Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар шар өвсний гал түймрийн долоон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу шуурхай ажиллаж, бүрэн унтраажээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын рашаан 0.7 га, СБД-ийн 13-р хороо Ногоон талбайд 0.7 га, СХД 24-р хороо Баян-Уул амралтын хойд талд нэг га газарт шар өвс шатсан байна.