Гал түймрийн 7 дуудлага хүлээн авч, бүрэн унтраажээ

Гал түймрийн 7 дуудлага хүлээн авч, бүрэн унтраажээ

Гал түймрийн 7 дуудлага хүлээн авч, бүрэн унтраажээ
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар шар өвсний гал түймрийн долоон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу шуурхай ажиллаж, бүрэн унтраажээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын рашаан 0.7 га, СБД-ийн 13-р хороо Ногоон талбайд 0.7 га, СХД 24-р хороо Баян-Уул амралтын хойд талд нэг га газарт шар өвс шатсан байна.
Суурьшлын бүсэд шар өвсийг шатааснаар иргэдийн эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгө гал түймэрт өртөж хохирох эрсдэлийг дагуулж байна. Иймд ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй, шар өвсийг шатаалгүй цэвэрлэн галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж