“Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд "Монгол шилтгээн" цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулахаар болсон. Тэгвэл "Playtime" наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг өнөөдөр /2023.04.30/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд амьд хөгжмийн "A dawn is", "Kade x Grey", "The shy poopers", "Eccession", "Vagaband", "Deaf cats", "Teresa in the moon" хамтлагууд уран бүтээлээ толилуулж байна.
Энэ жилийн хувьд "Playtime хөгжмийн наадамд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг улс орны нийт 20 гадаад болон Монголын 170 гаруй уран бүтээлчид гурав хоногийн турш 10 тайзнаа уран бүтээлээ толилуулах юм.


































Холбоотой мэдээ