30 хэмийн халуунд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

30 хэмийн халуунд хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газрын тусгай хуралдаан Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь, аймгийн төвөөс 100 км зайд байдаг Гашууны хоолой хэмээх газар болж байна. Энэ нь цөлжилт хамгийн их нүүрлэж байгаа газруудын нэг учраас ийн Засгийн газрын хуралдаан хийхээр сонгосон. Өнөөдөр 11.30 эхэлсэн хуралдаанд Засгийн газрын танхимын 12 сайд оролцож,  Ерөнхий сайд С.Батболд даргалж байгаа юм.

Хуралдаан эзгүй хээр цөлд гадаа болж байгаа. Одоогийн байдлаар энд 30 орчим хэм дулаан, хурц нартай байна гэж манай сурвалжлагч газар дээрээс нь мэдээллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд С.Батболд уур амьсгалын дулаарлын өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Хуралдаанаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрийг батлан гаргах юм. Энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно гэж байсан. Ерөнхийлөгч хуралдаанд оролцоогүй байна. Харин хуралдаанд зориулж, илгээлт ирүүлснийг Ерөнхийлөгчийн зөвлөх уншиж танилцууллаа.
Дараа нь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхын танилцуулгыг сонсоно гэж манай тусгай сурвалжлагч мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж