Армен, Азербайжан хоёр өнөөдөр Вашингтонд шинэ хэлэлцээ хийж, харилцаагаа хэвийн болгохоор оролдоно. Ингэснээр маргаантай Уулын Карабах бүс нутагтай холбоотой хурцадмал байдал хэдэн долоо хоногийн дараа намжих нөхцөл бүрдэв.
Кавказын хоёр хөршийн зэвсэгт хүчин уулын бүс нутгийн маргааны үеэр байнга гал нээдэг. Тус нутаг нь олон улсад Азербайжаны нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн боловч гол төлөв армян үндэстнүүд амьдардаг.
Азербайжан өнгөрсөн долоо хоногт Карабах руу чиглэсэн зам болох Лачин коридорт шинэ хяналтын цэг байгуулж, Армени 2020 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзсэнээр зөрчил хурцаджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ