий. Учир нь олимпийн эрхийн оноо цуглуулах чухал тэмцээнүүдэд нэг биш бүр хоёрын хоёр багаа сойж буй. Үүгээрээ зарим улсуудаас илүү.

"Utsunomiya Opener" дэлхийн шилдэг мэргэжлийн багууд хуран чуулсан. Харамсалтай нь, Латвийн Рига болон АНУ-ын Майами багууд Япон улсад хүрэлцэн ирсэн ч тодорхой шалтгааны улмаас оролцож чадсангүй. Ингэснээр урьдчилсан шатанд өрсөлдөх байсан Австрали, Шинэ Зеаландын багууд шууд үндсэн хэсэгт орсон юм.

Сансар ММС Энержи баг А хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн УБ Хуишан болон Австралийн Сидней багуудтай багтсан. Александр Ратков гэх олимпийн медальтан, өнөө цагийн дэлхийн шилдгийг нэгтгэсэн Сансар эхний тоглолтоо УБ Хуишаны эсрэг хийн ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, 17-21 гэсэн харьцаатай ялагдав. Монголчууд Серби багуудын эсрэг тааруу тоглодог ч тэмцээнээс тэмцээн бүрт ялахад улам л ойртоод байна. Хэсгийн хоёр дахь тоглолтоо Австралийн Сидней багийг хийж, 21-10 гэсэн харьцаатай төвөггүй буулган авав. Тус тоглолтод А.Ананд 13 оноо авч, гялалзсан. Түүнийг австраличуудыг эзэгнэж байна гэж FIBA онцолсон. Учир нь саяхан болсон Азийн аваргын финалд А.Ананд Австралийн эсрэг хожлын шидэлт хийсэн билээ.

А.Ананд тэмцээний эхний өдөр 20 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн.

Александр Ратков

Улаанбаатар ММС Энержи баг В хэсэгт Сербийн Партизан болон Литвийн Раудондварис багуудтай орсон. Багийн хамгаалалт, довтолгооны гол хүн Э.Дөлгөөнөө бэртэлд алдсан Улаанбаатар энэ тэмцээнд тааруу амжилт үзүүлж, хасагдах шатанд шалгарч чадсангүй. Тэд эхлээд Раудондварис багт 13-21 гэсэн харьцаатайгаар, дараагийн тоглолтдоо Партизан багт 14-21 гэсэн харьцаатай тус тус ялагдав. Удахгүй Э.Дөлгөөний бэртэл бүрэн эдгэрч, тэд эргэн ялалтын замдаа орно гэж найдаж байна.

Сансар ММС Энержи хасагдах шатанд Амстердамтай учраа таарсан. Тоглолтын ялагч нэмэлт цагт тодорсон бөгөөд Сансар тоглолтыг тааруу эхлүүлж, алдааны асуудалд орсон ч өрнөл хэсгээс дутуугаа нөхөж, үндсэн цаг дуусахтай гурван оноо дараалан авч, тэнцүүлсэн. Улмаар нэмэлт цагт Александр Ратков, О.Энхбаатар нар оноо авч, ялалт байгуулжээ. Сануулахад, Сансар баг бүрэн бүрэлдэхүүнээрээ анхныхаа тэмцээнд оролцож байгаа нь энэ. Тэд хагас шигшээд Антверптай тулж, 10-13 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн ч харамсахааргүй тоглолтыг үзүүлсэн. Их дуулгын шилдэг дөрвөн багийн нэгээр тодорсноор чансааны оноо нь өсч, дэлхийн чансааны наймдугаар байрт орж ирэх боломжтой болжээ. Ямартай ч Ратков ирсэн хэргээ гарган Сансар чамлахааргүй амжилтыг үзүүллээ.

"Utsunomiya Opener"-ийн тэргүүн багаар таамаг ёсоор Сербийн УБ Хуишан баг тодорч, "Doctor Strange" хочит Странихия Стояачич шилдэг тоглогчоор тодорчээ. Тэд финалд Антверпыг 21-11 гэсэн харьцаатай буулган авсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж