АН-ын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Хоёр жил талцсан АН хэрүүл маргаандаа цэг тавьсан нь улс төрийн хувьд яах аргагүй онцлох үйл явдал байлаа. Нийгмийн хүлээлтийг харахад сөрөг хүчний орон зай их үгүйлэгдсэн байна. Үнэндээ та гэнэтхэн, нэг өглөө тамгаа Л.Гантөмөрт хүлээлгэж өгсөн. Бодлоо өөрчлөхөд тань юу нөлөөлсөн бэ?
-Шүүхээс С.Эрдэнэд байгаа тамга хууль ёсных болохыг нь нотолсон, баталсан. Өнгөрсөн гурван жил АН тамганы хэрүүлээр хэдэн ч удаа шүүх хурлаар оров доо, мэдэхгүй. Бүтэн явж, явж надад байгаа тамгыг хууль ёсных мөн гэсэн эцсийн шийдвэрийг шүүх гаргасан.
Хоёрдугаарт, УДШ-д манай намын даргыг албан ёсоор бүртгэлээ. Эрх зүйн талаас нь тайлбар хэлэх ёстой байх. Би өөрөө эрх зүйч хүн. Намын даргын бүртгэл дээр маш бүдүүлэг улс төр явсан. Ний нуугүй хэлэхэд эрх баригчид сөрөг хүчний намын даргыг захиалсан, тэр захиалгыг шүүх биелүүлсэн. ҮБХ эрх зүйн чадамжийн хувьд асуудалтай гэсэн. Гэсэн тэндээс явуулсан хүсэлтийг УИХ шүүх бүртгэж авсан. Улсын дээд шүүх /УДШ/ улс төрийн намыг бүртгэх журамтай. Тэр журамд бүрдүүлбэр хангах журам гэж бий. Хэрэю бүрдүүлбэл хангагдаагүй бол уг асуудлыг УДШ хүлээж авдаггүй, дээд шүүхийн хуралдаанд оруулдаггүй байх журамтай.
Гэтэл бүрдүүлбэр хангах нь битгий хэл бүрдүүлбэрт байх ёстой материал байхгүй, хоосон цаасыг хүлээж аваад нэг нөхрийг даргаар бүртгэсэн. Энэ бол маш алдаатай улс төр, хууль, шүүхийн бүдүүлэг шийдвэр гэж би хаана ч, хэнээс ч айхгүй хэлнэ.
УДШ хуулийн манлайд байгаа цөөн хэдэн нөхөд ажилтай, цалинтай, эрх мэдэлтэй байхын тулд эрх баригчдын захиа даалгавраар асуудлыг шийднэ гэдэг Монголд шүүх байхгүй байгаагийн илрэл.
-Тэгээд та яагаад Л.Гантөмөр даргад тамгаа өгсөн юм бэ. Тамгаа хүлээлгэж өгсөн нь түүнийг АН-ын дарга гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм биш үү??
-АН-ын өмнө тулгамдаж буй хамгийн гол асуудал бол дотоод эв нэгдлээ улам бэхжүүлэх, өнгөрсөн зүйлээ ардаа орхиод урагшаагаа харах, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх нь Монголын нийгмийн захиалга болсон. Хоёрдугаарт, нийгэмд АН-ыг эргэж нэгдээсэй, улс төрд эргэн ирээсэй гэсэн хүлээлт өндөр байна. Энэ хүлээлтийг хангах хэмжээнд АН үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгаа. Бидэнд дахиад хоорондоо маргаад, цэц булаалдах цаг зав байхгүй.
Хэдийгээр хууль бус гээд яриад байж болно. Гэхдээ хувь хүний хувьд би энэ бүхнийг ард үлдээж байна. Түүх өөрөө үнэний гэрч, шүүгч болно. С.Эрдэнэ ямар учраас АН-ыг хамгаалаад, тамга хадгалаад байсан бэ гэдэг түүхийн явцад олон нийт ойлгох байх.
Одоо бидний өмнө тулгамдаж байгаа асуудал бол нийгэмд бугшсан шударга бус явдлыг өөрчлөх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал болжээ. Дөрөв дэх засаглал Монголд байхгүй болчихсон. Үг хэлэх, үзэд бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд бас алга. Ардчилал устах ирмэг дээр ирсэн байна. Үг хэлсэн болгоныг цагдаа ачаад авч явдаг. Гудамжны танхайчуудаараа айлгадаг болжээ. Үүнээс ард түмнээ, ардчиллаа хамгаалах цорын ганц улс төрийн хүчин бол АН. Тиймээс Л.Гантөмөрт тамга өгөх шалтгаан энэ байсан. Нэгдэж, нийлж байж л бид нийгмээ өөрчлөхөөс өөр арга алга.
-Та Л.Гантөмөр дарга иргэдийн итгэлийг хэр даана гэж бодож байна. Улс төрийн хувьд Л.Гантөмөр шинэ хүн биш. Түүнийг хэрхэн ажиллаасай гэж та АН-ын дарга байсан хүний хувьд хүсч, хүлээж байгаа вэ?
-Аливаа улс төрийн намд хамгийн чухал зүйл нь багийн тоглолт байдаг. Хувь хүний тоглолт бас нөлөөлнө. Л.Гантөмөр даргын хувьд ямар хүчтэй баг бүрдүүлэх үү, багийн дүрэм тоглолт хэр байх уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Дөнгөж ажлаа аваад байгаа хүнийг чадна, чадахгүй тухай ярих нь арай эрт юм.
Тэртээ тэргүй энэ хүн улс төрийн шалгалтад ороод эхэлчихсэн байгаа шүү дээ. Дараагийн сонгууль хаяанд байна. Бидэнд маргаж, бие, биетэйгээ талцах цаг хугацаа ч алга. Сонгууль хэзээ ч болж магадгүй байна. Намар сонгууль болохыг үгүйсгэхгүй. Эрх баригчид юу ч хийхэд бэлэн байгаа. Тиймээс сөрөг хүчний хувьд АН юунд ч бэлэн байх ёстой. Л.Гантөмөр дарга бэлэн байдлаа зарлаад, намаа яаралтай эмхлэн босгож ирэх чухал. Дотоод зөрчил, үл ойлголцлыг хаях хэрэгтэй. Заримыг нь уучил, заримтай нь зөвшилц. Бие биенийгээ харилцан хүлээн зөвшөөр. Ингэж байж л цаашаа явна. Эцэс төгсгөлгүй хэрүүлийг шүүхээр дуусгах гэж явах юм бол АН арчигдана.
ЯМАР НЭГЭН ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НАМЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООТОЙ ХЭВЭЭР БАЙНА
-Сөрөг хүчингүй улс төр бий боллоо. Нэг нам дангаараа засаглах нь нийгэмд тэр тусмаа ардчилалд аюултай гэдгийг иргэд одоо ойлгож байх шиг. АН-ыг босоосой, дуугараасай, сөрөг хүчнийхээ ажлыг хийгээсэй гэсэн хүлээлт хаа сайгүй байна. Та намдаа яг ямар оролцоотой байгаа вэ?
-АН сөрөг хүчний дуу хоолойгоо гаргаж ирэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, дотоод зохион байгуулалтаа шинэчлэх өөрчлөх, одоогийн үүсээд нөхцөл байдалд тохирсон бүтцийг яаралтай бий болгохоос ажил эхэлнэ гэсэн бодолтой байгаа.
Миний хувьд бол яах вэ, би ямар нэгэн эрх мэдэл албан тушаал гэхээсээ илүү намынхаа үйл ажиллагаанд оролцоотой хэвээр байна. Хаана хэрэгтэй, юу хийж чадах юм бүх зүйлээ намынхаа үйл хэрэгт зориулна. Надад ухрах, буцах зүйл алга.
Хамгийн гол нь намдаа үүрэг хариуцлага хүлээсэн хүний хувьд цаашдаа ардчилал, шударга ёс, хүний эрх, хувийн өмчийн халдашгүй байдал буюу АН-ын үнэт зүйл, үзэл санааны төлөө илүү түлхүү ажиллана. Өнөөдөр үнэт зүйл үзэл санаа алдагдчихаад байна. Манай намд хэн эрх мэдэлтэй байна тэрийг дагаж хуйлардаг хэсэг бүлэг бий болсон.
-АН ирэх сонгуульд заавал амжилттай оролцох нь нийгмийн шахалт, шаардлага болсон. Гэхдээ өнөөдрийн хувьд ийм боломж харагдахгүй байна?
-Манай нам дөнгөж удирдлагын түвшинд зүг чигээ олж байна. Гэрчилгээ, тамга тэмдгээ одоо л авч байна. Тиймээс бүтэц зохион байгуулалтаа яаж хийх юм, цаашдаа төрийн бодлогын түвшинд улс төрийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох юм гэх мэт асуудлаа ярих төдий байгаа нь үнэн.
Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн он жилүүдэд АН-ын УИХ дахь гишүүд сөрөг хүчний дуу хоолой болж чадсангүй. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг. АН-аас сонгогдсон 11 гишүүн тэнд хүний эрх зөрчигдөж, энд иргэн нь эрх баригчдад дарамтлуулж байхад таг чиг байлаа. Хатуухан хэлэхэд, эрх баригчдын утсан хүүхэлдэй явж ирсэн. Бодит байдлаа үнэнээр нь дүгнэж байж АН хол явна шүү дээ.
Үлдэж буй богино хугацаанд илүү оновчтой зөв бодлого тодорхойлж ажиллах шаардлага тулгарч байна.
Хоёрдугаарт, эрх баригчдын хийсэн ажлуудаад иргэдээс өгч буй үнэлэмж маш тааруу байна. Ний нуугүй хэлэхэд хэт дураараа авирлах, бусдыг элдвээр гутаах, эрх чөлөөнд нь халдах нь хэвийн зүйл болчихлоо. Нэг жишээ хэлэхэд хуучин тэрбум төгрөгийн авлига гэхээр хүн цочдог байсан бол одоо нэг их наядын авлига гэвэл сонсоод цочихоо болилоо. Энэ юуг харуулж байгаа юм? Нийгэмд гарч буй сөрөг үзэгдлүүд нийгмийн амьдралд байх ёстой хэвийн үзэгдэл мэт байдлыг иргэдэд бий болгож байна. Маш аймшигтай буруу тогтолцоо руу явж байна гэсэн үг.
БИ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ДЭМЖДЭГ
-Хаврын чуулганы гол сэдэв болох Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн талаар та ямар бодолтой байна вэ. Эдгээр хуулиуд эрх баригчдын ярьж байгаа шиг өөрчлөлт, шинэчлэлт авчирч чадах уу?
-Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль гээд чухал хуулиудын асуудлаар өөрөө сонирхож байх шиг байна. Миний хувьд энэ хоёр хуулийн хэлэлцүүлгийн шатанд байгаа хэмжээнд мэдээлэлтэй байна. Ямар зүйл заалт нь өөрчлөгдөөд эцсийн байдлаар яаж батлагдах нь тодорхойгүй байна. Улс төрийн шинэ нөхцөл байдал үүслээ гэдэг шиг хууль хэлэлцэх явцад янз бүрийн өөрчлөлт ордог. Шууд дүгнээд ярих эрт болов уу гэж бодож байна.
-Сонгуулиа мажоритори биш холимог тогтолцоогоор явуулахыг МАН-д дэмжих хүн байна, дэмжихгүй байна. АН бол холимог тогтолцоогоор явуулах дээр санал зөрөлдсөн юм байхгүй биз дээ?
-Аливаа нэг юманд туйлын гэж байдаггүй. Шулуухан хэлэхэд мажоритор тогтолцооны сул тал нь зөвхөн өөрийнхөө тойргийг усалж, өөрийг нь сонгож гаргасан тэр хэсгийн эрх ашгийг түлхүү тавьдаг. Бусад нийт сонсогчдын эрх ашиг, улс орны нийтлэг эрх ашиг хойно орхигддог. УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар тодорхойлсноор бүх ард түмний элч төлөөлөгч шүү дээ уг нь бол. Жишээ нь, би Баянгол дүүргээс УИХ-д сонгогдлоо гэхэд нийт ард түмний төлөө үйл ажиллагаа явуулах эрх үүрэгтэй хүн байхгүй юу. Гэтэл мажоритар тогтолцооны сул тал нь тойрогтоо таалагдах, тойргийн сонгогчдоос оноо авах, дараагийн сонгуулиа бодож тойргоо услахад хэт анхаардаг учраас нэгдмэл, улс орны том эрх ашгийг хөндөх асуудалд УИХ-ын гишүүд нэгдэл байж чаддаггүй.
Тиймээс би холимог тогтолцоог дэмждэг. Тодорхой орон нутгийн төлөөллийг хангасан нэг хэсэг байх ёстой. Тэгэхгүй бол орон нутаг хаягддаг гэмтэй. Нөгөө талдаа нийтлэг улс орны эрх ашгийг илэрхийлсэн аль нэг орон нутаг гэхгүйгээр нийт Монгол Улсын эрх ашгийг хардаг, төсөв батлахад хөрөнгө оруулалтын зөв хувилбаруудыг санал болгодог гишүүн зайлшгүй хэрэгтэй.
Мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг маш их гээдэг. Жишээ нь 40 гаруй хувийн саналаар УИХ-ын суудлын 80 гаруй хувийг авчхаж байна. 2020 оны сонгуулиар 40 хэдэн хувиар 60 гаруй суудал авчихлаа. Төлөөллийн зарчим, сонголтын үр дүн эсрэгээр гардаг. Харин тоон харьцаа яг хэд хэд байх уу. 50:50 хувь байх юм уу гэдгийг нэлээд судалгаатай, шинжилгээтэй ярих ёстой. Тэгвэл зүгээр шүү дээ гээд цээжний пангаар ярьдаг зүйл биш байхгүй юу. Манайх хүн ам хэд билээ, засаг захиргааны хуваарилалт юу билээ. Энэ бүгдийг сайн бодох ёстой.
-ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох тухай саналыг эрх баригчид гаргаж байгаа. Гишүүдийг тоог нэмснээр парламентын чадамж хэр сайжирч, иргэдийн төрд төлөөлөх оролцоо хэр нэмэгдэх бол?
-Бодит судалгаа нь хаана байгаа юм. Аливаа нийгэм эдийн засгийн асуудлыг ярихдаа бодит судалгаанд тулгуурлаж ярих ёстой. Судалгаагүй юм дандаа түүхий байдаг. Тиймээс бусад улс орны жишиг ямар юм, төлөөллийн ямар зарчим хэрэгжээд байгаа юм. Дэлхийд нэгэнт хүн амьдарч байгаа улс орнуудад үр дүнгээ өгч байгаа бэлэн жорыг аваад үр ашигтайгаар үндэсний онцлогт тохируулаад аваад хэрэглэж болдоггүй юм. Заавал Монгол гэхээр өөр байх ёстой юм шиг. 152 байвал Монголд тохирно ч гэх шиг хэтэрхий утопи юм ярьж болохгүй. 152 гэдэг пропорционалиар гаргаж ирсэн юм шиг харагдаж байна. Жишээ нь 1992 онд хүн амын тоо 1.5 сая хавьцаа байхад тэр үед 76 гишүүнтэй байсан. Одоо 3.5 буюу нэг дахин хүн амын тоо өсчихсөн. Тэр дагуу парламентын гишүүдийн тоо нэг дахин нугарах ёстой гэх өнцгөөр ийм хийсвэр тооцоололтойгоор асуудлыг муйхраар тулгаж болохгүй. Яагаад 120,108 байж болдоггүй юм. Магадгүй одоо байгаа тоог 48:28 байдаг юм уу хоёр хуваагаад холимог тогтолцоогоор явуулахад үр дүн гарахгүй байна гэж хэн нотлоод байгаа юм. Энэ бүх юмыг шинжлэх ухааны үүднээс судалгаатай, нарийн харж судалгаа шинжилгээний дүн гарна.
-Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг олон нийтийг бухимдууллаа. Хөгжлийн банкны шүүх хурлын явц, нүүрсний хулгайн хэргийг харахад эрх баригчид АН руу хамаг булхай, луйвраа чихэж байгаа юм шиг санагддаг. Та энэ үйл явдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-Тухайн цаг үед би УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд хэлэхэд замаараа явж байсан галт тэргийг замаас нь хүчээр түлхээд гаргачихсан. Хөгжлийн банк 2017 он хүртэл хэвийн явж байсан шүү дээ. УИХ-аар ордог, нэлээд өндөр шалгуураар зээл олгогддог, зарцуулалтад хяналт тавигддаг байсан. Хөгжлийн банкны дүрэм журам, хуулийг нь хэн өөрчилсөн юм? МАН гарч ирээд л өөрчилсөн. Бүр юу ч үгүй өөрчлөөд, сүүлдээ шалгуургүй шахам болгож хаяад өөрсдөө идсэн биз дээ. Мэдээж, шалгуур нь хялбархан болоод тэнд сул мөнгө хэвтэж байхад мөнгөнд дургүй хэн байх билээ. Хүн болгон уралдаж, хулгайлархыг бодно. Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан хүмүүсийг хууль хяналтынхан шалгадаг юм байгаа биз.
Би хувьдаа зээл авсан хүмүүсийг буруутгахгүй байгаа. Нийгэмд хүн болгонд бизнесээ босгоё гэсэн бодол байгаа. Яагаад буруу гэж. Харин тэр нөхцөлийг хэн бүрдүүлж, шалгуурыг хямдхан болгосон юм. Энэнээс нь болж олон хүн хэрэгтэн болоод, шүүгдээд зогсч байна. МАН-ын мөнхийн амиа аргалдаг ганцхан зүйл байдаг. Муу бол баруун хойд овоохой гэдэг шиг юм л бол АН-ыг зуурч авдаг. АН-өөс өөр “аврал” тэдэнд байдаггүй. Тиймээс АН оршин тогтнох нь тэдэнд хэрэгтэй. Тэр тусмаа АН тэдний дохио зангиагаар хөдөлдөг байвал бүр хэрэгтэй. Тиймээс АН тэдний савраас, ийм байдлаас гарахын тулд үгээ хэлж, хатуу шүүмжилдэг байх хэрэгтэй.
Харамсалтай нь, МАН долоон жил дураараа дургилаа. Хөгжлийн банк, ЖДҮ сангуудын зарцуулалт гээд яригдаж байгаа нь мөсөн уулын орой шүү дээ. Өшөө илүү их юм яригдана.
Эрх баригчид нийгэмд тэдэнтэй холбоотой шүүмжлэл гарахаар өөр нэг сенсациар дардаг сурцтай арга барилтай боллоо. Арав гаруй жилийн өмнө байсан мафийн толгойлогчийг барьж ирлээ. Тэр ирээд яах юм. Ямар ашигтай юм бэ Монголд. Нэгэнт хуулийнхан гэмт буруутайг нь тооцоод явна биз. Гэхдээ тэр хүн ирлээ гээд юу өөрчлөгдөх юм. Монголын төсөв нэмэгдэх үү. Хараад гайхаж л байна. Тэр хүний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Одоо 70 гарчихсан хүнийг яах гээд байгаа юм. Үзүүлбэр үзүүлэх биш оронд улс орон даяар дүүрэн мафийнхантайгаа тэмцэх хэрэгтэй Яагаад тэдэнд хариуцлага тооцохгүй байгаа юм. Өнөөгийн парламентад байгаа гишүүдийн 50-иас доошгүй хувь нь ЖДҮ, концесс үүсээд байгаа хэрэгт холбогдсон улсууд байгаа шүү дээ. Тухайн үед яасан ширүүн дориун байлаа. Гэтэл өнөөдөр хэрэгт холбогдсон хэдэн хүн Засгийн газарт байгаа билээ. Энэ мэтийг бодоод л АН эвлэлдэх ёстой, сэргэх ёстой гэж Л.Гантөмөрт тамгаа өгсөн дөө.
-Ярилцсанд баярлалаа.
Зочин 2023-05-01 202.9.40.3
АН монголыг баллаж хаясан, өнөөгийн бүх хүндрээл бэрхшээл тэдний тарьсан гай. Имймээс тэднийг дахин төрд гаргана гэж байх ёсгүй. Харин ХҮН-аас эхлээд улс төрийн зөв, шинэ хүчин гарч ирвэл энэ бол жинхэнэ, нийгмийн хүлээлт, захиалга болно. Ард түмэн АН-д дахин бүү хууртаарай. Тэнд бөөн хонзон, хулгайн санаархлаас өөр ву ч байхгүй шүү.
Зочин 2023-05-01 192.82.76.49
С.ЭРДЭНЭ ДУРАКИЙН ЭРИН ҮЕ ДУУССАН. ТИЙМЭЭС ЧИ ОЛОН ДОЛООН ЮМ ГОНШИГНОХ ХЭРЭГГҮЙ. ОДОО ЧИНИЙ ХЭРЭГ БАЙХ Ч ҮГҮЙ. АН-ЫГ СҮЙРҮҮЛЖЧИХЭЭД ХӨХӨӨ ШИГ ДОНГОДОЖ, ТОГОС ШИГ ГОЁЖ, ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАХ ХЭРЭГГҮЙ. ЧИ ОДОО АН-ААС ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛЖ ҮЗМОЙ
Болор 2023-05-01 124.158.64.173
Эрдэнээ одоо чи болноо Намаг руугаа явж үз Зун ч боллоо хаа сайгүй намаг үүснэ Тийшээ үтэр түргэн үсэр Бид одоо яг номоороо явна Үхэх гэж байгаа өлөн ховдог Сосорбарам,Батүүл та нар жагсаалтруу гэтээд нэмэргүй Харин Элбэгдорж гуай,Баттулга дарга нар бол өөр хэрэг Одоо Босоо Ганбаа мэтийн үеээ өнгөрөөсөн поп гарууд яваа зайлаа.Манай намд Гантөмөрч хэрэггүй УИХ-д хуралд байгаа 11 бол бүр огт хэрэггүй МАН-ны туслахууд.
chiloe 2023-05-01 160.152.26.117
Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу.
Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсо
Зочин 2023-05-01 192.82.86.169
үг үсэг, найруулгын алдаагаа хар л даа.
Зочин 2023-05-01 66.181.180.40
Хүрэлсүхийн мэдээлэгч
Зочин 2023-05-01 202.131.225.242
Эрдэнэ зөв шийдвэр гаргалаа. Эвдрэх цаг байхад бас эвлэх цаг бий гэдийг харууллаа. Улс төрч хүнийн холч ухнаан гаргаж Улс орны эрх ашгийг харсан шийдвэр байлаа.
Зочин 2023-05-01 103.26.193.222
Үхсэн ацны чинь эвлэрэл Баттулга энэ 2 н эрх мэдэл албан тушаалын төлөөх алалцаанаас болж АН д учируулсан нөхөж баршгүй гарзыг нь яаахийм. Бүүр нэг гавьяа.байгуулаад ирчихсэн мэт олон 7 юм хуцаал яаасан ичидэггүй ширэн нүүрэлсэн шаар вэ
Эрдэнэ 2023-05-01 192.82.71.1
би ч арьсны үзэлтэн биш… гэхдээ энэ царайг дахин битгий гаргаж байгаасай… дотор муухайраад, толгой эргээд, ухаан балартаад, гар салгалаад, хөл чичрээд, хүмүүний нүдэнд ийм юм битгий харагдаасай гэж хүсэх юм даа
Зочин 2023-05-01 202.126.89.165
АН нэрийг унагасан хүн өөрөө гэдгээ мэддэг болов уу ардчилсан намаас хол байж буян болоорой
Зочин 2023-05-01 139.5.219.20
АН-ын жинхэнэ дарга бол С.Эрдэнэ юм шүү. Эрдэнэ тамгаа арай л буруу хүнд өгчихлөө. Гантөмөр гэгч АН-ын дарга байж чадах ч үгүй нохойн баас.АН-ын даргыг шинээр сонгох хэрэгтэй байна. Х.Баттулга л байх ёстой юм даа.
Зочин 2023-05-01 192.82.89.219
Жагсаалтаар гарч ирэхээр тохироо хийж дээ
Зочин 2023-05-01 59.153.114.86
тэгээд л энэ МАН ыг аврах гээд АН ыг авслах дөхөж.ашгү зайлсан.
Зочин 2023-05-01 66.181.190.94
Та нар жүжиглээд нэмэргүй болсноо өөрсдөө ч ойлгож байгаа
Зочин 2023-05-01 150.129.141.238
Эрдэнэ өөрөө тамгаа өгчихөөд ардаас нь өсгий зуудаг нохой шиг юм ярих хэрэггүй.Одбаяр яг эцгийн хуулбар.Монголд Эрдэнэ , Одбаяр шиг хэрэггүй хүн алга.Тэр сөнөчихсөн украйндаа оч доо
Зочин 2023-05-01 66.181.190.94
Баттулгын баас долоосон хэдэн хүн ард түмний нэр барих эрхгүй, ичиж амьдар. Хийдэг ажил нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү өдөр тутмын улангассан дайралт хийх
Зочин 2023-05-01 172.91.183.102
End Hinduism l hold vain heregtei. animal gen ahhh daa
Зочин 2023-05-01 134.238.228.231
za daa ta mini namaasaa hol l baival namd chine ulziitei shuu. tiim oilgolt uner bol baihgul sonsogdoj baina.
Дорж 2023-05-01 103.139.46.244
Монголын ард түмэн Баттулгатайгаа хамт удахгүй ялна, Энэ Эрдэнэ бол Хүүк Ээбээ нарын бууны нохой угаадасны гөлөг
zochin 2023-05-01 203.91.115.247
umhii tuwd dald or
Зочин 2023-05-01 192.82.70.172
Намаа худалдаж гэмт хэргээсээ мултарсан бол одоо далд орооч
Зочин 2023-05-01 66.181.185.177
Жинхэнэ улс төрийн я***н даа, муухай гахай АН аас хол яваарай чамайг Монголчууд 99.99% үзэн яддаг шүү!
Зочин 2023-05-01 192.82.78.65
Songuuli gej
Зочин 2023-05-01 103.212.117.85
Энэ одоо өөрөө мөнгө төлөөд ийм дэмий юм нийтлүүлээд бна л даа ! Танай сайт энэ бузарын яриаг гаргаснаар өөр ийнхээ нэр хүндийг навс унахаж бна, одоо энэнээс хойш энэ балайгийн зураг мурагтай юм хум гаргахаа больж үзээч !!!
Zochin 2023-05-01 202.126.89.35
Ene sain ulsturch dootliin commentuud yah geed bdag ch yumbe ataarhuu gedeg ni
Zochin 2023-05-01 202.126.89.35
AN-aa sain negtgeed huchtei sanhuujuulegchtei bolwol mash huchtei boloh geed bgaan
Зочин 2023-05-01 150.129.140.141
Эрдэнэ минь одоо АН-аас л хол байж үз. Ганц гуйх юм. АН-д Эрдэнэ, Баярцогт, Элбэгдлрж, Бат-Үүл,Баттулга нар, тэдэнтэй ойр байсан хүмүүс битгий ойрт. Сонгогчид үргэнэ. Шинэ, бас туршлагатай хүмүүс гарч ирвэл хүмүүс сонирхоно доо
Зочин 2023-05-01 192.82.70.172
Яааг үнээн
Зочин 2023-05-01 103.26.193.109
Намаа муухай харагдуулсан хүн дээ. аугаа шунал, биеэ худалдагч.
Зочин 2023-05-01 202.179.15.71
ЭНэ нөхрийн шунал нь барагдахгүй хувалз шиг арьс нь язрана
Иргэн 2023-05-01 64.119.16.36
увайгүй этгээд Баянголыг өөрийн юм шиг хэрэглэёэн Энд иргэд буруутай бас….Гэхдээ нэг гавьАтай Урвагч хулгайч Баттулгыг сөхөг зогсож байсаниТэр урвагч тчихдээ улсаа худалдах шахсан
Зочин 2023-05-01 64.119.19.165
Энэ гахай тамгаа өгчөөд араас нь хуцсаар л сууна даа яасан барагддаггүй шунал бэ
Зочин 2023-05-01 103.26.194.55
хүний хувийн амбиц яаж дарагдах вэ дээ