"The Hu" хамтлагийг CNN онцолно

"The Hu" хамтлагийг CNN онцолно

"The Hu" хамтлагийг CNN онцолно

"The Hu" хамтлагийг CNN онцолжээ. Тэдний телевизэд өгсөн ярилцлага 2023 оны эцсээр CNN-ээр гарах гэнэ. Тус хамтлагийн залуус Монголын говь нутагт болон гадаад улсад 12 мянган ширхэг мод тарихаар төлөвлөж байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан.

Хамтлагийн залуус монгол орныхоо их говьд мод тарихаас гадна дэлхийн улс орнуудад аялан тоглолт хийхдээ 12 мянган мод тарих гэнэ.

"The Hu" хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд буй. Энэ хугацаанд "The Hu in the Меtaverse" дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн уран бүтээлчид гадаадад аялан тоглолт хийхээс гадна эх орондоо тоглолт хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байв.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-30 64.119.16.72

За мэдэхгүй манайхан сүржигнээд байгаагаас нэг их дэлхий сонсоод л сүйд болоод байгаа юм байхгүй байх оо

Avatar

Нэргүй 2023-04-30 113.60.222.24

Хөвөндэй ч бас янзын даа

Avatar

zochin 2023-04-30 103.229.121.188

2-дох цомогт орсон Эх байгаль дуу үнэхээр гайхалтай болсон байналээ, амжилт хүсье Хү хамтлагт

Avatar

Нэргүй 2023-04-30 150.129.142.185

юу вэ юу вэ гээс өөр олигтой дуу байхгүй 2 дох цомгонд н чихэнд наалдчимаар дуу алга,айхтар дэлхий сонсоод байгаа юм байхгүй хэдэн фэствал дамжихаас хэтрэхгүй хамтлаг да

Avatar

Нэргүй 2023-04-30 139.5.218.89

ОЛОН улсын фестивальд оролцоно гэж амжилт
Сая саяаар хандалттай байна. Гадаад иргэдээс
Би лав гадаад найз нартаа HU

Avatar

Зочин 2023-04-30 75.46.144.254

Амжилт хүсье🌹

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж